2016
Алма олон хүнд баптисм хүртээсэн нь
April 2016


Мормоны Номын түүхүүд

Алма олон хүнд баптисм хүртээсэн нь

Зураг
Alma baptizes many people 1
Зураг
Alma baptizes many people 2
Зураг
Alma baptizes many people 3

Абинадай бошиглогч байв. Тэрээр хүмүүст Христэд итгэж, муу зүйлс хийхээ зогсоохыг заасан. Ноа гэгч ёс бус хаан Абинадайд хилэгнэв. Ноа наманчлахыг хүсээгүй юм.

Алма гэгч нэгэн эр Абинадайд итгэжээ. Тэрээр уурлаж хилэгнэсэн хаанаас зугтаж, нуугдав. Тэрээр Абинадайн зааснаар, хийсэн буруу зүйлсдээ гэмшиж, наманчилжээ.

Олон хүн Алмаг Есүс Христийн тухай зааж байгааг сонсохоор ирсэн байв. Хэрэв тэд наманчилж, Есүсийг дагавал баптисм хүртэж болохыг Алма заалаа.

Тэр хүмүүс баярлан алга ташицгаасан. Тэд бусдыг тайтгаруулахаа амлав. Тэд Бурханыг хайрлаж, Түүний тухай бусдад хэлэхээ амлажээ. Тэд баптисм хүртэхэд бэлэн байлаа.

Алма хүмүүст нэг нэгээр нь баптисм хүртээв. Тэд Есүсийн Сүмд нэгдэхдээ үнэхээр их баяртай байв.

Бид баптисм хүртэхдээ Алмагийн хүмүүсийн хийсэнтэй нэгэн адил амлалтуудыг хийдэг. Тэгээд бид ч бас Есүсийн Сүмд нэгддэг!