2008
ГЭР БҮЛ
2008 оны аравдугаар сарын


ГЭР БҮЛ

Гэр бүлээ аз жаргалтай байлгахын тулд өөрт оногдох үүргээ биелүүл. Эцэг эхээ хүндэлж, ах эгч дүү нартайгаа харилцаагаа бэхжүүл.

Тэргүүн Зөвлөл ба Арванхоёрын Чуулганаас тунхаглахдаа: “Их Эзэн Есүс Христийн сургаалд үндэслэсэн гэр бүл аз жаргалд хүрнэ гэдэгт итгэж болно. Аз жаргалтай гэрлэлт болон гэр бүлүүд нь итгэл, залбирал, наманчлал, өршөөл, хүндэтгэл, хайр энэрэл, өрөвч сэтгэл, ажил хөдөлмөр ба гэр бүлээрээ үр бүтээлтэй ажиллах зарчмуудын дор оршин амьдарна”1 гэжээ.

Сонирхолтой нь, эдгээр энгийн үнэнүүд нь Тэнгэрлиг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөн дээр суурилагддаг бөгөөд энэ нь заримдаа дэлхийг гайхшралд оруулдаг. Гэвч саяхны хийсэн судалгаанаас харахад, Сүмийн бус өсвөр насныхан ч мөн аз жаргалыг сүнслэг урмаас мөн гэр бүлийнхнийхээ харилцаанаас олж авдаг нь тодорхой байна. 2007 онд АНУ-ын хоёр том мэдээллийн байгууллагаас юу 12-24 насны залуусыг аз жаргалтай болгодог талаар санал асуулга авсан ажээ.

Энэ судалгаа нь дараах дүгнэлтийг гаргасан:

  • “Залуучууд аз жаргалтай, хамгаалагдсан байх амин чухал эх үндэс нь тэдний эцэг эх юм.”

  • “Залуучууд аз жаргалд хүрэх замыг, сүнслэг урмаар, итгэлээр дамжуулан тасралтгүй эрэлхийлэх болно.”

  • “Залуу үеийнхний маань дунд гэр бүлээ нэн чухалд үзэн тэдэндээ анхаарал тавих сонирхол улам нэмэгдэх болно”

  • Судалгаанаас гарсан дүгнэлтэнд, “Бидний судалгаанаас харахад, одооны залуу үеийнхэн маань өмнөх үеийнхнээс илүү өөр түвшинд байгааг харсан ба тэд ирээдүйн гэрлэлт, гэр бүлээ ямар их баяр хөөртэйгөөр хүсэн хүлээж байдгийг олж мэдээд бид гайхан бахархсан” гэжээ.

ТЭМДЭГЛЭЛҮҮД

  1. “Гэр бүл: Дэлхий Дахинаа Өргөх Тунхаг” Лиахона 2004 оны аравдугаар сар 49.

  2. Associated Press/MTV Research and Strategic Insights, Happiness, Aug 20, 2007 оны 8-р сар, 20-ийг үз.