Ном болон хичээлүүд
Бүлэг 33: Номлолын ажил


Бүлэг 33

Номлолын ажил

Зураг
The resurrected Jesus Christ standing with the apostles outside the city of Jerusalem. Christ is dressed in white robes and has His arms extended as He speaks to the eleven apostles. Christ is commanding the apostles to preach the gospel to all nations. The city Jerusalem is visible in the background.

Их Эзэний Сүм бол Номлогчийн Сүм

  • Номлогчийн ажил хэрхэн Бурханы хүүхдүүдийн төлөөх төлөвлөгөөний нэг хэсэг болдог вэ?

Их Эзэн Адамд сайн мэдээний төлөвлөгөөг илчилсэн: “Ийн тунхаглагдсан сайн мэдээ эхлэлээс номлогдож эхлэв” (Moсе 5:58). Хожим нь, Адамын зөв шударга үр удам сайн мэдээг тунхаглахаар илгээгдсэн. “Тэд бүх хүмүүнийг, хаа сайгүй, наманчлахад дууддаг байлаа, мөн итгэл нь хүмүүний үрст заагддаг байв” (Moсe 6:23).

Бүх бошиглогчид номлогч нар байсан. Тэд амьдарч байсан цаг хугацаандаа сайн мэдээг тунхагла хэмээх зарлигийг хүлээн авсан. Санваар дэлхий дээр байсан тэр бүх цаг үеүдэд Их Эзэний хүүхдүүдэд сайн мэдээний мөнхийн зарчмуудыг номлох номлогчид Түүнд хэрэгтэй байсан.

Их Эзэний Сүм үргэлж номлогч сүм байсаар ирсэн. Аврагч дэлхий дээр амьдарч байхдаа Төлөөлөгчид ба Далуудыг томилж, сайн мэдээг номлох эрх мэдэл, үүрэг хариуцлагыг өгсөн. Тэд ихэнх номлолоо өөрсдийн хүмүүс буюу Иудей нарт номлосон (Maтай 10:5–6). Есүс амилсныхаа дараа харийнханд сайн мэдээг номлуулахаар Төлөөлөгчдийг илгээсэн. Тэр Төлөөлөгчдөдөө “Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх бүтээлд тунхаглагтун” хэмээн зарлигласан (Maрк 16:15).

Төлөөлөгч Паул харийнханд илгээгдсэн агуу номлогчдын нэг байсан. Тэр сүмд хөрвүүлэгдсэнээс хойш үлдсэн амьдралаа сайн мэдээг номлоход зориулсан. Номлол хийх хунацаандаа ташуурдуулан, чулуугаар шидүүлж, шоронд хоригдож байсан. Гэсэн хэдий ч тэр сайн мэдээг номлосоор байсан (Үйлс 23:10–12; 26).

Их Эзэний Сүм Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээгдсэнээр номлолын ажил дахин эхэлсэн. Өнөөдөр сайн мэдээг номлох, энэ нь дэлхий даяар номлогдож байгаа эсэхийг хянах гол үүрэг хариуцлага Төлөөлөгчид ба Далынханд өгөгдсөн байдаг. Их Эзэн Иосеф Смитэд “Миний сайн мэдээг нутгаас нутагт, хотоос хотод тунхагла. Газар бүрд хүн болгонд гэрчлэгтүн” гэж хэлсэн (С ба Г 66:5, 7). 1830 оны 6-р сард Бошиглогчийн ах Самуел Харрисон Смит сүмийн анхны номлогчийн аянаа эхэлсэн.

Тэр үеэс эхлэн нэг сая гаруй номлогч сайн мэдээг номлохоор дуудагдан, газар бүрд илгээгдсэн байна. Тэдний дэлхийд Есүс Христ бол Бурханы Хүү, бидний Аврагч гэсэн мэдээг тунхагладаг юм. Сайн мэдээ дэлхий дээр Бурханы бошиглогчоор дамжуулан сэргээгдсэн гэдгийг тэд гэрчилдэг. Бүх хүмүүст сайн мэдээг номлох, тэднийг усаар батлах, Их Эзэний зарлигласан бүх зүйлсийг хийхийг заах үүрэг номлогчдод өгөгдсөн (Maтай 28:19–20). Хожмын үеийн Гэгээнтэн номлогчид өөрсдийн зардлаар сайн мэдээний захиасыг дэлхийн өнцөг булан бүрт номлохоор явдаг.

