2016
Мадагаскарын адислалыг хэмжих нь
April 2016


Залуучуудын тухай хөрөг өгүүлэл

Мадасгаскарын адислалыг хэмжих нь

Солофо улс орныхоо улс төрийн эргэлт, эдийн засгийн хүнд байдал зэргээс үл хамааран сайн мэдээний дагуу амьдарснаар ирэх адислалуудад найддаг.

Зураг
lemur and baobab tree

Гэрэл зургууд: дээд талынхыг Солофо Равеложаона, доод талынхыг © iStock/Thinkstock

Эхнэр нь анхны жирэмслэлтийнхээ үед харамсалтайгаар үр зулбасны дараа тэдний залбирлууд жилийн дараа хоёр дахь жирэмслэлтээр хариулагдсан гэж Солофо Равеложаона боддог. Солофо ба түүний эхнэр Хари Мартинь хоёрын хувьд тэдний охин төрсөн нь тэдний хүлээн авсан хамгийн агуу адислалуудын нэг билээ. Солофо тайлбарлахдаа “Бид Бурханаас гуйж, Тэр түүнийг бидэнд өгсөн тул бид охиндоо малагаси хэлээр ‘Бурханы хариулт’ гэсэн утгатай нэр өгсөн” гэж хэлэв.

Зураг
Solofo with his daughter

Мадагаскарын залуу насанд хүрэгч Солофо нь Бурхан залбиралд хариулдаг бөгөөд итгэлт нэгнийг аяндаa адисалдаг гэдгийг мэддэг. “Амьдрал хэцүү л дээ,” “хүмүүс хүссэнээ авч чадахгүй болохоороо л ‘Яагаад надад ийм зүйл тохиолдож байна вэ?’ хэмээн асууж эхэлдэг. Тэд Сүмээ орхиж эсвэл Бурханд итгэх итгэлдээ эргэлзэж болох юм. Гэвч бид сайн мэдээний дагуу амьдарч, судраа уншвал амьдрал илүү амар байдаг. Та үнэхээр сайн мэдээний дагуу амьдарвал адислалуудыг харах болно” гэж Солофо ярив.

Туйлдаа хүрсэн ядуурал, засгийн газрын тогтворгүй байдал, сул хөгжсөн дэд бүтэц, байгалийн гамшиг гээд олон хүндрэл бэрхшээлтэй оронд амьдарч буй Солофо амьдрал хэцүү гэж яагаад хэлсэн нь ойлгомжтой юм. Гэвч түүний хувьд сайн мэдээний дагуу амьдарснаар ирэх адислалууд нь ямар ч зовлонгоос илүү ажээ. “Сайн мэдээний дагуу амьдарснаараа хүлээж авсан адислалууд маань тоолохын аргагүй” гэж тэр хэлэв.

Мадагаскарт Сүм харьцангуй шинэ (1990 онд анхны салбар байгуулагдсан) тул Сүмийн гишүүн байхад хамгийн хэцүү зүйл нь Сүмийн тухай цуурхал, ташаа ойлголтууд юм гэж Солофо ярилаа. Тэрээр цааш нь үргэлжлүүлэн, амьдралын модны тухай Лихайн үзэгдэлд гардгийн адилаар “хүмүүс найз нөхдөөсөө санаа зовох, гэр бүлийнхэн нь өөрсдөөс нь татгалзахаас айснаасаа болж сайн мэдээг бүрэн дүүрэн хүлээн авахгүй байх явдал бий” гэв. Солофог бусдаас юугаараа өөр болохыг асуухад тэр “Би хэзээ ч ичдэггүй. Би сайн мэдээний дагуу амьдарч, хамт ажиллагсдын маань зарим нь сонирхохгүй байсан ч үргэлж тэдэнтэй сайн мэдээг хуваалцахыг хүсдэг” гэж хэлсэн юм. Тэрээр байнга өөрийн энгийн гэрчлэлийг хуваалцдаг тул түүнийг хамтран ажиллагсад нь “пастор” гэж хочилдог ажээ.

Зураг
Solofo and Hary Martine

Эдийн засаг, улс төрийн үймээн самуун дунд Солофо, Хари Мартинь нар ариун сүмийн гэрээнүүдийн адислалдаа (Солофо Уганда улсад, Хари Мартинь Мадагаскарт номлолд үйлчилсэн бөгөөд тэд номлолоосоо буугаад нэг жилийн дараа Өмнөд Африкийн Иоханнесбургийн ариун сүмд гэрлэжээ) болон Их Эзэнд итгэх итгэлдээ найддаг юм. “Надад сайн мэдээ бий, би зүгээр л амьдралаа Бурханы мутарт тавьсан” гэж Солофо хэлэв. Тэр “Бурханы хариултууд”-д аль хэдийн итгэдэг болсон учраас өөрийн баттай гэрчлэлд найддаг.