Судрууд
3 Нифай 19


Бүлэг 19

Арван хоёр шавь хүмүүст тохинуулж мөн Ариун Сүнсийг авахын төлөө залбирав—Шавь нар баптисм хүртэж, Ариун Сүнсийг мөн тэнгэр элч нарын тохинууллыг хүлээн авав—Есүс бичигдэх аргагүй үгс хэрэглэн залбирав—Тэрбээр эдгээр нифайчуудын үлэмж агуу итгэлийн талаар гэрчлэв. Ойролцоогоор МЭ 34 он.

1 Мөн эдүгээ улиран тохиох дор Есүсийг тэнгэрт дээшлэн одсоны дараа, цугласан олон тархав, эрэгтэй хүн бүр эхнэр, хүүхдүүдээ авч мөн гэртээ эргэж харив.

2 Мөн цугласан олон Есүсийг харсан, мөн тэрбээр өөрсдөд нь тохинуулсан, мөн тэрбээр түүнчлэн маргааш нь цугласан олонд өөрийгөө үзүүлэх болно гэдэг яриа тэр даруй, харанхуй болохоос өмнө хүмүүсийн дунд тархав.

3 Тийм ээ, мөн бүр бүхэл шөнөжингөө Есүсийн талаар яриа тархав; мөн үүний хэрээр тэд хүмүүст дамжуулснаас олон нь, тийм ээ, үлэмж их тооны хүмүүс маргааш нь Есүс өөрийгөө цугласан олонд үзүүлэх тэр газар байж болохын тулд, бүхэл шөнөжингөө үлэмж шаргуу хөдөлмөрлөв.

4 Мөнхүү улиран тохиох дор маргааш нь, олон түмнийг нэгдэн цугларахад, болгоогтун, Нифай мөн нас барагсдаас түүний босгосон, нэр нь Тимофи гэдэг дүү нь, мөн түүнчлэн нэр нь Жонас гэдэг хүү нь, түүнчлэн Мафонай, түүнчлэн түүний дүү Мафонайха, Күмен, Күменонхай, Иеремиа, Шемнон, Жонас, Зедикиа, мөн Исаиа—эдүгээ эдгээр нь Есүсийн сонгосон шавь нарынх нь нэрс байв—мөнхүү улиран тохиох дор тэд урагшлан явж мөн цугласан олны дунд зогсов.

5 Мөн болгоогтун, цугласан олон тийм агуу байснаас тэд тэднийг арван хоёр хэсэгт хуваагдах болгов.

6 Мөн уг арван хоёр цугласан олонд заав; мөн болгоогтун, тэд цугласан олныг газар дээр сөхрөн сууж, мөн Есүсийн нэрээр Эцэгт хандан залбирах болгов.

7 Мөн шавь нар нь түүнчлэн Есүсийн нэрээр Эцэгт хандан залбирав. Мөнхүү улиран тохиох дор тэд босож зогсоод мөн хүмүүст тохинуулав.

8 Мөн тэд Есүсийн ярьсны нэгэн адил үгсээр—Есүсийн ярьсан үгсээс юу ч зөрүүлэхгүйгээр—тохинуулсны дараа, болгоогтун, тэд дахин сөхөрч мөн Есүсийн нэрээр Эцэгт хандан залбирав.

9 Мөн тэд хамгийн их хүссэн түүнийхээ төлөө залбирав; мөн тэд Ариун Сүнс өөрсдөд нь өгөгдөхийг хүсэж байв.

10 Мөн тийн залбираад тэд уруудан усны захад очиход, мөн цугласан олон тэднийг дагав.

11 Мөнхүү улиран тохиох дор Нифай ус руу орж мөн баптисм хүртэв.

12 Мөн тэрбээр усан дороос гарч ирээд мөн баптисм хүртээж эхлэв. Мөн тэрбээр Есүсийн сонгосон тэд бүгдэд баптисм хүртээв.

13 Мөнхүү улиран тохиох дор тэд бүгд баптисм хүртээд мөн уснаас гарч ирэхэд, Ариун Сүнс тэдний дээр бууж, мөн тэд Ариун Сүнсээр мөн галаар дүүргэгдэв.

14 Мөн болгоогтун, тэд галаар хүрээлэгдсэн мэт байв, мөн энэ нь тэнгэрээс бууж ирсэн аж, мөн цугласан олон үүнийг үзэж, мөн гэрчлэв; мөн тэнгэр элч нар тэнгэрээс бууж ирээд мөн тэдэнд тохинуулсан болой.

15 Мөнхүү улиран тохиох дор тэнгэр элч нар шавь нарт нь тохинуулж байх зуур, болгоогтун, Есүс ирж мөн дунд нь зогсоод мөн тэдэнд тохинуулав.

16 Мөнхүү улиран тохиох дор тэрбээр цугласан олонд ярьж, мөн тэдэнд дахин газарт сөхрөн суухыг, мөн түүнчлэн шавь нартаа газарт сөхрөн суухыг зарлиг болгов.

17 Мөнхүү улиран тохиох дор тэднийг бүгд газарт сөхрөн суусны дараа, тэрбээр шавь нартаа залбирахыг зарлиг болгов.

18 Мөн болгоогтун, тэд залбирч эхлэв; мөн тэд Есүст, түүнийг өөрсдийн Их Эзэн мөн өөрсдийн Бурхан хэмээн дуудаж залбирав.