Сайн мэдээ дэлхий дахинд номлогдсон байх болно

  • Их Эзэн бидэнд сайн мэдээг хуваалцах ямар замуудыг бэлтгэсэн бэ?

Хожмын үеийн илчлэлтэд бид сайн мэдээг бүх үндэстэн, бүх хүмүүст өгөх ёстойг хэлсэн байдаг (С ба Г 133:37). Их Эзэн бидэнд түүнийг гүйцэлдүүлэх замыг бэлтгэхгүйгээр ямар ч зарлигийг хэзээ ч өгдөггүй (1 Нифай 3:7). Их Эзэн нэгэн цагт бидний хувьд хаалттай байсан үндэстнүүдэд сайн мэдээг номлох замуудыг бэлтгэсэн. Бид итгэлтэйгээр залбирахаа үргэлжлүүлэх аваас Их Эзэн номлолын ажилд бусад үндэстэнүүдийг нээлттэй болгох болно.

Их Эзэн мөн “энэ дэлхийд урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр Их Эзэний ажилд тус дэм болох шинэ бүтээл оновчтой саналыг бүтээхээр агуу хүмүүсийн оюун санааг урамшуулан өдөөдөг”(Russell M. Nelson, “Computerized Scriptures Now Available,” Ensign, 1988 оны 4-р сар, 73). Сонин, сэтгүүл, радио, телевиз, хиймэл дагуул, компьютер, интернет ба шинэ техник технологийг олон сая хүнд сайн мэдээний захиасыг хүргэхэд туслуулахаар өгсөн. Сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авсан бид эдгээр шинэ нээлт, бүтээлүүдийг “Учир нь, үнэнээр, уг дуу хоолой энэ газраас бүх дэлхийд, мөн дэлхийн хязгааруудад очиж сайн мэдээг хүн болгонд, итгэгч тэднийг дагалддаг тэмдгүүдийн хамт номлогдох ёстой” гэсэн Их Эзэний зарлигийг гүйцэлдүүлэхэд ашиглах хэрэгтэй (С ба Г 58:64).

  • Сайн мэдээг хуваалцахад шинэ технологи ямар замаар үр ашигтай хэрэглэгдэхийг та харсан бэ?

Номлолын ажил нь чухал ач холбогдогдолтой

  • Сайн мэдээг хүн бүр сонсож, ойлгох нь яагаад чухал вэ?

“Энэ бол Сүмийн хувьд хүмүүний хүүхдүүдийн бодгалийг аврах мөн өргөмжлөх бидний анхны хүсэл сонирхол юм” (Ezra Taft Benson, Conference Report, 1974 оны 4-р сар, 151; эсвэл Ensign, 1974 оны 5-р сар, 104). Номлолын ажил нь дэлхийн хүмүүст сайн мэдээг сонсон, хүлээн авах боломж олгоход зайлшгүй шаардлагатай. Тэд үнэнийг суралцаж, өөрсдийгөө Бурханд зориулж, нүглүүдийнхээ уучлалыг хүлээн авах хэрэгтэй.

Дэлхий дээрх бидний олон ах эгч нар хуурамч сургаалуудаар харалган болж мөн “тэд үүнийг хаанаас олохыг мэддэггүйн улмаас гагцхүү үнэнээс хол байдаг” (С ба Г 123:12). Номлолын ажлаар дамжуулан бид хүмүүсийг үнэнд авчирч чадна.

Их Эзэн “сүүлчийн удаа миний талбайд хөдөлмөрлөгтүн та нар, сүүлчийн удаа дэлхийн оршин суугчдыг дууд” хэмээн зарлигласан (С ба Г 43:28). Ах эгч нартаа сайн мэдээг номлосноор бид Аврагчийн хоёр дахь ирэлтэд, замыг нь бэлтгэдэг (С ба Г 34:6).

