Ном болон хичээлүүд
Бүлэг 13: Санваар


Бүлэг 13

Санваар

Зураг
Two Fijian men administering to a young girl lying in a bed.

Санваар гэж юу вэ?

Санваар гэдэг нь Бурханы эрх мэдэл ба мөнхийн хүч. Санваараар дамжуулан Тэр тэнгэр болон дэлхийг бүтээсэн бөгөөд захирдаг юм. Энэхүү хүчээр орчлон төгс журамд оршин байдаг. Энэ хүчээр дамжуулан Тэр “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Moсе 1:39) Өөрийн ажил болон алдар сууг гүйцэлдүүлдэг.

Тэнгэрлэг Эцэг Сүмийн зохистой эрэгтэй гишүүдэд Өөрийн санваарын хүчийн бүрэн эрхийг олгодог. Санваар тэднийг хүмүүний гэр бүлийн авралын төлөө Бурханы нэрээр үйлдэх эрхийг өгдөг. Үүгээр дамжуулан тэд сайн мэдээг номлож, авралын ёслолуудыг гүйцэтгэж, дэлхий дээр Бурханы хаант улсыг удирдан захирдаг.

  • Зохистой эрчүүд болон хөвгүүд Бурханы санваарыг атгах боломжийн ач холбогдлын талаар бод.

Дэлхий дээр бидэнд яагаад санваар хэрэгтэй вэ?

Бидэнд баптисм хүртээх, гишүүнээр батлах, ариун ёслолыг гүйцэтгэх, ариун сүмийн гэрлэлт зэрэг сайн мэдээний нандин ёслолуудыг Бурханы нэрээр үйлдэхэд санваарын эрх мэдэл байх ёстой. Хэдийгээр тэр чин сэтгэлээсээ байсан ч хэрэв тухайн эрэгтэй санваар хүртээгүй бол Их Эзэн түүний гүйцэтгэсэн ёслолуудыг танихгүй (Maтай 7:21–23; Итгэлийн тунхаг 1:5). Дэлхий дээрх эдгээр чухал ёслолууд санваарыг атгагч эрэгтэйчүүдээр гүйцэтгэгдэх ёстой.

Дэлхий даяарх Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг мөн Сүмийн ажлыг удирдан явуулахын тулд эрэгтэйчүүдэд санваар хэрэгтэй. Христ дэлхий дээр амьдарч байхдаа Түүний Сүмийг удирдах Төлөөлөгчдөө сонгон томилсон. Тэр тэдэнд Түүний нэрээр үйлдэх санваарын эрх мэдэл, хүч чадлыг өгсөн (Maрк 3:13–15; Иохан 15:16).

Дэлхий дээр санваар хэрэгтэй байсан бас нэг шалтгаан нь Их Эзэний тааллыг ойлгож, Түүний зорилгыг авч явж болохын тул билээ. Бурхан Өөрийнхөө эрх мэдэлтэй санваартан төлөөлөгч болох бошиглогчоор дамжуулан илчилдэг. Сүмийн Ерөнхийлөгч буюу бошиглогч нь дэлхийн бүх хүнд болон сүмийн бүх гишүүдэд Бурханы төлөөлөгчөөр үйлчилдэг.

  • Ёслолуудыг гүйцэтгэхийн тул зүй ёсны эрх мэдэлтэй байх нь хүмүүнд яагаад чухал вэ?

Эрэгтэйчүүд санваарыг хэрхэн хүлээн авдаг вэ?

Дэлхий дээрх Өөрийн хөвгүүддээ Түүний санваар дэг журамтай өгөгдөж байх замыг Их Эзэн бэлтгэсэн. Зохистой эрэгтэй Сүмийн гишүүн “сайн мэдээг номлох хийгээд ёслолуудыг гүйцэтгэхийн тулд хүн бошиглолоор, мөн эрх мэдэл бүхний тэдний гар тавилтаар” (Итгэлийн тунхаг 1:5) санваарыг хүлээн авдаг.

Энэ бол олон жилийн өмнө бүр Мосегийн өдрүүдэд хүмүүс санваарыг хүлээн авч байсантай ижил зам бөгөөд: “Ямар ч хүн энэ хүндэтгэлийг авдаг бус, харин Аароны адил Бурханаар дуудагдсан хүн авдаг” (Еврей 5:4). Аарон өөрийн санваартан удирдагч, Мосегоос санваар хүлээн авсан (Египетээс гарсан нь 28:1). Томилолтыг хийх түлхүүрүүдийг атгасан тэдгээрээс бүрэн эрх мэдэл олгогдсон ба зөвхөн санваарыг атгагч тэд л бусдыг томилж чадна (энэ номны 14-р бүлгийг үз).

Санваарын эрх мэдэл, хүч худалдан авах юм уу худалдаалагдахгүй. Мөн тэд өөрсдөө энэ эрх мэдлийг авч чадах нь үгүй. Хуучин Гэрээнд бид Христийн төлөөлөгчид сүмийг тэргүүлж байх үед амьдарч байсан Симон хэмээх эрийн тухай уншдаг. Симон сүмд хөрвүүлэгдэн, баптисм хүртсэн хүн байв. Тэр чадварлаг ид шидтэн байсан тул хүмүүс түүнд Бурханы хүч байгаа гэдэгт итгэдэг байв. Гэвч Симонд санваар байгаагүй, үүнийгээ ч тэр мэддэг байв.

