2020
Сайн байна уу, Мадагаскараас мэндчилж байна!
2020 оны 10-р сар


Сайн байна уу? Мадагаскараас мэндчилж байна!

Зураг
Hello from Madagascar

Сайн уу? Биднийг Марго, Паоло гэдэг.

Бид Бурханы хүүхдүүдийн талаар суралцахаар дэлхийгээр аялж байгаа юм. Бидэнтэй хамт Мадагаскараар аялна уу!

Мадагаскар бол Африкийн зүүн эргээс холгүй орших арал юм. Энд цагирган сүүлтэй лемур гэх мэт дэлхийн өөр хаана ч байдаггүй олон амьтан, ургамал байдаг.

Энэ хөвгүүд өөрсдийн гэрт ус зөөж өгч тусалж байна. Та гэр бүлийнхэндээ хэрхэн тусалдаг вэ?

Мадагаскар дахь Сүм жижигхэн ч өсөж байгаа. Одоогоор тэнд 14 тойрог, 26 салбар бий.

Мадагаскарт дэлхийн бусад улс оронд байдгаас илүү олон төрлийн хамелеон амьдардаг!

Эдгээр асар том баобаб мод нь их биедээ 120000 литр хүртэлх хэмжээний усыг хадгалах боломжтой.

Мадагаскар дахь олон хүн өдөрт хоёроос гурван удаа будаа иддэг ба заримдаа ногоо, шош эсвэл махтай хамт иддэг.

Намана гэдэг нь малагас хэлээр “найз” гэсэн утгатай. Хэрэв та Мадагаскарт шинэ найзуудтай болох юм бол тэдэнд юу гэж хэлэх вэ?

Мадагаскар дахь бидний зарим найзтай танилцана уу!

Есүс Христ бол бидний Аврагч гэдгийг би мэднэ.

Нэйтан, 7 настай, Мадагаскар, Антананариву муж

Рассэлл М.Нэлсон бол Бурханы бошиглогч мөн.

Номэна, 6 настай, Мадагаскар, Антананариву муж

Та Мадагаскараас ирсэн үү? Бидэнд захидал бичээрэй! Бид таны хариуг хүлээж байна.

Мадагаскараар бидэнтэй хамт аялсанд баярлалаа. Дараа дахин уулзацгаая!