Ном болон хичээлүүд
Бүлэг 37: Гэр бүлийн үүрэг хариуцлага


Бүлэг 37

Гэр бүлийн үүрэг хариуцлага

Зураг
An Asian family gathered for scripture study. They are sitting on sofas and the floor.

Эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага

  • Хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэхэд эхнэр нөхрүүдийн хүлээх үүрэг юу вэ?

Гэр бүлд хүн бүхэн чухал байр суурийг эзэлдэг. Их Эзэн бошиглогчдоор дамжуулан эцэг, эх, хүүхдүүд хэрхэн биеэ авч явах, бие биедээ хэрхэн хандах талаар тайлбарласан байдаг. Бид нөхөр, эхнэр, хүүхэд болон нэгэн гэр бүл болсны хувьд өөр өөрсдийн зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд Их Эзэний хийгээсэй хэмээн найдан хүлээдэг зүйлсийг хийхэд суралцах хэрэгтэй. Хэрэв хүн бүхэн өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийх аваас бид мөнхөд хамтдаа нэгдэх болно.

Эцэг эх байх ариун үүрэгтээ, “эцэг эхчүүд харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign, Nov. 1995, 102). Тэд гэр бүлийнхээ сүнслэг байдлын, сэтгэлийн, оюун ухааны болон бие махбодын хэрэгцээнүүдийг хангахын тулд хамтдаа ажиллах ёстой.

Зарим үүргүүдийг нөхөр эхнэр хуваан үүрэх ёстой. Эцэг эхчүүд хүүхдүүддээ сайн мэдээг заах ёстой. Хэрэв эцэг эхчүүд хүүхдүүддээ итгэл, наманчлал, баптисм, Ариун сүнсний бэлгийн талаар заадаггүй бол нүгэл эцэг эхчүүдийн толгой дээр буух болно гэдгийг Их Эзэн анхааруулсан. Эцэг эхчүүд мөн өөрсдийн хүүхдүүдэд залбирахыг, Их Эзэний зарлигуудад дуулгавартай байхыг заах ёстой (С ба Г 68:25, 28).

Эцэг эхчүүд хүүхдүүддээ заах нэгэн шилдэг арга бол үлгэр жишээч байх явдал юм. Хайрыг нөхөр, эхнэрүүд бие биедээ үйлдэл болон үгээрээ үзүүлэх ёстой. Гэр бүлийн гишүүн бүр Бурханы хүүхэд гэдгийг санах нь чухал. Эцэг эхчүүд өөрсдийн хүүхдүүдэд чанга боловч элэгсэг байж, хайр, хүндэтгэлтэй харьцах ёстой.

Хэдийгээр тэдэнд үнэнийг заасан ч заримдаа хүүхдүүд буруу сонголт хийх болно гэдгийг ойлгох ёстой. Ийм зүйл тохиолдоход эцэг эхчүүд хэзээ ч бууж өгч болохгүй. Тэд үргэлжлүүлэн хүүхдүүддээ зааж, хайраа үзүүлж, сайн жишээ байж, тэдний төлөө залбиран мацаг барих хэрэгтэй.

Мормоны Ном эцгийн залбирал хэрхэн дуулгаваргүй хүүг Их Эзэний замд буцаан авчирсан тухай өгүүлдэг. Залуу Алма өөрийн зөв шударга эцгийн сургаалаас холдож, унасан байв. Алма сүмийг устгахыг эрэлхийлдэг байлаа. Эцэг хүүгийнхээ төлөө итгэлтэйгээр залбирдаг байв. Залуу Алма дээр тэнгэрийн элч айлчилж, өөрийн хилэнцэт амьдралын замналаа наманчилдаг. Тэр сүмийн агуу удирдагч болдог (Moзая 27:8–32).

Хэрэв эцэг эхчүүд өөрсдийн хүүхдүүдэд хайраар зааж, удирдах аваас гэртээ бишрэл сүсэглэл, хүндэтгэлийн орчинг бүрдүүлж чадна. Эцэг эхчүүд мөн өөрсдийн хүүхдүүдэд аз жаргалтай байх нөхцлүүдээр хангах ёстой.

  • Нөхөр ба эхнэрүүд үүргээ гүйцэтгэхэд нь хэрхэн бие биеэ дэмжих вэ? Ганц бие эцэг эхчүүд хаанаас дэмийг олох вэ?

Эцэг хүний үүрэг

  • Хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд эцгийн үзүүлдэг ямар эерэг зөв жишээнүүдийг мэдэх вэ?

