Номлолын дуудлагууд
Би аюулд өртсөн эсвэл эмзэг мэт санагдах үедээ юу хийх ёстой вэ?


Би аюулд өртсөн эсвэл эмзэг мэт санагдах үедээ юу хийх ёстой вэ?

Зураг
Амьдралын модны тухай Лихайн зүүд
  1. Өөрт төрж байгаа бодол, мэдрэмж мөн биеэ авч яваа байдлынхаа талаар сонор сэрэмжтэй байж, хүлээн зөвшөөр. Эдгээр нь танд технологийг буруу ашиглахад нөлөөлж болзошгүйг ойлго.

  2. Үйлдлээ сонго. Мэдрэмжиндээ зөв шударга, үр дүнтэй арга замаар хариул.

  3. Суралц мөн сайжруул. Ирээдүйнхээ төлөө үргэлжлүүлэн суралцаж, сайжрахын тулд туршлагаа ашигла.

Аюулгүйн удирдамжийн дагуу амьдрахад суралцах нь хийнэ гэж хэлэхэд амархан байдагтай адил биш юм. Суралцахын тулд хүчин чармайлт гаргаж, дадлагажих хэрэгтэй. Аюулгүйн удирдамж таны бодож, үйлдэж байгаагийн тань нэг хэсэг болсны дараа ч танд эмзэг, мэдрэмтгий байх мэдрэмж төрөх үе тохиолдоно. Та номлолд гарахаасаа өмнө технологийг буруу ашиглах зуршлаасаа салж чадахгүй байсан байж болох юм. Номлолд гарахаасаа өмнө порнографын асуудалтай байсан зарим номлогч хуучин зуршилдаа автах уруу таталтад орж магадгүй. Нөхцөл байдал ямар ч байсан дээрх явц таныг аюулгүйн удирдамжийн дагуу амьдарч зохицоход болон уруу таталтын эсрэг өөрийгөө дэмжихэд тань туслах болно. Та саад бэрхшээлийг өөрийнхөөрөө даван туулах шаардлагагүй гэдгийг санаарай. Таныг аюулгүйн удирдамжийн дагуу амьдрахаар болон сул талаа даван туулахыг хичээн чармайх үед Христийн Цагаатгалаар дамжуулан ирдэг хүч чадалд найд.