Бид бүгд номлогч байх ёстой

  • Бусадтай сайн мэдээг хуваалцах боломжуудыг ямар арга замаар идэвхтэй эрэлхийлж чадах вэ? Энэ боломжуудад өөрсдийгөө хэрхэн бэлтгэх вэ?

Сүмийн гишүүн бүр номлогч. Хэдийгээр албан ёсоор номлолд дуудагдан, онцгойлон адислагдаагүй ч гэсэн бид номлогчид байх ёстой. Бид Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдүүдэд үг ба үйлсээрээ сайн мэдээг заах үүргийг хүлээсэн. Их Эзэн бидэнд “Сэрэмжлүүлэгдсэн хүн болгон хөршөө сэрэмжлүүлэх нь хэрэгтэй болой” гэж хэлсэн (С ба Г 88:81). Бид хөршүүддээ анхааруулахаас өмнө тэднийг хайрлах ёстой гэдгийг бошиглогч бидэнд анхааруулсан (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 262). Тэд бидний нөхөрсөг, нигүүлсэнгүй харьцааг мэдрэх хэрэгтэй.

Мозаягийн хөвгүүд сайн мэдээг заах үүргээ урам зоригтойгоор хүлээн авсан. Тэд Сүмд хөрвүүлэгдэхдээ зүрх сэтгэлээ бусдын төлөөх нинжин сэтгэлээр дүүргэсэн байсан. Тэд өөрсдийн дайсан Леменчүүдэд “тэд аль ч хүмүүний бодгаль мөхнө гэдгийг тэвчиж үл чадах байсан ажгуу, тийм ээ, бүр ямар нэгэн бодголь төгсгөлгүй тарчлалыг амсана гэдэг чухам тэрхүү бодлууд тэднийг чичирч мөн дагжихад хүргэсэн” тул сайн мэдээг номлохыг хүссэн (Moзая 28:3). Сайн мэдээ бидний амьдралыг баяр баяслаар дүүргэхэд мөн бид ах эгч нарынхаа төлөө яг тийм хайр, нинжин сэтгэлийг мэдэрдэг. Сонсохыг хүссэн хүн бүртэй бид сайн мэдээний захиасыг хуваалцахыг хүсэх болно.

Сайн мэдээг хуваалцах олон арга зам байдаг. Дараах санаануудыг үзнэ үү:

  1. Найз нөхөд болон бусдад сайн мэдээний үнэнээр амьдарснаар ирэх баяр баяслыг мэдэрч байгаагаа бид харуулж болно. Ийм замаар бид дэлхийн гэрэл байж болно (Maтай 5:16).

  2. Бид бусдад сайн зүйлсийг хийж, тэдний найз нөхөд байснаар өөрсдийн унаган ичимхий занг ялан дийлж чадна. Бид хувийн ашиг тусын тулд бус үнэн сэтгэлээсээ туслахыг хүсч байгаагаа харуулснаар тэдэнд тусалж чадна.

  3. Бид сүмийн гишүүн бус найз нөхөд болон бусад хүмүүст сайн мэдээг тайлбарлаж чадна.

  4. Сайн мэдээний талаар илүү мэдэхийг хүсч байгаа найз нөхдөө гэртээ урьж номлогчидтой уулзуулж болно. Хэрэв гишүүн бус найз нөхөд маань хол амьдардаг бол тэдний амьдардаг газрын номлогчдод хүсэлт тавин зуучилж болно.

  5. Хүүхдүүддээ сайн мэдээг хуваалцахын ач холбогдлыг зааж, тэднийг номлолд явахаар бэлтгэхэд нь сүнслэгээр мөн санхүүгийн хувьд тусалж чадна. Бид мөн өөрсдийгөө нас ахисан үедээ бүрэн цагийн номлолд үйлчлэхэд бэлтгэж болно.

  6. Бид аравны нэгээ төлж мөн номлолын санд хандив өгч болно. Эдгээр ханвидууд нь номлолын ажилд дэм болдог.

  7. Бид тойрог, салбар, эсвэл номлолын ерөнхий санд гэр бүлүүд нь дэмжих боломжгүй номлогч нарт туслахаар өгч болно.

