2017
Хүүхэлдэй хийж, найзтай болох нь
June 2017


Зүрхтэй хүүхдүүд

Хүүхэлдэй хийж, найзтай болох нь

Зураг
making dolls making friends

Сайн уу? Намайг Жаксон гэдэг. Би Германаас ирсэн. Энэ бол миний дүү Жозаиа болон эгч Кора Жэйд.

Нэгэн гайхалтай санаа

Өөрсдийн эх оронд тайван амьдарч чадахгүй болсон олон хүн Германд ирдэг. Тэднийг дүрвэгчид гэж нэрлэдэг. Хүүхдүүдэд нь ямар ч тоглоом байхгүй учраас би тэдэнд өөрийнхийгөө өгсөн. Надад гайхалтай санаа төрсөн юм. Би ээжээсээ тэдэнд зориулан хүүхэлдэй хийж өгч болох эсэхийг асуув.

Ээжтэйгээ хамт оёсон нь

Би ээжтэйгээ хамт оёх дуртай. Би оёдлын машины гишгүүр дээр гишгэж өгч, хүүхэлдэйн доторхыг чихэв.

Аз жаргалын тэмдэглэл

Гэр бүлийнхэн маань дүрвэгчдэд өгөх зарим нэг хувцас, тоглоом цуглуулсан. Бид өөрсдийг маань аз жаргалтай болгодог зүйлсийг тэдэнд зурж өгөв.

Шинэ найзууд

Бид хүүхэлдэйгээ дүрвэгчдийн тосгон руу авч яваад, хүүхдүүдэд өглөө. Би шинэ найзуудтай болох дуртай.

Би Бурханы хүүхэд

Тэд бидэнд дуу дуулж өгөн, хамтдаа хөгжим тоглосон. “Би Бурханы хүүхэд” дууллыг тоглох үед гунигтай байсан зарим хүн инээмсэглэв. Надад үнэхээр сайхан мэдрэмж төрсөн.

Есүс бидэнд хайртай

Бидний уулзсан хүүхдүүд олон талаараа бидэнтэй адилхан байсан. Бид бүгдээрээ дуулах, тоглоомоо аваад, гадаа тоглох дуртай. Есүс тэдэнд ч надад ч хайртай гэдгийг би мэднэ.

Орон нутагтаа байгаа дүрвэгчдэд үйлчлэх илүү олон санаа авахыг хүсвэл, lds.org/topics/humanitarian-service/help вэб хуудас руу орно уу.