2017
Есүс хүмүүсийг эдгээсэн
June 2017


Есүсийн тухай түүх

Есүс хүмүүсийг эдгээсэн

Maрк 5:22–43-аас авав.

Зураг
Jesus healed people
Зураг
Jesus healed people 2
Зураг
Jesus healed people 3

Нэгэн өдөр Иайр нэртэй нэгэн хүн Есүсээс өөрийнх нь гэрт ирэхийг хүсжээ. Охин нь өвдсөн байсан бөгөөд адислал хэрэгтэй байв.

Есүсийг Иайрийн гэр рүү явах үед 12 жилийн турш өвдсөн нэгэн эмэгтэй түүнийг харжээ. Тэр Есүс өөрийг нь эдгээж чадна гэдэгт итгэж байв. Тэр хүрч ирээд, Есүсийн гадуур хувцасны хормойд хүрлээ.

Тэр эмэгтэй эдгэв. Есүс түүнийг итгэлтэй байсан учраас эдгэсэн гэж хэлжээ.

Гэтэл хэдэн хүн Есүст харамсалтай мэдээ дуулгав. Иайрын охин нас баржээ. Есүсийн хувьд түүнийг эдгээхэд оройтсон уу?

Есүс Иайрыг бүү ай, зөвхөн итгэ гэж хэлэв. Есүс Иайрын гэрт ирээд, охинд нь бос гэж хэллээ. Тэр нүдээ нээв. Тэр амилсан байлаа! Түүний эцэг эх үнэхээр гайхав.

Бид ч бас Есүст итгэж болно. Түүний эдгээх хүч одоо хүртэл дэлхий дээр байсаар байгаа бөгөөд бид шаардлагатай үед санваарын адислал хүсэж болно.