2008
ГЭР БҮЛИЙН ҮДШИЙН САНААНУУД
2008 оны аравдугаар сарын


ГЭР БҮЛИЙН ҮДШИЙН САНААНУУД

Эдгээр заах зөвлөмжүүдийг ангид болон гэрт заахад ашиглаж болно. Та эдгээр санаануудыг гэр бүлдээ болон заах ангидаа тохируулан хэрэглэж болно.

“Итгэлээ олсон нь” х.8. Гэрчлэл гэж юу болох тухай ярилц. Жошуагийн түүхийг ярь. Ифер 12:6-г уншиж, эл судар түүний хувьд ямар утга учиртайг асуу. Бидний гэрчлэлүүд өсч хөгжихөд бидний итгэл хэрхэн соригддог вэ? Баптисмынхаа дараа Жошуа итгэлээ хэрхэн хөгжүүлсэн бэ? Гэр бүлийн гишүүдийг гэрчлэлээ хуваалцахыг урь.

“Хүчтэй байх 18 арга зам,” х.25. Энэ өгүүллийг гэр бүлийн нэлээд хэдэн үдэшт ашиглаж болно. 18 жишгийг цаасан туузан дээр бич. Нэг туузыг сугалж, түүн дээрх өгүүллийн хэсгийг унш. Тухайн жишиг танай гэр бүлд хэрхэн хэрэглэгддэг тухай ярилц. Тэгээд дараа нь өөр нэг туузыг сугалж, үүнчлэн цааш үргэлжлүүл. Амьдралд эдгээр удирдамжууд хичнээн чухал болоход анхаарлаа хандуул. Хүн бүрд зориулсан эдгээр зөвлөгөөг дагах зорилго тавь. “Итгэлтэйгээр урагш тэмүүл” хэсгийг уншиж төгсгө.

“Модон морьдоос болгоомжил,” х.38 Өнөө үед Сатан олон модон морины зүсийг хувиргаад байна. Уг өгүүллээс Тройны морины тухай түүхийг уншиж, гэртээ байдаг ном, хөгжим, киноны тухай бод. “Үүнийг аварч болох уу?” гэсэн нэртэй тоглоом хий. Гагцхүү ариун журамтай, хайр энэрлийг харуулсан, эсвэл сайн сайхан, сайшаалтай мэдээллийн хэрэгслүүдийг л үлдээ (Итгэлийн Тунхаг 1:13-ыг үз). Мозая 5:15, С ба Г 45:32-ыг уншиж дуусга.

“Тусал тэгээд, аз жаргалтай бай,” х.Н10 Гэр бүлийнхээ өдөр тутмын ажлууд болон үүнийг хийх хуваарийг танилцуулахад энэ боломжийг ашигла. Нэлээд хэдэн ажлыг (хүүхдүүдийн насанд тохируулан) сонгож, эдгээр ажлуудаас аль нэгийг нь хийхээр сонгохыг хүн бүрээс хүс. Уг түүхийг уншиж, гэрийн ажилд туслах нь хүн бүрийн хувьд яагаад чухал болохыг ярилц. Ирэх долоо хоногт бусад хүмүүст туслах зорилго тавь.

“Номлолын ажилд бэлтгэх нь” х.Н14 Ахлагч Юлиссес Соарес номлолдоо бэлтгэсэн арга замуудыг сонсохыг гэр бүлээс хүс. Бишоп нь түүнд өгсөн зөвлөгөөг унш. Гэр бүлийн гишүүн бүр номлогч байхын тулд хэрхэн бэлтгэж болох тухай ярилц.