2017
Шиблон шиг байх нь
June 2017


Шиблон шиг байх нь

“Би чамд хэлнэ, хүү минь, би аль хэдийн чамд маш ихээр баярласан, … чиний итгэлтэй байдал мөн чиний хичээнгүй чанарын … учир буюу” (Алма 38:3).

Зураг
being like Nephi

Мормоны Номон дахь миний баатар бол Шиблон. Тэр үнэхээр сайн байсан. Тэр хүмүүс өөрийг нь юу гэж бодож байгаа бол гэдэгт санаа зовоогүй. Тэр зөвхөн Тэнгэрлэг Эцэгийг дуулгавартай дагахад л анхаарч байсан. Түүний аав бага Алма түүнд итгэсэн юм. Шиблон бага наснаасаа зарлигуудыг сахиж ирсэн тул Алма маш их баяртай байлаа (Алма 38:2-ыг үзнэ үү).

Мөн Шиблон зөвийг сонгосоор байсан. Тэрээр бусдыг мөн Бурханыг хайрладаг байсан учраас тэдэнд тусалсан. Тэр зөв гэдгийг мэдэж байсан учраас зөв зүйлийг хийсэн. Тэр шагнал хүртэхийг оролдоогүй.

Би Солонгост номлолд байхдаа Шиблонтой олон талаараа адилхан нэгэн номлогчтой хамт ажилласан. Тэр Тэнгэрлэг Эцэгт итгэж, дуулгавартай байсан юм. Гэхдээ бусад номлогч түүнийг тийм ч сайн номлогч гэж бодохгүй байв. Би буруу бодож байгааг нь тэдэнд мэдүүлэхийг хүссэн. Гэхдээ номлолын ерөнхийлөгч маань “Тэнгэрлэг Эцэг түүнийг сайн номлогч гэдгийг мэднэ. Би ч бас мэднэ. Одоо чи ч бас мэдсэн учраас бусад нь ямар хамаатай юм бэ?” гэж хэлсэн юм.

Бид Шиблонтой адилхан байх үнэхээр хэцүү гэж бодон, зөв зүйлийг зүгээр л зөв болохоор нь хийдэг байж болно. Гэвч сайн мэдээ бидэнд тусалж чадна. Бид баптисм хүртсэнийхээ дараа илүү сайн хүмүүс болж эхэлдэг. Бид ариун ёслолоос хүртэхдээ гэрээгээ шинэчилдэг. Бид Тэнгэрлэг Эцэгтэй адил болж чадна. Тэр үүнийг биднээс хүсдэг юм.