Номлолын дуудлагууд
Аюулгүйн удирдамж 1


Аюулгүйн удирдамж 1

Сүнслэг өдөөлтөд нийцэхүйц бай

Нифай “Учир нь болгоогтун, би та нарт дахин хэлье, хэрэв та нар уг замд орох, мөн Ариун Сүнсийг хүлээн авбаас, энэ нь та нарын хийвэл зохих тэр бүх зүйлийг та нарт үзүүлэх болно” хэмээн 2 Нифай 32:5-д амладаг. Ариун Сүнсний удирдамжаар сонгох эрх чөлөөгөө зөв шударга ашиглах нь технологи ашиглах үедээ сайныг үйлдэх хамгийн сайн арга бөгөөд чөтгөрөөс таныг хамгаалах хамгийн сайн хамгаалалт болно.

Таны хөдөлгөөнт хэрэгсэл дээрх аппликэйшн зохисгүй агуулга бүхий мэдээллээс таныг хамгаалах зорилго бүхий шүүлтүүртэй. Гэхдээ хамгийн сайн шүүлтүүр ч таныг 100 хувь хамгаалж чадахгүй. Танд байгаа хамгийн сайн шүүлтүүр бол та өөрөө зөв шударга сонголт хийх хүсэл эрмэлзэлтэй байх явдал юм. Ахлагч Дэвид Ф.Эванс “Амьдралынхаа туршид технологийг үр дүнтэй ашиглах цорын ганц шүүлтүүр бол хувь хүний зүрх сэтгэл, залуу хувь хүн бүрийн оюун санаа юм. … Бид … мянга мянган [номлогч] өөрсдийнх нь амьдралыг болоод гэр бүлийг нь үүрд адислах дижитал төхөөрөмжийг ашиглах зохистой хэвшлийг хөгжүүлнэ гэдэгт их итгэлтэй байдаг” гэжээ (“Elder David F. Evans Discusses Expanded Missionary Efforts,” mormonnewsroom.org). Номлогчид “зүрх сэтгэл[ээ] цэвэршүүлэх” (С ба Г 88:74)-ийн тулд үргэлжлүүлэн хичээн чармайх үүрэг хүлээн авах ёстой

Тэнгэрлэг Эцэг тань та нарт туслахын тулд сонгох эрх чөлөө, Ариун Сүнсний бэлэг хэмээх маш онцгой бөгөөд хүчирхэг хоёр бэлгийг өгсөн. Их Эзэн Өөрийн хүслийг “Миний өгсөн ёс суртахууны сонгох эрхийн дагуу [хүн] болгон ирээдүйд хамаарах сургаал хийгээд зарчимд үйлдэж болохын тулд, шүүлтийн өдөрт хүн болгон нүглүүдийнхээ төлөө хариуцаж болохын тулд буюу” (С ба Г 101:78) хэмээн хэлсэн. Ерөнхийлөгч Боид К.Пакэр “Ариун Сүнсний өдөөлтөөр ирэх сэрэмжлүүлэггүйгээр ноцтой алдаа гаргадаг Сүмийн гишүүн гэж байхгүй” гэж заажээ (“How to Survive in Enemy Territory,” New Era, 2012 оны 4-р сар, 3).

Зураг
явган хүний замаар алхаж буй хоёр ахлагч