2020
Жинхэнээсээ хөрвөгдөнө гэдэг нь юу гэсэн үг вэ?
2020 оны 10-р сар


Ирээд, Намайг дага: Мормоны Ном

Жинхэнээсээ хөрвөгдөнө гэдэг нь юу гэсэн үг вэ?

3 Нифай 274 Нифай 1

(10-р сарын 19–25)

Зураг
What does it mean to be truly converted

Аврагчийг нифайчуудад үзэгдсэнээс хойш “бүгдээр Их Эзэнд хөрвүүлэгдсэн” (4 Нифай 1:2) байсан тул тэд бараг 200 жил эв нэгдэлтэй, амар амгалан байв.

Аз жаргал ба эв нэгдэл

Нифайчууд зөвт үйлдлийнхээ ачаар аз жаргалтай, эв нэгдэлтэй байсан (4 Нифай 1:2–15-ыг үзнэ үү).

  • Тэд бие биетэйгээ шударга, эелдэг харьцдаг байв.

  • Тэд Христийн зарлигуудыг дагадаг байв.

  • Тэд даруухнаар мацаг барьж, залбирдаг байсан.

Нифайчуудын зөв шударга үйлдлүүдийн өөр ямар ямар жишээ байдаг вэ? Та 4 Нифай 1:2–15-ыг уншаад, дараах хоосон зайг олсон жишээнүүдээрээ бөглө.

  • _______________________________________________________________

  • _______________________________________________________________

Гай зовлон ба хагарал

Харамсалтай нь, олон жилийн эв нэгдэл, аз жаргал үүрд үргэлжилсэнгүй. Эцэст нь нифайчууд Бурханы зарлигуудыг дагахаа больжээ (4 Нифай 1:24–31-ийг үзнэ үү). Ингэснээр тэд:

  • Амин хувиа хичээсэн, бардам хүмүүс болсон.

  • Санхүүгийн ашиг олохоор өөрсдийн сүмүүдийг байгуулсан.

  • Христийн Сүмийг үгүйсгэсэн.