Номлолын дуудлагууд
Аюулгүйн удирдамж 2


Аюулгүйн удирдамж 2

Номлолын зорилгодоо бүх анхаарлаа төвлөрүүл

Их Эзэн “Мөн хэрэв та нар миний сүр жавхлангийн төлөө бүхнээ зориулах аваас, та нарын бүхэл бие гэрлээр дүүргэгдэх болно, мөн та нарт харанхуй байх нь үгүй; мөн гэрлээр дүүргэгдсэн тэрхүү бие бүх зүйлийг ухамсарладаг бөлгөө” хэмээн хэлсэн (С ба Г 88:67). Бурханы сүр жавхлангийн төлөө бүхнээ зориулах гэдэг нь Бурханы зорилго дээр мөн номлогчийнхоо зорилго дээр бүрэн төвлөрнө гэсэн үг юм.

Таны хийж байгаа бүх зүйл буюу номлоход эдгээр технологийг хэрхэн ашиглаж байгаа зэрэг нь “Есүс Христэд итгэх итгэл, Түүний Цагаатгал, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах болон эцсээ хүртэл тэвчих зэргээр дамжуулан сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад туслах байдлаар бусдыг Христэд ирэхэд урих” зорилго дээр төвлөрсөн байх ёстой (Миний сайн мэдээг номло, 1). Сайн мэдээг хуваалцах таны хүсэл эрмэлзэл анхаарал сарниж, замаа алдахаас зайлсхийхэд тань туслах болно.

Санаа бодлоо тодорхой болгосон үедээ л хөдөлгөөнт хэрэгслийг асаа. Та хөдөлгөөнт хэрэгсэл, компьютер эсвэл аппликэйшн нээхээсээ өмнө юу хийхээ хамтрагчтайгаа тодорхойл. Эдгээр үйл ажиллагаа Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх, наманчлах, гэрээ байгуулж сахих, Ариун Сүнсийг мэдрэх, дагах мөн эцсээ хүртэл тэвчихэд нь хүмүүст туслахын тулд таныг хэрхэн удирдан чиглүүлэх, үүнд хэдий хэр цаг хугацаа зарцуулах тухай эргэцүүлэн бод. Зохистой дижитал үйл ажиллагаануудын талаарх номлолын ерөнхийлөгчийнхөө удирдамжийг дага. Хүмүүс тодорхой зорилго чиглэлгүй интернэтээр аялж байхдаа зохисгүй агуулгатай тулгарах магадлалтай байдаг гэдгийг судалгаа харуулжээ.

Зураг
таблет компьютер ашиглан зааж буй хоёр номлогч эгч