Судрууд
Мормоны Ном


Гуравдугаар Нифай Нифайн НомХИЛАМАНЫ ХӨВГҮҮН АСАН ТЭР НИФАЙН ХҮҮ

Бүлэг 25

Хоёр дахь Ирэлтэнд, бардам хийгээд ёс бус тэд талбайд хаягдсан сүрэл лугаа адил шатаагдах болно—Тэр агуу хийгээд аймшигт өдрийн өмнө Елиа эргэж ирэх болно—Малахи 4 дүгээр бүлэгтэй харьцуул. Ойролцоогоор мэ 34 он.

1Учир нь болгоогтун, зуухандшатах лугаа адил тийм өдөр ирнэ; мөн бардамнагчид, бүгд, тийм ээ, мөн ёс бусыг үйлдэх тэд бүгд, талбайд хаягдсан сүрэл лугаа адил байх болно; мөн ирэх тэр өдөр тэднийг шатаах болно, энэ нь тэдгээрийн үндсийг ч бас мөчрийг нь ч эс үлдээх болно хэмээн Түмний Их Эзэн хэлдэг.

2Гэвч нэрнээс минь эмээх та нарт, Зөв Шударгын Хүү жигүүртээ эдгээх чадлыг эзэмдэн босох болно; мөн та нар одож мөн пүнзэнд байгаа тугалууд лугаа адил өсөх болно.

3Мөн та нар ёс бусыг үйлдэгчдийг доош дэвслэх болно; учир нь би үүнийг үйлдэх тэр өдөр тэд хөлийн чинь улан доорхи нурам чандруу байх болно хэмээн Түмний Их Эзэн хэлдэг.

4Бүх Израилын төлөө Хоребт дүрмүүд болоод тогтоолуудын хамт түүнд миний зарлиг болгосон, миний үйлчлэгч Мосегийн хуулийг санагтун, та нар.

5Болгоогтун, Их Эзэний агуу хийгээд аймшигт өдөр ирэхийн өмнө би та нарт бошиглогч Елиаг илгээх болно;

6Мөн би ирж мөн дэлхийг зүхлээр цохихгүйн тулд тэрбээр эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүдэд нь, мөн хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлийг эцгүүдэд нь эргүүлэх болно.