“Бурханлаг загварын дагуу эцгүүд гэр бүлээ хайраар, зөв шударга байдлаар тэргүүлж, гэр бүлийн амьдралын хэрэгцээг хангаж, гэр бүлээ хамгаална” (Ensign, 1995 оны 11-р сар, 102). Сүмийн гишүүн зохистой эцэг санваарыг атгах боломжтой болж, энэ нь түүнийг гэр бүлийнх нь санваарын удирдагч болгодог. Тэр өөрийн гэр бүлийг хүчирхийлэх эсвэл дарамтлахын оронд төлөв төвшин, нинжин сэтгэлээр удирдах ёстой. Судруудад санваарыг атгагч тэдгээр нь бусдыг санваарын ариун журмаар, эелдэг зөөлөн, хайр ба нинжин сэтгэлээр удирдах ёстой гэдгийг заадаг (С ба Г 121:41–44; Eфес 6:4).

Эцэг гэр бүлийн гишүүдтэйгээ санваарын адислалуудыг хуваалцдаг. Эрэгтэй хүн Мелкизедек санваарыг атгадаг бол өвчтөн ба санваарын онцгой адислалуудыг өгч эдгээр адислалуудыг бусадтай хуваалцаж чадна. Тэргүүлэх санваарын удирдагчийн удирдлага дор тэр бяцхан хүүхдүүдийг адислаж, баптисм хүртээж, гишүүнээр баталж, санваарын ёслолуудыг гүйцэтгэж чадна. Тэр зарлигуудыг сахиж, өөрийн гэр бүлд сайн үлгэр дууриалыг үзүүлэх ёстой. Тэр мөн гэр бүлийн залбирлыг өдөрт хоёр удаа хийж, гэр бүлийн үдэш хийж байгаа эсэхэд анхаарал тавих ёстой.

Эцэг хүн хүүхэд бүртэй цагийг хамтдаа өнгөрөөх ёстой. Тэр өөрийн хүүхдүүдэд зөв зарчмуудыг зааж, тэдний асуудлууд болон санааг нь зовоож буй зүйлсийн талаар ярилцаж, хайр энхрийлэлтэйгээр тэдэнд зөвлөх ёстой. Мормоны Номноос зарим сайн жишээнүүдийг олж болно (2 Нифай 1:14–3:25; Aлмa 36–42).

Гэр бүлийнхнийхээ эрүүл чийрэг бие, шаардлагатай хоол хүнс, байр сууц, хувцас ба боловсролоор хангагдаж буйд анхаарах нь мөн эцэг хүний үүрэг мөн. Хэрэв тэр өөрөө эдгээр бүх зүйлсээр хангаж чадахгүй байсан ч тэр гэр бүлээ асран тэтгэх үүргээ орхиж болохгүй.

Эх хүний үүрэг

  • Өөрийн хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлэхэд эхийн үзүүлсэн ямар эерэг сайн жишээг та нар мэдэх вэ?

Ерөнхийлөгч Дэвид О. МкКей эх хүн байна гэдэг хамгийн агуу дуудлага гэж хэлсэн (Teachings of Presidents of the Church: David O. McKay [2003], 156). Энэ нь Түүний сүнсэн хүүхдүүдийг дэлхийд авчирахад Бурхантай хамтран ажилладаг ариун нандин дуудлага юм. Хүүхэд тээнэ гэдэг бүх адислалуудын хамгийн агуугийн нэг мөн. Хэрэв гэрт эцэг байхгүй бол эх гэр бүлийг тэргүүлдэг.

Ерөнхийлөгч Боид К. Пакер өөрсдөө хүүхэдтэй байх боломжгүй боловч бусдын хүүхдүүдийг асран хүмүүжүүлэхийг эрэлхийлсэн эмэгтэйчүүдийг магтан биширсэн. Тэр хэлэхдээ: “Би эхчүүдийн талаар ярихдаа зөвхөн хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн талаар бус харин мөн бусдын хүүхдүүдийг асран өсгөсөн, өөрийн хүүхэдгүй боловч бусдын хүүхдүүдэд эх болсон олон эмэгтэйчүүдийн талаар би ярьж байна” (Mothers [1977], 8).

Хожмын үеийн бошиглогчид “Эхчүүд өөрсдийн хүүхдүүдийг халамжлан тэжээн тэтгэх үүрэгтэй” (Ensign, 1995 оны 11-р сар, 102). Эх хүн хүүхдүүдтэйгээ хамт байж, тэдэнд сайн мэдээг заах ёстой. Тэдний эргэн тойрон буй дэлхийг таньж мэдэж болохын тулд тэр тэдэнтэй тоглож, ажиллах ёстой. Тэр мөн орон гэрээ хэрхэн ая тухтай газар байлгахыг гэрийнхэн нь мэдэж болохын тулд гэр бүлдээ туслах хэрэгтэй. Хэрэв тэр энхрий дулаан байх аваас хүүхдүүд өөртөө итгэлтэй сайхан мэдрэмжтэй байдаг.

