2016
Мөнхийн Эцэгийнхээ охид
April 2016


Айлчлагч багшийн захиас бичиг

Мөнхийн Эцэгийнхээ охид

Энэ материалыг залбирч судлан, хуваалцах зүйлээ олж мэдэхийг эрэлхийл. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн талаар ойлголттой байх нь хэрхэн Бурханд итгэх итгэлийг тань нэмэгдүүлж, айлчлагч багшийн ажлаар дамжуулан харж ханддаг хүмүүсийг тань адислах вэ? Нэмэлт мэдээлэл авах бол reliefsociety.lds.org хаягаар орж үзнэ үү.

Зураг
Халамжийн нийгэмлэгийн тэмдэг

Итгэл, гэр бүл, халамж

Зураг
elderly woman

Судрууд “бид Бурханы үр удам” гэдгийг бидэнд заадаг (Үйлс 17:29). Бурхан бошиглогч Иосеф Смитийн эхнэр Эмма Смитэд “охин минь” хэмээн хандан ярьсан байдаг (С ба Г 25:1). Гэр бүлийн тунхаг нь бид бүгдийг “тэнгэрлэг эцэг эхийн хайртай сүнслэг … охин нь юм”1 гэж заадаг.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Кэрол М.Стэфэнс “Бид тэрхүү [мөнх бус байдлын өмнөх] амьдралд эмэгтэй хүнийхээ мөнхийн онцлог шинж чанарын талаар суралцсан” гэж хэлсэн билээ. 

“Бидний энэ дэлхий дээрх мөнх бус амьдралын аян эдгээр үнэнийг өөрчлөөгүй.”2

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд “Тэнгэр дэх Эцэг тань таны нэрийг болон таныг ямар нөхцөл байдалд байгааг мэддэг” гэж хэлсэн. “Тэр таны залбирлыг сонсдог. Тэр таны найдвар, мөрөөдөл, айдсыг болон санааг тань зовоож буй зүйлсийг мэддэг.”3

“Бидний хүн нэг бүр Бурханы гэр бүлд харьяалагддаг бөгөөд энэ гэр бүлд хэрэгтэй байдаг” гэж Стэфэнс эгч хэлжээ. “Дэлхий дээрх гэр бүлүүд бүгд өөр өөр бөгөөд өөр хоорондоо адилгүй байдаг. Бид бат бэх уламжлалт гэр бүлийг бий болгохоор чадах бүхнээ хийж болох ч Бурханы гэр бүлийн гишүүн байх эсэх нь өөр бусад ямар ч харилцаанаас эсвэл өөр ямар ч нөхцөл байдлаас, тухайлбал гэрлэсэн болон эцэг эх болсон эсэх, мөн санхүүгийн болон нийгмийн байдал, эсвэл бүр олон нийтийн мэдээллийн хуудсан дээр хуваалцсан зүйлс зэрэг ямар ч зүйлсээс хамаардаггүй билээ.”4

Нэмэлт судрууд

Иеремиа 1:5; Ром 8:16; Сургаал ба Гэрээ 76:23–24

Бидний түүхээс

Бошиглогч Иосеф Смит Анхны үзэгдлийн тухай цэдэгтээ Тэнгэрлэг Эцэг маань бидний нэрийг мэддэг зэрэг хэд хэдэн үнэнийг мэдэж авсан тухайгаа дурдсан байдаг.5

Залуу Иосеф аль сүмд нэгдэх ёстойгоо мэдэх гэж хичээж байсан бөгөөд Иаков 1:5-аас удирдамж авсан. Иосеф Бурханаас асуух болно гэж шийдсэн юм.

Түүнийг 1820 оны хаврын нэгэн өглөө ойд очин залбирахад ямар нэг харанхуйн хүч нэн даруй эзэмджээ. Тэрээр энэ тухай бичихдээ:

“Яг тэр мөчид, өөрийнхөө чанх орой дээр нарнаас илүү хурц гэрэлтэй гэрлэн багана над уруу алгуурхан доош бууж ирэхийг би харлаа.

“Намайг хүлсэн тэрхүү дайснаас миний бие чөлөөлөгдсөн нь удалгүй мэдэгдэв. Мөнөөх гэрэл над дээр тогтоход гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн миний дээр агаарт зогсож байхыг би харав. Тэдний нэг нь надтай ярьж, намайг нэрээр минь дуудан мөн нөгөөх уруугаа зааж хэлэв—Энэ бол Миний Хайртай Хүү. Түүнийг сонс!” гэжээ (Иосеф Смит—Түүх 1:16–17).

Эшлэлүүд

  1. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Liahona, 2010 оны 11-р сар, 129.

  2. Кэрол М.Стэфэнс, “Бурханы гэр бүл,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 129.

  3. Жэффри Р.Холланд, “Залуу эмэгтэйчүүдэд,” Liahona, 2005 оны 11-сар, 28.

  4. Кэрол М.Стэфэнс, “Бурханы гэр бүл,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 129.

  5. topics.lds.org вэбсайт дээрх Сайн мэдээний сэдвүүдээс “First Vision Accounts” гэснийг үзээрэй.