Номлолын дуудлагууд
1. Сонор сэрэмжтэй байж, хүлээн зөвшөөр.


1. Сонор сэрэмжтэй байж, хүлээн зөвшөөр.

Зураг
Залбирч буй Инос

Та энэхүү аюулгүйн удирдамжийн дагуу амьдрахад суралцахын тулд удирдамжинд нийцэхгүй бодол санаа, үйлдэл хэдийд гаргаснаа мэдэх хэрэгтэй. Таныг илүү эмзэг болгох зүйлийг хэдийд мэдэрч байснаа ч мөн мэдэх шаардлагатай. Жишээлбэл: уйдах, ганцаардах, уурлах, сэтгэл түгших, айх, сэтгэлийн дарамттай байх, өлсөх эсвэл ядрах үед технологийг ухаалаг ашиглахад илүү хэцүү байдаг. Эдгээр нөхцөл байдал, сэтгэл хөдлөлийг мэддэг байх нь мэдэрч байгаа зүйлдээ эерэг, бүтээлч байдлаар хандах боломж олгоно. Хаан Бенжамин “Гэвч өдий зэргийг би та нарт хэлж чадна, хэрэв та нар өөрсдийгөө, мөн бодлуудаа, мөн үгсээ, мөн үйлүүдээ хянаж, мөн Бурханы зарлигуудыг мөрдөж, бас Их Эзэний маань ирэлтийн талаар сонссон түүндээ үргэлж итгэлтэй байж, бүр амьдралынхаа эцсийг хүртэл ингэхгүй аваас, та нар мөхөх ёстой болно. Мөн эдүгээ, Ай хүмүүн, санагтун, мөн бүү мөхөгтүн” хэмээн заасан (Moзая 4:30).

Зураг
таблет компьютер дээр суралцаж буй хоёр ахлагч

Бүх номлогч сул талаа мэдэрч, эмзэг мэдрэмжтэй байдаг. Ийм мэдрэмжээ нуун далдлах юм уу хайхрахгүй орхихын оронд уруу таталтыг даван туулах, илүү сайн хариулт өгөхийг сонгоход өөртөө туслахын тулд эдгээрийг шударгаар хүлээн зөвшөөр. Мэдэрч байгаа зүйлээ өөрөө өөртөө хүлээн зөвшөөр. Таны хариу үйлдэл үзүүлж байгаа тодорхой нэг үйл явдал эсвэл нөхцөл байдал байгаа эсэхийг тодорхойлж тогтоо. Хамтрагч болон бусад итгэдэг номлогч тань таны юу мэдэрч, энэ нь танд хэрхэн нөлөөлж байгааг мэдэхэд нь тусалж болохын тулд тэдэнтэй илэн далангүй, нээлттэй бай. Залбирч байхдаа Тэнгэрлэг Эцэгээр туслуулж, Христийн Цагаатгалаар дамжуулан уруу таталтыг даван туулах хүч чадлыг авч болохын тулд мэдэрч байгаа зүйлийнхээ талаар илэн далангүй Түүнд хэл.

Зураг
компьютер ашиглаж буй хоёр эмэгтэй номлогч

Уруу таталтыг даван туулж, илүү сайн хариулт сонгоход өөртөө туслахын тулд эдгээрийг шударгаар хүлээн зөвшөөр.