Номлолын дуудлагууд
2. Үйлдлээ сонго


2. Үйлдлээ сонго

Зураг
Усан дээгүүр алхалж буй Христ

Та өөрийгөө эмзэг байгааг эсвэл аюулгүйн удирдамжийн аль нэгийг дагахгүй байгаагаа мэдэж байвал удирдамжийг дагахын тулд юу хийхээ шийдэн, төлөвлөгөөнийхөө дагуу үйлдэхийг сонго. Удирдамжаа дагаж, эмзэг, мэдрэмтгий байдал төрүүлэх мэдрэмжээ багасгахад тань туслах ямар тодорхой үйлдэл хийхээ бич.

Интернэтээр зохисгүй агуулгатай зүйл хайх хүсэл төрөх эсвэл удирдамжинд зааснаас эсрэг үйлдэл хийхээр уруу татагдсан гэж мэдэрч байвал ийм мэдрэмжээ удирдахад туслах хэд хэдэн үйлдэл хийж болно. Өөрт хамгийн сайн тохирох үйлдлээ хий. Дараах санаанууд бол ашиглаж болох санаанууд юм. Үүнд:

  • Уруу таталтыг эсэргүүцэх хүч чадал, хамгаалалтын төлөө залбир. Тэнгэрлэг Эцэгт хандан юу мэдэрч байгаагаа хэл.

  • Хамтрагч, дүүргийн болон бүсийн удирдагчтайгаа эсвэл эмэгтэй сургагчтайгаа өөрт мэдрэгдэж байгаа мэдрэмжийн талаар хуваалц, тайлбарла, ярь. “Эсрэг хүйсийн номлогчидтой хэдий удирдах албанд үйлчилж байсан ч бүү зөвлөлд. Ийм яриа зохисгүй мэдрэмж, харьцаа үүсэхэд хүргэдэг” (Missionary Handbook, 34)

  • Босоод, урагш яв. Хамтрагчтайгаа алх эсвэл дасгал хөдөлгөөн хий.

  • Аврагчид төвлөрөхөд туслах судраас давтан суралц эсвэл дууллаас дуул.

  • Хийж байгаа зүйлээ болиод нүдээ ань. Дөрөв хүртэл тоолж, гүнзгий амьсгаа ав. Үүнийг хэдэн минут хий. Зорилгоо санаж, тайвшран, дахин анхаарлаа төвлөрүүлэх хүртлээ онлайнаар хийж байсан зүйлээ үргэлжлүүлж болохгүй.

  • Биеийн байдлаа үнэлж цэгнэ. Ус уух, хөнгөн зууш идэх эсвэл түр амрах хэрэгтэй байна уу? Юу хэрэгтэй байгаагаа мэд.

  • Нэг хоёр минут тархиа амраахад тань туслах сүнслэг туршлага болон сайхан дурсамжаа нэгд нэгэнгүй сана.

  • Талархаж байдаг таван зүйлээ жагсаан бич.

  • Таван минут гаргаад, юу мэдэрч байгаагаа тэмдэглэл дээрээ бич.

Эмзэг байгаа сэтгэл хөдлөлөө удирдахад нэмэлт санаа болгон Номлогчийн амьдралд дасан зохицох нь товхимлыг дахин судал. Холбогдох санаагаа төлөвлөгөөндөө оруул. Түүнчлэн онлайнаар “Технологи ашиглах аюулгүйн удирдамж” сургалтад хамрагдаж, төлөвлөгөө боловсруул. Энэ төлөвлөгөөнийхөө талаар хамтрагч, номлолын удирдагч, номлолын ерөнхийлөгчтэйгөө хуваалц.

Зураг
Ахлагч номлогчийн барьсан таблет компьютер рүү харж буй залуу эмэгтэй

Эмзэг, аюулд өртсөн мэт байгаагаа мэдэрсэн үедээ гаргасан хувийн төлөвлөгөөгөө дага.