Сүмийн төлөөлөгчид болон бусад санваарын удирдагчдад Бурханы жинхэнэ хүч байдаг гэдгийг Симон мэддэг байв. Их Эзэний ажлыг тэд өөрсдийн санваарыг ашиглан үйлдэхийг Симон харсан бөгөөд тэр хүчийг авахыг хүсч байв. Санваарыг худалдан авах саналыг тэр тавив (Үйлс 8:9–19). Гэвч ерөнхий Төлөөлөгч Петр түүнд “Мөнгө чинь чамтай хамт мөхөг. Учир нь Бурханы бэлгийг мөнгөөр авч болно гэж чи санажээ” (Үйлс 8:20).

  • Яагаад “хэн ч энэ хүндэтгэлийг [санваар] авч чадахгүй” вэ?

Санваарыг эрэгтэйчүүд зүй ёсоор нь хэрхэн ашиглах вэ?

Санваар дэлхий дээрх Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн амьдралыг адислахад хэрэглэгдэх ёстой. Санваарыг атгагчид хайр, нинжин сэтгэлээр гүйцэтгэх ёстой. Тэд өөрсдийн гэр бүл болон бусдыг тэдэнд дуулгавартай байхыг хүчилж болохгүй. Зөв шударгад бус аваас санваарын хүч нь хянагдаж чадахгүй гэдгийг Их Эзэн бидэнд хэлсэн (С ба Г 121:36). Бид хөрөнгө мөнгөтэй баян болохын төлөө юм уу нэр хүндийн төлөө эсвэл бусад хувиа хичээсэн зорилгын тул санваарыг хэрэглэхээр хичээх аваас “болгоогтун, тэнгэр өөрийгөө татан авдаг буюу; Их Эзэний Сүнс гашууддаг болой; мөн энэ нь буцаан татагдахад, тэр хүний санваарт эсвээс эрх мэдэл Амен” (С ба Г 121:37).

Хэн нэгэн санваарыг “санваарын ариун журмаар төдийгүй гагцхүү сэнхрүүллээр, тэсвэр тэвчээрээр, эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөнөөр, чин сэтгэлийн хайраар тэтгэгдэж чадах”-аар (С ба Г 121:41) хэрэглэнэ тэр гэр бүл болон бусдын төлөө олон гайхамшигт зүйлсийг хийж чадна. Ёслолуудыг гүйцэтгэх түлхүүрүүдийг атгасан тэдгээрээс бүрэн эрх мэдэл олгогдсон үед тэр баптисм хүртээж, гишүүнээр батлаж, ариун ёслолыг удирдан явуулж чадна. Тэр өвчтэйг адислаж чадна. Гэр бүлийн гишүүдэд нь онцгой шаардлага гарах үед хамгаалахаар мөн дэмжин урамшуулахаар санваарын адислалуудыг тэр өгч чадна. Мөн бусад гэр бүлд эдгээр ёслол ба адислалууд хэрэгтэй үед нь тусалж чадна.

Санваарын эрх мэдлийг салбарын ерөнхийлөгч, бишоп, чуулгын ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгч болон номлолын ерөнхийлөгч зэрэг сүмийн дуудлагуудад тэргүүлэхэд ашигладаг. Сүмд албан хаагч болон багш зэрэг ямар нэгэн албан тушаалд байгаа эрэгтэй ба эмэгтэй хүмүүс санваартны удирдагчдын удирдлага болон Ариун Сүнсний удирдамжаар ажилладаг.

Бид санваарыг зүй ёсоор нь хэрэглэвэл ямар адислалууд ирдэг вэ?

Бусдыг адислахаар санваарыг хэрэглэж буй зөв шударга санваартануудад Их Эзэн агуу адислалуудыг амласан.

“Итгэлтэй байдал чинь Бурханы оршихуйд хүчтэй болох болно; мөн санваарын номлол тэнгэрээс буух шүүдэр лугаа адил чиний сүнсэн дээр намуухан буух болно.

“Ариун Сүнс чиний байнгын хамтрагч мөн чиний очир таяг, зөв шударга ёс хийгээд үнэний хувиршгүй очирт таяг байх болно; мөн эзэгнэл чинь үүрдийн эзэгнэл байх болно; мөн албадлагын арга хэрэгсэлгүйгээр энэ нь чам руу үүрд мөн мөнхөд урсах болно” (С ба Г 121:45–46).

Ерөнхийлөгч Дэвид О.МкКэй санваарыг зөв шударгад хэрэглэдэг эрэгтэй хүн бүрт “түүний амьдрал нь илүү тансаг сайхан болж, түүний сайн мууг ялгах чадвар нь хурцлагдах, түүний мэдрэмж нь зөөлөн энэрэнгүй, өрөвдөн хайрласан, ариун сүнс нь үнэнийг хамгаалах хүчтэй, зоримог шийдэмгий байж, санваар нь хэзээ ч дуусашгүй аз жаргалын ундарга—мөнхийн амьдрал уруу урсагч амьд усны булаг болохыг тэр мэдэх болно (Teachings of Presidents of the Church: Дэвид O. MкKэй [2003], 116).

  • Санваараар дамжуулан хүлээн авсан зарим адислалууд тань юу вэ?

Нэмэлт судрууд

  • С ба Г 84; 107 (С ба Г 84:33–40 дээрх санваарын тангараг ба гэрээг оролцуулан санваарын тухай илчлэлтүүд)

  • С ба Г 20:38–67 (санваарын үүрэг хариуцлагуудын тайлбар)