  8. Бид гэр бүлийн түүхийн судалгаа хийж, ариун сүмийн ажилд өвөг дээдсээ сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авахад нь тусалж болно.

  9. Бид гишүүн бус хүмүүсийг гэр бүлийн үдэш, Сүмийн үйл ажиллагаанууд, чуулганууд болон цуглаануудад урьж болно.

  10. Бид Сүмийн сонин сэтгүүлийг өгч болно. Бид мөн сүмийн албан ёсны LDS.org ба Mormon.org сайтуудыг ашиглан сайн мэдээний захиас хуваалцаж болно.

Бид сайн мэдээг хуваалцах хүсэлтэй бөгөөд удирдамжийн төлөө залбирах юм бол Тэнгэрлэг Эцэг маань бидэнд идэвхтэй номлогчид байхад тусална. Тэр эргэн тойрондоо байгаа хүмүүстэй сайн мэдээг хуваалцах арга замыг олоход бидэнд тусална.

  • Сайн мэдээг хуваалцаж болох хүмүүсийн талаар бод. Хэрхэн үүнийг хийхээ шийд. Тэдгээр хүмүүстэй сайн мэдээг хуваалцах тодорхой зорилго тавь.

Номлолын ажил хийсний төлөө Их Эзэн бидэнд адислалуудыг амласан

Номлогчид агуу адислалуудыг хүлээн авна гэдгийг Их Эзэн Бошиглогч Иосеф Смитэд хэлсэн. Номлолоос буцаж ирсэн ахлагч нарт хандан ярихдаа Их Эзэн “адислагдсан болой та нар, учир нь та нарын гэрчилсэн гэрчлэл тэнгэр элчүүд харж байхын тулд тэнгэрт цэдэглэгддэг болой, мөн тэд та нарт баясдаг бөлгөө” гэж хэлсэн (С ба Г 62:3). Тэр мөн бусдын авралын төлөө ажилладаг тэдгээрийн нүглүүд нь уучлагдаж, өөрсдийн бодгальд авралыг авчирах болно хэмээн хэлсэн (С ба Г 4:4; 31:5; 84:61).

Их Эзэн бидэнд:

“Хэрэв та нар энэ хүмүүст наманчлалыг тунхаглахад өөрсдийн бүхий л өдрүүдэд хөдөлмөрлөж мөн зөвхөн нэг бодгалийг надад авчрах аваас, миний Эцэгийн хаант улсад түүнтэй хамт та нарын баяр хөөр хичнээн агуу байх билээ!

“Мөн эдүгээ, хэрэв миний Эцэгийн хаант улсад надад авчирсан нэг бодгальтай хамт та нар агуу баяр хөөртэй байх аваас, хэрэв та нар олон бодгалийг надад авчрах юм бол та нарын баяр хөөр хичнээн агуу байх билээ!” (С ба Г 18:15–16).

  • Та нар хэзээ номлолын ажлын баяр баяслыг мэдэрсэн бэ?

Нэмэлт судрууд

  • С ба Г 1:17–23 (Иосеф Смитэд номлохыг тушаасан)

  • С ба Г 24:12 (Их Эзэн Түүний сайн мэдээг тунхаглахыг үргэлж хүсдэг тэднийг хүчирхэгжүүлдэг)

  • С ба Г 38:41 (эвтэй зөөлөн, номхон дөлгөөнөөр сайн мэдээг хуваалц)

  • С ба Г 34:4–6; Үйлс 5:42 (сайн мэдээг номлосон байх ёстой)

  • С ба Г 60:1–2 (Их Эзэн сайн мэдээг хуваалцахаас айдаг тэдэнд анхааруулсан)

  • С ба Г 75:2–5 (итгэлтэйгээр сайн мэдээг тунхаглагч тэдгээр нь мөнхийн амьдралаар адислагдах болно)

  • С ба Г 88:81–82 (сэрэмжлүүлэгдсэн тэдгээр нь өөрсдийн хөршийг сэрэмжлүүлэх ёстой)

  • Maтай 24:14 (төгсгөл ирэхээс өмнө сайн мэдээ номлогдсон байх)

  • Aбрахам 2:9–11 (сайн мэдээ ба санваар үндэстэн бүрт өгөгдсөн байх)