2017
Зарлигуудын ном
June 2017


Сүмийн түүхэн дэх онцгой хүмүүс

Зарлигуудын ном

Сүмийн түүхэн түүхүүдээс хуваалцахдаа эдгээр зургийг хайчилж ав.

Зураг
the book of commandments

Мэри Элизабет, Кэролин Роллинс хоёр

Есүс Христийн Иосеф Смитэд ярьсан үгсийг илчлэлт гэж нэрлэдэг. Эдгээр илчлэлтийн зарим нь Зарлигуудын номонд хэвлэгджээ. Энэ номыг хэвлэж байх үед хүмүүс өөрсдийнхөө хотод нүүн ирсэн Сүмийн гишүүдэд уурласан байна. Тэд хэвлэх төхөөрөмжийг гудамжинд гаргаж хаяжээ. Мэри Элизабэт, Кэролин Роллинс гэдэг эгч, дүү хоёр Зарлигуудын номны аль болох олон хуудсыг чадах чинээгээрээ цуглуулав. Тэд уурлаж хилэгнэсэн эрчүүдээс тэдгээрийг нуухын тулд эрдэнэ шишийн талбай руу гүйсэн бөгөөд Тэнгэрлэг Эцэг тэднийг хамгаалсан юм. Зарлигуудын номон дээрх илчлэлтүүд хожим нь Сургаал ба Гэрээний нэг хэсэг болсон билээ.