2016
Түүнд тусал
April 2016


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Түүнд тусал

Томас Роббинс, АНУ, Калифорни

Зураг
woman with kids at the register

Би шатахуун түгээх газрын дараалалд дугаарлан зогсож байлаа. Миний өмнө хоёр жаахан хүүхэдтэй эх 3 долларын шатахуун, хоёр зайрмаг авахаар зогсож байв.

Анх хараад л би тэднийг тааруухан амьдралтайг мэдсэн юм. Хүүхдүүд нь хөл нүцгэн, ноорхой хувцастай байв.

Тэр эмэгтэй төлбөрөө төлөхөөр олон ширхэг бутархай зоос лангуун дээр тавихыг би сонсов.

Би шатахууныхаа үнийг төлчхөөд гарч явахдаа тэр эхийн машиныг харлаа. Түүний машин шатахуун их хэрэглэдэг байх гэмээр хуучны загвартай байв.

Надад хоёр хүүхэдтэй тэр эхийг өрөвдөх сэтгэл төрсөн ч би мотоциклоо асаагаад яваад өгсөн юм.

Хурдны зам дээр гараад нэг минут ч өнгөрөөгүй байтал “Түүнд тусал” гэсэн дуу хоолой надад сонсогдов. Тэр мэдрэмж хоёр ч удаа төрөв.

Би толгой сэгсрээд, тэр эмэгтэй аль хэдийн явчихсан байлгүй дээ гэж бодлоо. Тэгээд ч би түүнд юу хэлэх билээ дээ?

Гурав дахь удаагаа дуу хоолой тод гэгч сонсогдон, “Түүнд тусал!” гэх шиг болов.

Би шатахуун түгээх газар руу буцаж, тэр эмэгтэйг байвал юу гэж хэлэхээ бодлоо.

Намайг очиход эмэгтэйн машины хаалганууд онгорхой байв. Тэр эмэгтэй жолоочийн суудалд суугаад, хоёр бага насны хүүхэд нь арын суудалд зайрмаг идэж байлаа.

Би юу гэж хэлэх хэрэгтэйгээ Тэнгэрлэг Эцэгээс хурдхан залбирч асуув. “Өөрийгөө танилцуулаад, түүнд тусламж хэрэгтэй эсэхийг асуу” гэх намуухан дуу сонсогдлоо. Би түүний машинд ойртон очиж, өөрийгөө танилцуулав. Түүнд тусламж хэрэгтэй эсэхийг асуумаар санагдсан гэдгээ би түүнд хэллээ.

Тэр эмэгтэй уйлж гарав. Тэгээд “Би дөнгөж сая Есүст хандан залбирч, надад туслах хэн нэгнийг илгээгээч гэж гуйсан юм” гэлээ.

Тэнгэрлэг Эцэг түүний залбиралд хариулсан байлаа. Би түүний машиныг шатахуунаар дүүргэж өгөөд, тухайн үед ажилд хүн авч байсан ахлагчдын чуулгын нэг ахын утсыг өгсөн юм. Дараа нь энэ залуу эхэд юу тохиолдсоныг би мэдэхгүй ч түүнд туслах сүнслэг өдөөлтийг дагасандаа талархалтай байдаг.