2008
ДЭЛХИЙН МЭДЭЭ
2008 оны аравдугаар сарын


ДЭЛХИЙН МЭДЭЭ

Тайваньд ХҮГ-ийн 100 дахь салбарыг нээв

2008 оны 5 дугаар сард Мингчиен салбарыг нээснээр Тайваньд сүм 100 дахь салбараа нээлээ. Мингчиен нь Тайваний төв хэсэгт байрладаг жижиг хот юм. Нийт 50.000 хүрч буй гишүүдэд 100 нэгж үйлчилж байна.

1950 оны сүүлээр анхны номлогчид ирж салбарыг удирдан явуулдаг байв. Одоо сүмийн удирдагчид бүгд тайваньчууд болжээ.

Францад болсон Хэвлэлийн Чуулган нөхөрлөлийг бий болгож, сайн мэдээг түгээв

Гэр бүлийн түүхийн шинэ индекс тогтоох асуудлаар Францын Лион хотноо хэвлэлийн чуулганыг гадасны удирдлагууд нь зохион байгууллаа. 2008 оны 5 дугаар сарын 13-нд болсон уулзалтын үеэр орон нутгийн сурвалжлагч, төр захиргааны удирдагч нарт гэр бүлийн түүх болон мөнхийн гэр бүлийн зарчмууд нь сүмийн гишүүдэд ямар чухал болохыг тайлбарлажээ. Францын Лион гадасны ерөнхийлөгч Даниел Моселлин: “Цугларсан хүмүүст энэ сэдэв их сонирхолтой байсан” гэж мэдэгджээ.

Интернэтээр гурамсан судар Дани, Голланд, Унгар хэл дээр гарлаа

Одоо гурамсан судрыг Дани, Голланд, Унгар хэл дээр http://scriptures.lds.org хаягаар орж хэрэглэх боломжтой боллоо. Эдгээр гурамсан судар нь тайлбар, суралцахад туслах, газрын зураг хийгээд гэрэл зургууд болон бусад судруудыг тодотгон тэмдэглэх боломжийг олгодог. Гишүүдэд судраас суралцахад нь зориулж урьд нь англи, франц, герман, итали, португал ба испани хэл дээр гурамсан судрыг интернэтэд суулгасан байсан. Одоо ХҮГ сүмийн судруудыг интернэтээс 20 гаруй хэл дээр үзэх боломжтой болоод байна.

Нийгмийн Халамжийнхан үйлчлэл хийлээ

АНУ-ын Колорадо мужийн Колорадо Спрингсийн Фоунтан Колорадо гадасны эгч нар 5 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн амралтын өдрүүдийг хөрөөдөх, зүлгүүрдэх, оёдол хийх зэргээр хүмүүст үйлчилж өнгөрүүллээ. Орон нутгийнхаа цусны төвд цус өгөх үйл ажиллагааныхаа дараа 200 орны бүтээлэг, 40 хөнжил хийж, Улаан Загалмайд хандивлав.

Мөн тэд Сүмийн Хүмүүнлэгийн Тусламжийн Төвд 500 модон тоглоом, 25 хөнжил ба 82 хүүхэлдэй, 187 шинэ хувцас зэргийг тусламж болгон хандивлав.

Тусламж өгөх сонирхолтой хүмүүс Хүмүүнлэгийн Үйлчлэлийн www.lds.org/ humanitarianservices хаяг юм уу эсвэл 1-801-240-5954 утсаар мэдээлэл авч болно.