Судрууд
Мормоны Ном


Гуравдугаар Нифай Нифайн НомХИЛАМАНЫ ХӨВГҮҮН АСАН ТЭР НИФАЙН ХҮҮ

Бүлэг 30

Хожмын үеийн харийнхан наманчилж, Христэд ирэхээр, мөн Израилын угсаатай хамт тоологдохоор зарлиг болгогдов. Ойролцоогоор мэ 34–35 он.

1Анхаарагтун, Ай харийнхан та нар, та нарын талаар ярихыг надад зарлиг болгосон амьд Бурханы Хүү, Есүс Христийн үгсийг сонсогтун, учир нь, болгоогтун тэрбээр бичихийг надад зарлиг болгов, өгүүлсэн нь:

2Бүх харийнхан та нар, ёс бус замуудаасаа эргэгтүн; та нар нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авч, мөн Ариун Сүнсээр дүүргэгдэж болохын тулд, та нар Израилын угсааных болох миний хүмүүстэй хамт тоологдож болохын тулд мөн хилэнцэт үйлүүдээсээ, худал хэлэхээ мөн заль мэхүүдээ, мөн садар самуун үйлүүдээ, мөн нууц жигшүүрт хэргүүдээ, мөн хиймэл шүтээн шүтэхээ, мөн аллагуудаа, мөн санваараар мэргэших явдлаа, мөн атаа жөтөөгөө, мөн хэрүүл маргаанаа, мөн өөрсдийн бүх ёс бус явдлуудаа мөн жигшүүрт хэргүүдээ наманчлагтун, мөн надад ирж, мөн миний нэрээр баптисм хүрт.