Ном болон хичээлүүд
Бүлэг 34: Авьяасаа хөгжүүлэх нь


Бүлэг 34

Авьяасаа хөгжүүлэх нь

Зураг
A male art student painting as he looks away at a model or object that he is painting.

Бид бүгд өөр өөр авьяас, чадваруудтай

Тэнгэрлэг Эцэг маань бидэнд онцгой бэлэг, авьяас, чадваруудыг өгсөн байдаг. Бид эхээс төрөхдөө л эдгээр бэлгүүд, авьяас, чадваруудтай төрдөг (энэ номны 2-р бүлгийг үз).

Бошиглогч Мосе агуу удирдагч байсан. Гэсэн ч түүнд түүнийг төлөөлөн ярих Аарон дүүгийнх нь тусламж хэрэгтэй байсан (Eгипетээс гарсан нь 4:14–16). Бидний зарим нь Мосе шиг удирдагч, зарим нь Аарон шиг сайн яригч. Бидний зарим нь сайн дуулдаг байхад харин зарим нь сайхан хөгжимддөг. Бусад нь сайн тамирчин эсвэл гарын ур дүйтэй байж болно. Мөн бусдыг ойлгодог, тэвчээртэй, хөгжилтэй эсвэл бусдад заах авьяастай байж болно.

  • Бусдын авьяасаас та нар хэрхэн тус дэмийг авсан бэ?

Бид авьяасаа ашиглан мөн хөгжүүлэх хэрэгтэй

  • Бид хэрхэн авьяасаа хөгжүүлэх вэ?

Бидэнд өгсөн авьяасыг хөгжүүлэх нь бидний үүрэг юм. Заримдаа бид ямар ч авьяасгүй мэт эсвэл бусад хүмүүс илүү олон авьяасаар адислагдсан юм шиг санагдах үе байдаг. Заримдаа бид хүмүүсийн шүүмжлэл эсвэл бүтэлтгүйтэхээс айгаад авьяасаа ашигладаггүй. Бид авьяас билгээ нуух ёсгүй. Бид авьяас билгээ ашиглах ёстой. Тэгсэн цагт бусад хүмүүс бидний сайн ажлыг хараад Тэнгэрлэг Эцэгийг магтан дуулах болно (Maтай 5:16).

Бид авьяасаа хөгжүүлэхийн тулд хийх ёстой хэд хэдэн зүйл байдаг. Нэгдүгээрт: бид өөрсдийн авьяасыг тодруулах хэрэгтэй. Бид давуу тал ба ур чадвараа олохын тулд өөрсдийгөө үнэлэх хэрэгтэй. Гэр бүлийнхэн ба найз нөхөд маань үүнийг хийхэд минь тусалж болно. Бид мөн Тэнгэрлэг Эцэгээс өөрсдийн авьяасаа нээхэд туслахыг хүсч болно.

Хоёрдугаарт: өөрийнхөө хүсч байгаа авьяасаа хөгжүүлэхийн тулд бид цаг зав, хүч чармайлт гаргах хэрэгтэй.

Гуравдугаарт: Тэнгэрлэг Эцэг бидэнд туслах болно гэсэн итгэлтэй байх хэрэгтэй. Мөн бид өөртөө итгэх хэрэгтэй.

Дөрөвдүгээрт: авьяасаа хөгжүүлэхэд шаардлагатай ур чадварыг суралцах хэрэгтэй. Бид үүнийг хичээлээс, найз нөхдөөсөө номноос уншиж суралцаж болно.

Тавдугаарт: авьяасаа ашиглах хэрэгтэй. Авьяас бүрийг хөгжүүлэхэд хичээл зүтгэл, оролдлого мөн хөдөлмөр хэрэгтэй. Авьяас билгийг төгс эзэмшихийн тулд хөдөлмөрлөх хэрэгтэй.

Зургадугаарт: бид бусадтай авьяасаа хуваалцах хэрэгтэй. Авьяасыг ашигласнаар энэ нь улам өсдөг (Maтай 25:29).

Хэрэв бид залбирч, Их Эзэний тусламжийг эрэлхийлэх аваас эдгээр үе шатууд нь хялбархан байх болно. Тэр биднийг авьяасаа хөгжүүлээсэй хэмээн хүсдэг ба Тэр бидэнд туслах болно.

Бид сул талаа даван туулж авьяасаа хөгжүүлнэ

  • Бид хэрхэн сул талаа давж авьяасаа хөгжүүлэх вэ?