Мормоны Номонд эхчүүд нь заасан тул агуу зүйлсийг хийсэн 2000 залуу эрсийн тухай өгүүлдэг (Aлмa 53:16–23). Бошиглогч Хиламанаар удирдуулсан тэд дайсныхаа эсрэг тулаанд ордог. Тэд үнэнч шударга, эрэлхэг зоригтой, итгэл хүлээсэн байхыг өөрсдийн эхчүүдээс суралцсан байв. Хэрэв тэд эргэлзэхгүй аваас Бурхан тэдэнд амласнаа хийх болно гэдгийг тэдний эхчүүд мөн тэдэнд заасан (Aлмa 56:47). Тэд бүгд тулаанаас амьд үлдсэн. Тэд “Эхчүүд маань үүнийг мэдэж байсан гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн хэлж ээж нарынхаа сургаалд итгэлтэй байгаагаа харуулсан (Aлмa 56:48). Гэрчлэлтэй эх бүр өөрсдийн хүүхдүүдэд хүчтэй нөлөө болж чадна.

Хүүхдүүдийн үүрэг

  • Аз жаргалтай гэр бүлийг бий болгоход хүүхдүүд эцэг эхдээ хэрхэн тусалж чадах вэ?

Хүүхдүүд эцэг эхтэйгээ аз жаргалтай гэр бүлийг босгоход хуваалцах үүрэгтэй. Тэд зарлигуудыг сахиж, гэр бүлийн бусад гишүүдтэй хамтран ажиллах ёстой. Хүүхэд хоорондоо хэрэлдэн маргалдахад Их Эзэн дургүй (Moзая 4:14).

Их Эзэн хүүхдүүдийг эцэг эхээ хүндэтгэхийг зарлигласан. Тэр “Эцэг эхээ хүндэл. Тэгвэл чиний Бурхан Эзэний чамд өгсөн газар дээр чи урт наслах болно” (Eгипетээс гарсан нь 20:12). Эцэг эхээ хүндэл гэдэг нь тэднийг хайрла, хүндэтгэ гэсэн үг. Энэ мөн тэдэнд дуулгавартай байна гэсэн үг. Судрууд хүүхдүүдэд хандан “Их Эзэн дотор эцэг эхээ дага. Учир нь энэ нь зөв юм” гэж хэлсэн (Eфес 6:1).

Ерөнхийлөгч Спенсер В.Кимбал хүүхэд гэр орондоо болон ногооны талбай дээрээ ажиллаж, үүрэг хариуцлагаа хуваалцаж сурах хэрэгтэй гэж хэлсэн. Тэдэнд орон гэрээ цэвэр цэмцгэр байлгах даалгавар өгөгдөх ёстой (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 120).

  • Эцэг эхээ хүндэтгэхийн тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ?

  • Эцэг эхээ хүндэтгэхэд хөтөлсөн ямар зүйлийг танай эцэг эх хийсэн бэ?

Үүрэг хүлээх нь адислалуудыг авчирдаг

  • Гэр бүлийн гишүүн бүр гэрээ аз жаргалтай газар болгохын тулд юу хийж чадах вэ?

Аз жаргалтай хайраар дүүрэн гэр бүл гэнэтийн тохиолдлоор бий болдоггүй. Гэр бүлийн гишүүн бүр өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийх ёстой. Их Эзэн эцэг эх болон хүүхдүүдэд үүрэг хариуцлагуудыг өгсөн. Бид халамжтай, сайхан зантай, бусдын төлөө ухаалаг бодолтой байхыг судрууд заадаг. Бид ярих, залбирах, дуулах эсвэл хамт ажиллах үедээ таарамж зохицолтой байдлын адислалуудыг хүлээн авч жаргалтай байж чадна (Колоссай 3).

  • Айл гэрийг аз жаргалтай газар болгох ямар уламжлал, туршлагууд байдаг вэ?

Нэмэлт судрууд ба бусад эх үүсвэрүүд

  • Сургаалт үгс 22:6 (хүүхдийг сурга)

  • Eфес 6:1–3 (хүүхдүүд эцэг эхдээ дуулгавартай байх)

  • С ба Г 68:25–28; Eфес 6:4 (эцэг эхийн үүрэг)

  • “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (LDS.org ба Ensign, 1995 оны 11-р сар, хуудас 102; Залуучуудын бат бөх байдлын төлөө [36550], хуудас 44; ба Итгэлдээ үнэнч байх нь [36863], хуудас 59–61)

  • Гэр бүлийн гарын авлага (31180)