2008
ХЭЛ ЯРИА
2008 оны аравдугаар сарын


ХЭЛ ЯРИА

Бусдыг сайшааж дэмжсэн, өөдрөг хэл яриа хэрэглэ. Бурхан, Есүс Христийн нэрийг бишрэл, хүндэтгэлтэйгээр хэрэглэж бай. Гутаан доромжилсон, бүдүүлэг хэл яриа, дохио зангааг бүү хэрэглэ.

“Яриа бол нийгмийн найрсаг үйл ажиллагааны нэг хэлбэр юм. Энэ нь баяр баясгалантай гэрэл гэгээтэй, чин сэтгэлийн байх хэрэгтэй. Бас наргиантай ч байж болно. Гэхдээ энэ нь гомдоомоор, эсвэл бүдүүлэг, зохисгүй байх ёсгүй хэрэв ялангуяа Есүс Христэд чин үнэн итгэгч хэн нэгэн бол… .

“Хэн нэгэн иймэрхүү үг хэлснийхээ дараа өөрийн үгийн баялагийг их ядуу гэж тайлбарлахыг оролддог. Тэрээр доромжилсон, бохир, зохисгүй үгсийг хэрэглэхийн оронд, зөв тохирсон үгээр санал бодлоо илэрхийлэх хэрэгтэй юм …

“Хараал бүү хэл. Бүү доромжил. Бохир шог яриануудаас зайлсхий. Зохисгүй бүдүүлэг үгс цацагдсан ярианаас хол байхыг хичээ. Ингэж чадвал чи илүү баяртай байх бөгөөд чиний энэ үйлдэл чинь бусдад хүч чадлыг өгөх болно. ”

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008), “Take Not the Name of God in Vain,” Ensign, 1987 оны 11-р сар, 48.