Бид мөнх бус, уналтанд орсон учраас бидэнд сул талууд байдаг. Их Эзэний тусламжтайгаар бид сул талууд болон эгэл байдлаа даван ялж чадна (Ифер 12:27, 37). Бетховен өөрийн хамгийн агуу хөгжмүүдийг дүлий болсон хойноо зохиосон. Енох хүчтэй багш болохын тулд өөрийн удаан ярьдаг сул талыг ялсан (Moсе 6:26–47).

Хөнгөн атлетикийн зарим нэртэй тамирчид авьяасаа хөгжүүлж, амжилтанд хүрэхийн өмнө бие махбодынхоо хүндрэлийг ялан дийлсэн байдаг. Шелли Манн үүний үлгэр жишээ юм. “Тэр таван настай байхдаа полиомиелит өвчтэй байв. Түүний эцэг эх нь өдөр бүр усан санд авчирч, ус түүнд гараа өргөхөд нь тусалж, тэр дахин гараа хөдөлгөж чадна гэдэгт найдаж байв. Тэр өөрөө бусдын тусламжгүйгээр уснаас гараа өргөн гаргасандаа баярлан уйлж байв. Дараа нь түүний зорилго усан санг хөндлөн сэлж сурах, дараа нь уртаар нь, тэгээд дараа нь хэд хэдэн удаа уртаар нь сэлэх байлаа. Тэр сэлэлтийн нэлээд хүнд хэлбэрийн нэг болох эрвээхэй сэлэлтээр (даллалт) [Олимпийн] алтан медаль авах хүртлээ өдөр өдрөөр хичээсээр, сэлсээр, эцсээ хүртэл тэмцсээр байсан” (Marvin J. Ashton, in Conference Report, 1975 оны 4-р сар, 127; эсвэл Ensign, 1975 оны 5-р сар, 86).

Хебер Ж.Грант өөрийн олон сул талуудаа ялан дийлж, тэдгээрийг авьяасаа болгон эргүүлсэн. Тэр эдгээр үгсийг өөрийн лоозон болгосон: “Бидний шаргуу зүтгэн хийсэн бүхэн дараа нь амархан болдог. Юмсын мөн чанар нь өөрчлөгддөг бус харин бидний хийх хүч чадал өсдөг” (Teachings of Presidents of the Church: Хебер Ж.Грант [2002], 35).

Хэрэв бид авьяасаа ухаалгаар ашиглах аваас Их Эзэн биднийг адислах болно

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит “Бурханы хүү, охин бүр янз бүрийн авьяасыг хүлээн авсан байдаг. Хүн бүр өгөгдсөн авьяасс ашигласан уу алдсан уу хамаагүй тэдгээрийн төлөө хариуцлагыг гарцаагүй хүлээх болно” (Gospel Doctrine, 5 дахь хэвлэл. [1939], 370). Авьяас нь нэгэн төрлийн үүрэг юм (Бурханы хаант улс дахь үүрэг хариуцлага) Бид үүргээ сайн биелүүлэх аваас бидэнд улам агуу үүрэг хариуцлагууд өгдөг гэдгийг авьяасын талаарх сургаалт үлгэр бидэнд хэлж өгдөг. Хэрэв бид сайн үйлчлэхгүй бол үүрэг маань яваандаа биднээс авагддаг (Maтай 25:14–30).

Сударт хэлснээр өөрсдийн үйлс үйлдлийн дагуу бид шүүгдэх болно (Maтай 16:27). Авьяасаа бусдын төлөө зориулж, түүнийгээ хөгжүүлснээр бид сайн үйлсийг хийдэг.

Биднийг авьяасаа ухаалгаар ашиглавал Их Эзэн таашаадаг. Бусдын тусын тулд мөн энэ дэлхий дээр Түүний хаант улсыг байгуулахад авьяасаа ашиглах аваас Тэр биднийг адислах болно. Энэ дэлхий дээрх өөрсдийн ах эгч нарт үйлчилснээр бид баяр баясгалан, хайр гэх мэт адислалуудыг олж авдаг. Бид мөн өөрсдийгөө хянах чадварт суралцдаг. Бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ дахин хамт амьдрахаар зохистой байхад минь эдгээр зүйлс нь гарцаагүй шаардлагатай.

  • Авьяас чадвараа ухаалгаар ашигласан тул авьяас нь тодорсон хүмүүсийн тухай ямар жишээнүүд байдаг вэ? (Өөрийн мэдэх эсвэл судар эсвэл Сүмийн түүхэн дэх хүмүүсийн талаар бод.)

Нэмэлт судрууд