2008
Санал зөвлөмж
2008 оны аравдугаар сарын


Санал зөвлөмж

Лиахона бидний амьдралыг адисалсан юм

Бид Ваниатуд Лиахонаг хүлээн авч байгаадаа туйлын баяртай байдаг. Газар газрын хүмүүсийн тухай бас дэлхий даяар Сүм хэрхэн өсөн хөгжиж байгаа тухай унших нь сайхан байдаг. Бид сэтгүүлээс асар олон зүйл сурч мэддэг. Энэ сэтгүүл бидний амьдралыг адисалсан юм түүнчлэн үүнээс бид байнга өсч хөгжиж, сурч мэдэж байх болно.

Амос Тарохати Зоро, Ваниату

Бүх хүмүүст тусалж чадах үгс

Амьдралд маань Лиахона байгаад би юутай их баяр талархалтай байдаг билээ! Сүмийн гишүүд болон гишүүн бус ялгаагүй бүх хүмүүст тусалж чадах сүнслэгээр нөлөөлөгдсөн үгсийг би энэ сэтгүүлээс олж үздэг. Тэргүүн Зөвлөлийн захиасууд биднийг хайрлах тэдний хайрыг илэрхийлдэг бол, Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн дуу хоолой хэсэг нь дагаж дуурайх сайн үлгэр жишээгээр дүүрэн байдаг. Сэтгүүлийг би эхний хуудаснаас эцсийн хуудсыг нь дуустал уншдаг. Учир нь ингэснээр Сүнс надад нөлөөлж, намайг бэхжүүлдгийг би мэднэ. Энэ сэтгүүлээр дамжин Христийн Гэрэл хүмүүст нөлөөлдгийг би мэднэ, иймээс энэ ажлыг боломжтой болгодог та бүгдэд би талархаж байна.

Кристоф Жейм, Португал

Цэвэр устай худгаас ус татах шахуурга

Би тойргийнхоо Сайн мэдээний сургаалын багшийн хувьд LDS.org-аар дамжуулан хийдэг та бүгдийн агуу ажилд туйлын ихээр баярлан талархаж явдаг билээ. Сүмийн материалуудыг хувьдаа олж авах, үзэх нь манай нутагт маш хязгаарлагдмал юм. Судрууд болон Сүмийн материалуудыг Интернэтээс олж үзэх нь бидний хувьд цэвэр устай худгаас ус татах шахуургатай байхтай адил юм. Та бүгдийн хүч чармайлт манай гишүүдийн өдөр тутмын амьдралд үнэхээр их өөрчлөлт гаргаж байгаа шүү. Тэнгэрлиг Эцэгийнхээ захиасыг төрөлх хэл дээрээ үзэх боломж нь манай гишүүдийн хувьд үнэхээр гайхамшиг юм.

Нэрээ хэлэхийг хүсээгүй

Лиахона бол найз нөхөр мөн

Лиахонаг унших үедээ миний бие Их Эзэний энэхүү агуу ажлын нэг хэсэг болж байгаа нь ямар их аз завшаан бэ? гэдгийг би мэддэг. Сүмийн сайн гишүүн байхад Лиахона надад тусалдаг. Номлолын ажилд Лиахона агуу тусламж болж чадна гэдгийг би мэднэ. Гишүүд бид Христэд ирэхэд нь бусад хүмүүст туслахын тулд энэ сэтгүүлийг ашиглаж болно. Лиахона бол миний хамгийн сайн найз нарын нэг юм.

Галсанжамцын Дашдаваа, Монгол

Бидэнд олон ах эгч нар бий

Түүний Сүмийг олж, гишүүн нь болоход Тэнгэрлиг Эцэг надад тусалсанд би туйлын баяртай байдаг. Би агуу үнэнүүдийг мэдэж, илүү сайн хүн болсон бөгөөд мөнх амьдралд бэлтгэж байна. Гэр бүл минь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хэсэг байгаад бас бид ганцаараа биш-бидэнд олон ах эгч нар байгаад би маш их баяртай байдаг. Хүнд хэцүү жилүүдэд Сүм бидний хүч чадал болсоор ирсэн билээ. Тэнгэрлиг Эцэг болон Есүс Христ мөн түүнчлэн бидэнд үйлчилдэг бошиглогч, төлөөлөгчдөд бид туйлын талархалтай байдаг.

Сюзанна Мартиросова, Армени