2008
Хүйс бол мөнхийн шинж чанар, мөнхийн зорилгын үндсэн шинж мөн
2008 оны аравдугаар сарын


Айлчлагч багшийн захиас бичиг

Хүйс бол мөнхийн шинж чанар, мөнхийн зорилгын үндсэн шинж мөн

Өөрийн айлчилдаг эгч нарын хэрэгцээг хангахуйц судрууд болон удирдагчдын сургасан сургаалаас заа. Сургаалын талаарх гэрчлэлээ хуваалц. Эгч нарыг заасан зүйлээс юу ойлгосон болон юу мэдэрснээ хуваалцахыг урь.

Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга: “Бурхан бүх хүн төрөлхтөн, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн. Хүн бүр Тэнгэрлиг эцэг эхийн хайртай сүнсэн хүү, охин нь бөгөөд ийм учраас хүн бүр бурханлиг шинж чанар, хувь тавилантай юм. Хүйс бол хувь хүний мөнх бус байдлын өмнөх, мөнх бус болон мөнх амьдралын тодорхойлолт ба зорилгын салшгүй шинж чанар юм” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Лиахона, 2004 оны 10-р сар, 49).

Хүйс яагаад чухал вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Давид А.Беднар: “Хүйс бол бид хэн бэ, яагаад бид энэ дэлхий дээр байгаа юм бэ, бид юу хийх ёстой мөн ямар хүмүүс болох ёстойг тодорхойлдог. Бурханлиг зорилгын улмаас эрэгтэй, эмэгтэй сүнснүүд өөр, хоорондоо ялгаатай, бие биенээ нөхсөн шинжтэй байдаг… . Аз жаргалын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиных нь сүнсний, бие бялдрын, оюун ухааны болон сэтгэл хөдлөлийн чадваруудын хосгүй өвөрмөц нэгдэл нь хэрэгтэй юм” (“Marriage Is Essential to His Eternal Plan,” Лиахона, 2006 оны 6-р сар, 51).

Нийгмийн Халамжийн Бүлгийн Ерөнхий Ерөнхийлөгч Жюли Б.Бек: “Эмэгтэйчүүд Бурханы сүнсэн охидын хувьд, ‘сүнсний дэлхийд анхныхаа хичээлүүдийг хүлээн авч, [дэлхий дээр] урагш гарч ирэхээр бэлтгэгдсэн’ (С ба Г 138:56) билээ.” Дэлхий бүтээгдэхэд ‘баярлалдан уухайлсан’ (Иов 38:7) ‘ёс суртахуунаар өв тэгш хийгээд агуу хүмүүсийн’ (С ба Г 138:55) дунд эмэгтэйчүүд байсан юм. Учир нь гэвэл тэдэнд бие махбодыг мөн мөнх бус байдалд өөрсдийгөө нотлон харуулах боломжийг олгосон байлаа (Абрахам 3:25-ыг үз). Эрэгтэй, эмэгтэй хүний аль нь ч дангаараа биелүүлж чадахгүй мөнхийн зорилгуудыг гүйцэлдүүлэхийн тулд эмэгтэйчүүд зөв шударга эрэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн ажиллахыг хүсч байлаа. Эмэгтэйчүүдийн үүрэг газар дэлхий дээр л эхэлсэн юм биш, бас энэ нь энд ч дуусахгүй юм. Дэлхий дээр эх хүн болсноо эрхэмлэн дээдэлдэг эмэгтэй ирэх дэлхийд эх хүн байхаа эрхэмлэн дээдлэх болно” (“A ‘Mother Heart,’” Лиахона, 2004 оны 5-р сар, 76).

Тэнгэрлиг Эцэгийн төлөвлөгөөн дэх үүргээ биелүүлэхийн тулд би юу хийж болох вэ?

Залуу ЭмэгтэйчүүдийнЕрөнхий Ерөнхийлөгч асан Д.Надаюлд: “Бурханы эмэгтэйчүүд дэлхийн эмэгтэйчүүдтэй хэзээ ч адилхан байж болохгүй. Хатуу хахир эмэгтэйчүүд дэлхийд зөндөө байдаг. Өрөвч уян сэтгэлтэй эмэгтэйчүүд бидэнд хэрэгтэй. Бүдүүлэг, ширүүн зан авиртай эмэгтэйчүүд зөндөө байдаг. Нинжин сэтгэлтэй эмэгтэйчүүд бидэнд хэрэгтэй байна… . Алдар хүнд, аз жаргалтай эмэгтэйчүүд бидэнд хангалттай олон байна. Итгэл бишрэлтэй эмэгтэйчүүд бидэнд улам олон хэрэгтэй байна” (“The Joy of Womanhood,” Лиахона, 2001 оны 1-р сар, 18).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч М.Рассел Баллард: “Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн мөнх бус байдлын өмнөх болон мөнх бус байдлын мөн чанарыг Бурхан Өөрөө тодорхойлсон юм… . ‘Эмэгтэй хүний үнэ цэнэ нь зөвхөн түүний эхнэр, эх хүн байх үүргээс хамаардаг уу?’ хэмээн [зарим үед эмэгтэйчүүд] асуудаг. Хариулт нь энгийн бөгөөд тодорхой юм. Үгүй… . Зөв шударга эрэгтэй, эмэгтэй хүн бүр Бурханы хаант улс руу хийх аянд онцгой чу-хал үүрэг гүйцэтгэдэг билээ… .

“… Эрхэм хүндэт эгч нар аа, бид та нарт итгэдэг. Та нарын нинжин сэтгэл, та нарын хүч чадалд бид итгэдэг, үүнд бид итгэл найдвараа тавьдаг … Бурханы төлөвлөгөө нь та нарыг хатан хаад болгож, энэ амьдралд хийгээд үүрд мөнхөд ямар ч эмэгтэйн хүлээн авч чадах хамгийн дээд адислалуудыг хүлээн авахад оршдог гэдэгт бид итгэдэг” (“Women of Righteousness,” Лиахона, 2002 оны 12-р сар, 36–37).