19 Мөнхүү улиран тохиох дор Есүс тэдний дундаас одож, мөн тэднээс бага зэрэг холдоод мөн доош бөхийн, мөн тэрээр хэлэв:

20 Эцэг минь, миний сонгосон энэ хүмүүст Ариун Сүнсийг өгсөнд тань танд талархъя; мөн надад итгэх тэдний итгэлийн учир би тэднийг дэлхийнхнээс сонгосон билээ.

21 Эцэг минь, тэдний үгсэд итгэх тэр бүгдэд Ариун Сүнсийг өгөөч хэмээн би танаас залбиран гуйж байна.

22 Эцэг минь, тэд надад итгэдэг учир та тэдэнд Ариун Сүнсийг өгсөн билээ; мөн та тэднийг сонсож байгаа учир тэд надад итгэдгийг та харж байна, мөн тэд надад хандан залбирч байгаа болой; мөн би тэдэнтэй хамт байгаа учраас тэд надад хандан залбирч байна.

23 Мөн эдүгээ Эцэг минь, тэдний төлөө, мөн түүнчлэн тэдний үгсэд итгэх тэд бүгдийн төлөө, тэд надад итгэж болохын тулд, Эцэг минь, та надад байдгийн адил, би тэдэнд байж болохын тулд, бид нэг байж болохын тулд би танд хандан залбирч байна.

24 Мөнхүү улиран тохиох дор Есүс ийн Эцэгт залбирсны дараа, тэрбээр шавь нартаа ирэв, мөн болгоогтун, тэд зогсолтгүйгээр, үргэлжлүүлэн түүнд залбирсаар байв; мөн тэд олон үг нуршсангүй, учир нь тэд юу гэж залбирах нь тэдэнд өгөгдсөн байв, мөн тэд хүслээр дүүргэгдсэн байв.

25 Мөнхүү улиран тохиох дор тэд түүнд хандан залбирах үед Есүс тэднийг адислав; мөн түүний дүр төрх тэдний дээр инээмсэглэж, мөн түүний дүр төрхийн гэрэл тэдний дээр гийж байв, мөн болгоогтун тэд Есүсийн дүр төрх болон түүний өмсгөл адил цагаан байлаа; мөн болгоогтун тэдний цагаан нь цагаан бүхнээс үлэмж байв, тийм ээ, бүр тэдний цагаан шиг тийм цагаан юу ч дэлхийд байх аргагүй билээ.

26 Мөн Есүс тэдэнд хэлэв: Үргэлжлүүлэн залбирагтун; мөнхүү тэгээд тэд залбирахаа зогссонгүй.

27 Мөн тэрбээр тэднээс дахин эргэж, мөн бага зэрэг холдоод мөн доош бөхийж; мөн тэрбээр дахин Эцэгт хандан залбирч, хэлсэн нь:

28 Эцэг минь, итгэлийнх нь учир миний сонгосон тэднийг ариусгасанд тань талархъя, мөн би тэдний төлөө, мөн түүнчлэн тэдний үгсэд итгэх бусдын төлөө залбирч байна, тэд надаар ариусгагдсантай адил, тэдний үгсэд итгэх итгэлээрээ дамжуулан бусад нь надаар ариусгагдаж болохын тулд буюу.

29 Эцэг минь, дэлхийнхний төлөө бус, харин итгэлийнх нь учир таны надад дэлхийгээс өгсөн тэдний төлөө, тэд надаар ариусгагдаж болохын тулд, Эцэг минь та надад байдгийн адил, би тэдэнд байж болохын тулд, бид нэг байж болохын тулд, би тэднээр алдаршуулагдаж болохын тулд би залбирч байна.

30 Мөн Есүс эдгээр үгийг яриад тэрбээр шавь нартаа дахин ирэв; мөн болгоогтун тэд зогсолтгүйгээр түүнд хандан тууштайгаар залбирсаар байв; мөн тэрбээр тэдний дээр дахин инээмсэглэв; мөн болгоогтун тэд бүр Есүс шиг цагаан байв.

31 Мөнхүү улиран тохиох дор тэрбээр дахин бага зэрэг холдоод мөн Эцэгт хандан залбирав;

32 Мөн түүний залбирсан үгсийг хэлээр өгүүлэх аргагүй, бас түүний залбирсан үгс хүмүүнээр бичигдэх аргагүй байлаа.

33 Мөн цугласан олон сонссон мөн гэрчилдэг билээ; мөн тэдний зүрх сэтгэл нээлттэй байж мөн тэд түүний залбирсан үгсийг зүрх сэтгэлдээ ойлгосон болой.

34 Гэсэн хэдий ч, түүний залбирсан үгс нь маш агуу болон гайхамшигтай байснаас, тэдгээр нь бичигдэх аргагүй бас тэдгээр нь хүмүүнээр хэлэгдэх аргагүй байв.

35 Мөнхүү улиран тохиох дор Есүс залбирлаа төгсгөл болгоод тэрбээр шавь нартаа дахин ирж, мөн тэдэнд хэлэв: Бүх иудейчүүдийн дунд ийм агуу итгэлийг би хэзээ ч үзээгүй; иймийн тул тэдний итгэлгүйн учир би тэдэнд ийм агуу гайхамшгуудыг үзүүлж чадаагүй билээ.

36 Үнэнээр би та нарт хэлнэ, тэдний хэн нь ч та нарын үзсэн шиг ийм агуу зүйлсийг үзсэн нь үгүй; бас та нарын сонссон шиг ийм агуу зүйлсийг тэд сонсоогүй билээ.