2016
Бошиглогч, төлөөлөгчдийг дагах нь
April 2016


Бошиглогч, төлөөлөгчдийг дагах нь

Зураг
following prophets and apostles

Бурхан биднийг мэдээсэй гэж хүсэж байгаа зүйлээ бидэнд заалгуулахаар бошиглогч, төлөөлөгчдийг дууддаг. Бид судруудаас Ноа, Нифай, Иосеф Смит зэрэг бошиглогчдын тухай болон Петр, Паул зэрэг төлөөлөгчдийн тухай уншдаг. Өнөө үед бидэнд бошиглогч, төлөөлөгчид бий.

“Бошиглогч, үзмэрч, илчлэгч” гэж хэн бэ?

Бошиглогч Бурханы өмнөөс ярьдаг.

Үзмэрч өнгөрсөн, одоо, ирээдүйг харж чаддаг.

Илчлэгч Бурханы тааллыг бидэнд илчилдэг (үзүүлдэг).

  • Тэргүүн Зөвлөлийн гишүүд бүгдээрээ бошиглогч, үзмэрч, илчлэгчид мөн. Төлөөлөгчид ч мөн адил.

  • Зөвхөн Сүмийн ерөнхийлөгч Сүмийг бүхэлд нь удирдах эрх мэдлийг Бурханаас авсан байдаг.

  • Бидэнд нийт хэдэн амьд бошиглогч, үзмэрч, илчлэгч байдаг вэ?

12 15 3 1

Хариулт: 15

Бошиглогчийг дагах нь яагаад чухал вэ?

Бошиглогч бол цамхгаас харж буй нэгэнтэй адил юм (38-р хуудсыг мөн үзнэ үү). Тэрээр ирж буй аюулыг хараад, бидэнд хэрхэн аюулгүй байхыг хэлж өгдөг. Тэрээр Есүс Христийг дагахад бидэнд тусалдаг.

Бошиглогчид биднийг юу хийхийг урьсан бэ?

Өнөөдөр бидний бошиглогч бол ерөнхийлөгч Томас С.Монсон. Түүний биднээс хийхийг хүссэн зарим зүйлийг доор бичив.

  • Есүсийн үлгэр жишээг дагаж, хүн бүрийг хайрла.

  • Аравны нэгээ төлж, номлолын санд хандив өргө.

  • Муу муухай кино, телевиз болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээс хол бай.

  • Бүх унтлагын өрөөндөө ариун сүмийн зураг байрлуул.

  • Ерөнхий чуулганы үгсийг судал.

  • Өндөр настнуудыг эргэж, сайн хөрш нь бай.

Эдгээрээс энэ сард хийж болох нэг зүйлийг сонго. Та юу хийх вэ?