2017
Рекорд эвдэм хурдан нислэг
June 2017


Бидний гэр орон, гэр бүл

Рекорд эвдэм хурдан нислэг

Зохиогч нь тухайн үйл явдлын үеэр АНУ-ын Калифорнид амьдарч байв.

Охиныхоо баптисмд оролцохоор гэртээ харихын тулд гайхамшиг тохиолдохыг хүлээх шаардлагатай байв.

Зураг
air force plane

© Getty Images-ийн гэрэл зураг

Охин маань дөнгөж найм хүрээд байсан бөгөөд түүнд баптисм хүртээх гэж байгаа маань сэтгэл догдлом хэрэг байлаа. Эмээ, өвөө нь ч бас уг онцгой үйл явдалд ирж байгаа нь түүний сэтгэлийг улам хөдөлгөж, бүр их хүсэн хүлээхэд хүргэжээ. Гэвч баптисмын өдөр ойртох тусам би баптисмд очиж чадахгүй болох шиг болов.

Цэргийн нисэх хүчний нисгэгч, дивизийн байлдааны ажиллагааны туслах офицерийн ажил маань уйдах завгүй байсан ч байлдааны ажиллагааны офицер маань өөр үүрэг даалгавар авснаар улам бүр шахуу ажиллах шаардлагатай болсон юм. Ажил үүрэг ар араасаа ундарч байлаа. Шаардлагатай тооны нислэгийн багийнхныг бүрдүүлэхийн тулд бэлтгэл сургуулилтаа цуцалж, дивизийн албан үүргээ хойшлуулан, төлөвлөсөн амралтаа хэдэн сараар авахгүй байхад хүрэв.

Мөн нисэх онгоцны багийнхан 21 өдрийн нислэгийн хуваарь дээр буусан нь гэртээ эрт харих бараг л боломжгүй болгов. Байлдааны ажиллагааны офицер нэгэн туслах офицерийн хамт буцаж ирэх үед гэр бүлийнхээ үйл явдлаас болж хойш суух гэж байгаагаа зөвтгөхийн аргагүй ярвигтай болсон юм. Би олон хүнээс золиослол гаргахыг шаардчихаад хэрхэн өөрөө хойш сууж чадах билээ?

Би ацан шалаанд ороод байлаа. Би гэр бүлээ ажил мэргэжлийнхээ өмнө тавихыг үргэлж хичээсээр ирсэн ч энэ удаад онцгой нөхцөл байдал үүссэн төдийгүй эх орондоо үйлчлэх үүрэгтэй байсан юм. Байлдааны ажиллагааны офицер маань Сүмийн гишүүн биш хэдий ч уг үйл явдлыг гэр бүлийн маань хувьд үнэхээр чухал болохыг ойлгож, шийдвэрийг надад үлдээв. Маш их залбирч мөн гэр бүлээрээ ярилцсаны эцэст би зөв гэж мэдэрсэн зүйлээ хийсэн бөгөөд дараагийн үүрэг даалгавраа хүлээн авах хуваарь гаргасан.

Багийнхан маань даваа гаргийн өглөө эхлэх үүрэг даалгавраа мэдэж авах үед бямба гараг гэхэд охиныхоо баптисм дээр байх боломж гарахгүй юм шиг санагдав. Бид ачаа тээвэрлэх хэсэг рүү нисээд, дараачийн нислэгтээ гарахаасаа өмнө амрах хэсэг рүү нисэх ёстой байлаа. Дараа нь бид дахиад өөр газар руу нисэж, тэндээ амран мөн зорьсон газартаа ачаагаа буулгаад, дахиад амарч, илүү олон ачаа тээвэрлэхээр гэр рүүгээ буцах ёстой байв. Нэг удаагийн иймэрхүү аялал ерөнхийдөө доод тал нь долоо хоног шаарддаг тул гэр бүл маань намайг ирүүлэхийн тулд залбирч байсныг би мэдэж байлаа. Тэдний итгэл, залбирал надад итгэлтэй байхад тусалсан бөгөөд энэ удаагийн үүрэг даалгавар маань ч ердийнх шиг биш байх нь тодорхой болсон.

