2008
БОЛОВСРОЛ
2008 оны аравдугаар сарын


БОЛОВСРОЛ

Ирээдүйн төлөвлөгөө

Дэлхийд сайнаар нөлөөлөхийн тулд бэлтгэгдсэн бай. Мэдлэг олж авч, сурах хүсэл эрмэлзэлтэй бай. Семинарт хамрагд.

Би номлолоосоо эргэж ирэхдээ ажлын талаар санаа зоволтгүй гэж бодож байсан. Би өмнө нь ажиллаж байсан ч ур чадвар, туршлага дутмаг байсан болохоор олдсон ажлыг хийж түүндээ сэтгэл ханамжгүй байдаг байлаа. Иймээс ирээдүйд маань ямар нэгэн хөгжил дэвшил харагдахгүй байлаа.

Би суралцахыг үргэлж хүсдэг байсан боловч, төлбөрийг нь төлөх чадваргүй, аав ээж маань ч надад туслах ямар ч боломжгүй байв.

Би ирээдүйгээ өөрчлөх боломжийг Боловсролын Тасралтгүй Сан нээгдэхэд олж харсан билээ. Би Тэнгэрлиг Эцэгээсээ асууж, Түүний илчлэлтийн дагуу суралцах дамжаагаа сонгов.

Би сувилагчийн дамжаанд сурахаар болов. Сургууль маань маш их зүйлийг суралцах, хийхийг шаардсан ба би сувилах ажилдаа үнэхээр их сонирхолтой, эрч хүчтэй суралцсан юм. Би 3 сарын дараа дамжаагаа төгсөж, Бразилийн Алагоасын хамгийн сайн эмнэлгүүдийн нэгэнд ажиллах боломжтой болсон юм.

Надад ирээдүйд зориулсан олон төлөвлөгөө бий. Би сувилагчийн дээд шатны дамжаанд суралцах, мөн бусад хүмүүст боловсрол эзэмших боломжийг мөн үүнтэй ирдэг адислалыг хүлээн авч болохын тулд зээлээ эргэн төлөх хэрэгтэй.