2008
Гэрчлэлийн бээлий
2008 оны аравдугаар сарын


Гэрчлэлийн бээлий

Чи бээлий өмсөж үзсэн үү? Зарим бээлий ажил хийх үед гарыг чинь хамгаалдаг байхад зарим нь дулаахан байлгадаг. Зарим бээлийг чи спортоор хичээллэх үедээ өмсдөг. Энэ үйл ажиллагаа нь бол чи өөрөө, өөрийн гэсэн “гэрчлэлийн бээлий”-г хийх бөгөөд энэ нь гэрчлэлийн тань таван хэсгийг санахад туслах болно.

Гэрчлэл гэдэг бол Ариун Сүнсээр бидэнд өгөгдөж буй сайн мэдээний үнэний нотолгоо юм. Тэдгээр зүйлс нь гэрчлэлийн үндсэн гол хэсгүүд юм. Хэрвээ чи тэдгээр зүйлүүдэд итгэе гэж хүсэх юм бол, итгэл чинь тэдгээр зүйлүүд үнэн гэдэг мэдлэгт өсөх болно.

МИНИЙ ГЭРЧЛЭЛ

  1. Бурхан бол бидний Тэнгэрлиг Эцэг бөгөөд Тэр бидэнд хайртай гэдгийг би мэднэ.

  2. Түүний Хүү, Есүс Христ бол бидний Аврагч мөн Гэтэлгэгч гэдгийг би мэднэ.

  3. Иосеф Смит бол Бурханы бошиглогч гэдгийг би мэднэ. Тэр Есүс Христийн сайн мэдээг энэ дэлхийд дахин сэргээж Бурханы хүчээр Мормоны номыг орчуулсан.

  4. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол энэ дэлхий дээрх Их Эзэний Сүм гэдгийг би мэднэ.

  5. Энэ Сүм бол илчлэлт хүлээн авдаг амьд бошиглогчоор удирдуулдгийг би мэднэ.

Заавар: Цагаан бээлий ол. Энэ хуудсан дээр байгаа зурагнуудыг хайчлаад хатуу цаасан дээр байрлуул. Бээлийгээ хагас өмс. Гэрчлэлийн таван үндсэн хэсгийг нэг нэгээр нь хэлэхдээ эрхий хуруунаас нь эхлэн бэхэлж холбо. Бээлийнд зурагнуудыг цавуу, скоч, сүлбээр зүү, наалт, кноп, уяа зэргийг ашиглан бэхэлж болно.

Гэрчлэлээ өсгөх үедээ бусадтай хуваалцахаас бүү эмээ. Гэрчлэлээ хуваалцах үедээ чи “Би … гэрчилж байна.” эсвэл “Би… . мэднэ.” гэх мэт үгсийг хэрэглэж болно. Гэрчлэлээ бусадтай хуваалцах болгонд чинь гэрчлэл чинь өсөх болно.