Эхлээд бидний үүрэг даалгавар нь нэг эсвэл хоёр өдөр амрахын оронд агаарт түлшээ цэнэглэн, эхний олон улсын зогсоолдоо хүрэхийн тулд зогсолтгүй нислэг хийх явдал байлаа. Дараа нь бид зохих ёсны хамгийн богинохон амралт авч, алслагдсан газарт ачаагаа буулган, буцаж явах өөр нэгэн үүрэг даалгавар авав. Бид ачааг онгоцноос гайхмаар амжилттай буулган, зорьсон газартаа ирээд түлшээ сэлбэж чадсан бөгөөд хамгийн богино хугацаанд амраад, гэр рүүгээ тэр даруй буцах мэдээ авав. Бид ганц хоёр өдрийн дотор гэртээ харих гэж байлаа!

Гэртээ бараг л ирчихээд байгаагаа гэрийнхэндээ хэлэхэд сайхан байв. Гэвч эхнэр минь баптисмын үйл ажиллагаа гадасны өсвөр үеийнхний үйл ажиллагаанд тохируулан оройны 5 цагт байснаа өдрийн 2 цагт болж өөрчлөгдсөнийг дуулгасан юм. Би нислэгийн хуваарь хариуцсан менежер рүүгээ яриад, нөхцөл байдлаа тайлбарлав. Тэр түр хүлээлгээд, баптисмын үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байсан цаг буюу бямба гаргийн 5 цаг хүртэл бидний дараагийн үүргийг хойшлуулах хангалттай баг хамт олон байгааг хэллээ.

Гэр рүүгээ нисэж явахдаа гэрийнхээ ойролцоох уул нурууд руу орж ирэх үед надад дахиад нэг итгэлийн сорилт үлдсэнийг харсан юм. Хотын гэрэл өтгөн мананд харагдахгүй байв. Энэ нь миний нисэхдээ харж байсан хамгийн өтгөн манан байлаа. Бид тэр даруй газардах өөр газар хайхаар хамтдаа төлөвлөгөө гарган, шалгах зүйлсээ хянаж шалгаад, байдлыг ажиглахаар доошлон ниссэн юм.

Бид газраас дээш 60 метрт буух зурвас руу нисэж байхдаа өтгөн мананд бүрэн бүрхэгдсэн байв. 37 метр хүртэл доошлоход гэнэт бидний өмнө гэрэлтэй зурвас зурайн харагдаж, хэдэн секундын дараа бид аюулгүй газардсан юм. Бүгд тайвшран, гүнзгий амьсгаа авлаа.

Зураг
Brother Bairett and daughter at baptism

Гэрэл зургийг Байрэттийн гэр бүлийн зөвшөөрлөөр

Ар араасаа цуварсан гайхамшгууд багийнхныг маань рекорд эвдэм хурдан хугацаанд дэлхийн нөгөө өнцөг рүү хэд хэдэн нислэг хийн, гэртээ буцах боломж олгосон бөгөөд би охиныхоо баптисмын цагтай зэрэгцэн гэртээ ирж чадсан юм. Их Эзэний тусламжтайгаар би эх орон, дивиз мөн хамгийн чухал нь гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжтой байсан. Хэрэв бид охиныхоо баптисмыг хойшлуулах шаардлагатай байсан бол амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжлэх байсан. Гэвч Тэнгэрлэг Эцэг биднийг хайрлаж, залбирлыг маань сонсдог гэдгээ бидэнд харуулсан юм. Тэрээр охиныг минь хайрладаг гэдгээ гэрчлэн, эдгээр гайхамшигт үйл явдлыг дурсамж болгон өгсөн. Эхнэр бид хоёр хоёулаа “та нар хүлээж авах болно гэж итгээд, миний нэрээр Эцэгээс гуйх, зөв болох юу боловч, болгоогтун энэ нь та нарт өгөгдөх болно” (3 Нифай 18:20) хэмээх илүү хүчтэй гэрчийг хүлээн авсан билээ.