2020
Бид Их Эзэний “гайхамшигт ажилд” хэрхэн оролцох вэ?
2020 оны 10-р сар


Ирээд, Намайг дага: Мормоны Ном

Бид Их Эзэний “гайхамшигт ажилд” хэрхэн оролцох вэ?

3 Нифай 20–26

(10-р сарын 12–18)

Зураг
How do we participate in the Lords marvelous work

Аврагч нифайчуудад олон зүйлийг заасны дотор Израилыг цуглуулах тухай зааж сурган, судруудаас суралцах, өөрсдийн цэдгийг хөтлөхийг зарлигласан. Өнөө үед бид эдгээр сургаалыг хэрхэн дагах вэ?

Ажилд нэгд

Есүс Христ эцсийн өдрүүдэд болох “гайхамшигт ажлын” талаар бошиглосон (3 Нифай 21:9-ийг үзнэ үү). Тэр нь Израилыг цуглуулах ажил байсан юм. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон үүнийг “өнөөдөр дэлхий дээр болох хамгийн чухал зүйл юм” гэж дурдаад, “Хэрэв та нар сонговол, хэрэв та нар хүсвэл үүний нэгэн томоохон хэсэг байж чадна”1 хэмээн хэлсэн.

  • Та болон таны гэр бүлийнхэн Израилыг цуглуулахад оролцох талаар хэрхэн илүү ихийг мэдэж авч болох вэ?

Бошиглогчдыг судал

Аврагч нифайчуудад бошиглогчдыг судал хэмээн зарлигласан (3 Нифай 23:5-ыг үзнэ үү). Бидэнд амьд бошиглогчдыг болон Сүмийн бусад удирдагчийн үгийг Ерөнхий чуулганаар сонсох боломж бий.

  • Та Ерөнхий чуулганаас илүү их зүйл сурч мэдэхийн тулд юу хийж болох вэ?

  • “Бошиглогчдыг судлах” нь Израилыг цуглуулахад бидэнд хэрхэн туслах вэ?

Тэмдэглэл хөтөл

Есүс нифай үндэстэн шавь нартаа Өөрийнх нь сургаал, бошиглолын цэдгийг хөтлөхийг зарлигласан (3 Нифай 23:4, 6–13-ыг үзнэ үү). Үүнтэй адил бид өөрсдөдөө туслах мөн бусдад заах зорилгоор амьдралд болж өнгөрсөн зүйлээ бичиж тэмдэглэх боломжтой.

  • Бичиж тэмдэглээгүй сүнслэг туршлага танд байгаа юу?

  • Бурханы танд зааж байгаа зүйлийг та хэрхэн бичин тэмдэглэж болох вэ?

Эх сурвалж

  1. Рассэлл M.Нэлсон, “Израилын найдвар” (Өсвөр үеийнхний дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3), HopeofIsrael.ChurchofJesusChrist.org.