Номлолын дуудлагууд
3. Суралц мөн сайжруул.


3. Суралц мөн сайжруул.

Зураг
Ялтсуудыг хураангуйлж буй Мормон

Аюулгүйн удирдамжийг дагаж байхдаа туршлагаасаа суралц. Суралцаж, сайжруулах гэдэг нь Христийн Цагаатгалыг хэрэгжүүлэх үед Түүнд илүү ойртуулдаг наманчлах үйл явц юм. Таныг Түүнд хандах үед Тэрээр сайжрахад тань туслах болно. Тэрээр “Мөн хэрэв хүмүүс надад ирэх аваас би тэдэнд өөрсдийнх нь сул доройг үзүүлэх болно. … Их Эзэн Моронайд “Миний өмнө өөрсдийгөө даруусгадаг бүх хүмүүст миний ач ивээл хангалттай; учир нь хэрэв тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж мөн надад итгэлтэй байх аваас тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө” (Ифер 12:27) хэмээн амласан. Сул талаа давах хүчийг олж авахын тулд өмнөх алдаанаасаа суралцаж, сайжруулахад тань Бурхан тусална. Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Бурхан өнгөрсөн алдаа дутагдлыг тань уучилж, мартдаг.

Зураг
залуу эрэгтэйчүүдтэй хамт байгаа хоёр ахлагч

Та технологийг буруу ашиглахаар уруу татагдах үедээ хийсэн сонголтондоо анхаарал хандуулсан туршлагаасаа болон тэрхүү сонголтоос ирэх үр дүнгээс суралцаж болно. Туршлага, төрсөн мэдрэмжээ тэмдэглэл дээрээ бич. Технологи ашиглахад хэцүү байдал үүсгэх бодол, мэдрэмж, биеэ авч яваа байдлынхаа хэв шинжийг ойлгож ухаарахын тулд суралц. Та эдгээр хэв шинжээс зайлсхийснээр уруу таталтыг эсэргүүцэж чадна. Жишээ нь: хэрэв та тухайн өдөртөө утга учиртай, тодорхой төлөвлөгөөгүй байвал хөдөлгөөнт хэрэгсэл дээрээ сатаарах хандлагатай байж болох юм. Та үргэлж утга учиртай үйл ажиллагаа сонгосноор хөдөлгөөнт хэрэгсэл дээрээ бага сатаарах болно.

Хамтрагч, номлолын удирдагчид суралцаж, сайжрахад тань мөн туслах болно. Нууцлаг, ганцаардмал байдлаар нь далимдуулан чөтгөр хүмүүсийг харанхуй руу хөтөлдөг бол Их Эзэн биднийг зөв шударга байдал, үнэнээр дамжуулан гэрлийг эрэлхийлэхэд урамшуулан дэмждэг. Хамтрагч болон дүүргийн гишүүдтэйгээ бат бөх шударга харилцаа тогтоох нь хамгийн сайн хамгаалалт болдог бөгөөд зөв шударга, зорилго чиглэл бүхий биеэ авч явах соёлыг бүрдүүлэх боломж олгодог.

Зураг
таблет компьютер дээр суралцаж буй хоёр номлогч эгч

Та үргэлж утга учиртай үйл ажиллагаа сонгосноор хөдөлгөөнт хэрэгсэл дээрээ бага сатаарах болно.