Номлолын дуудлагууд
Аюулгүйн удирдамж 3


Аюулгүйн удирдамж 3

Сахилга баттай бай

2 Нифай 2:26 дээр Лихай “Бид уналтаас гэтэлгэгдсэний учир Бурханы өмнө гэм зэмгүй амьдралыг эхэлж, “үүрдийн чөлөөт, сайныг муугаас ялгаж мэдэх болсон; өөрсдийн төлөө үйлдэх мөн … өөрсөд дээрээ үйлдүүлэх нь үгүй болой” хэмээн заадаг. Сахилга баттай байхын тулд сонгох эрх чөлөөгөө ашигла. Технологи ашиглах тал дээр зөв шударга сонголт хий. Ахлагч Д.Тодд Кристоффэрсон сонгох эрх чөлөө, сахилга бат хоёрын хоорондын хамаарлын тухайд “Сахилга бат бол хэцүү байсан ч зөв учраас зөвийг сонгох эрхээ үргэлжлүүлэн ашиглаж байгаа хэрэг юм” хэмээн хэлжээ (“Ёс суртахууны сахилга,” Ensign эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 120). Сахилга бат сонгох эрх чөлөөтэй нягт холбоотой учраас номлолын ажлынхаа үеэр хөдөлгөөнт хэрэгсэл ашиглаж байхдаа сахилга баттай байх сонголт хийх ухамсартай хүчин чармайлт гарга.

Зөвхөн тохиромжтой үед л хөдөлгөөнт хэрэгсэл ашиглана гэсэн сахилга баттай байхад өөрийгөө хөгжүүл. Хүнтэй нүүр тулан уулзаж байхдаа мессежээ шалгах юм уу утасны дуудлагад хариулж болохгүй. Эдгээр хэрэгслийг хэрхэн ашиглаж байгаагаа хяна. Өөрийг тань хянах боломжийг хэрэгслүүдэд бүү олго. Та хөдөлгөөнт хэрэгсэлд донтсон хүмүүсийг мэддэг байж магадгүй. Тэдний текст мессеж илгээх, шалгах, видео тоглоом тоглох эсвэл хөдөлгөөнт хэрэгсэл дээрээ өөр бусад зүйл хийж байгаа нь олон нийтэд илт мэдэгдэж, харагдаж байдаг. Номлогчийн хувьд хөдөлгөөнт хэрэгслээсээ болж бүү сатаар. Ахлагч М.Рассэлл Баллард “Ухаалаг гар утас зэрэг авсаархан хэрэгслүүд нь адислал боловч биднийг ‘намуун, зөөлөн’ дуу хоолойноос холдуулж сатааруулах чадвартай юм. Эдгээр хэрэгсэл бидний үйлчлэгч байхаас биш эзэн байх ёсгүй” гэж заасан (“Тэмцэлдэхээ больж, Намайг Бурхан гэдгийг мэд” [Сүмийн Боловсролын Системийн онцгой цугларалт, 2014 оны 5-р сарын 4], broadcasts.lds.org).

Зураг
таблет компьютер ашиглан зааж буй хоёр ахлагч