Ном болон хичээлүүд
Бүлэг 20: Баптисм


Бүлэг 20

Баптисм

Зураг
A Hispanic missionary baptizing a Hispanic man in a large font or pool.

Баптисм хүрт хэмээх зарлиг

  • Яагаад бид баптисм хүртэх ёстой вэ?

Өнөөдөр Есүсийн өдрүүдийн адил бид суралцаж, дуулгавартай байх ёстой сайн мэдээний зарчмууд, ёслолууд байдаг. Сайн мэдээний зарчим нь үнэн итгэл буюу сургаал. Ёслол нь ёс жаяг буюу ёслолын ажиллагаа юм. Сайн мэдээний анхны хоёр зарчим нь Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл ба наманчлал. Баптисм бол сайн мэдээний анхны ёслол. Их Эзэн Өөрийн Төлөөлөгчдөд өгсөн удирдамжуудын нэг нь “Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа” (Maтай 28:19–20).

Бид нүглүүдийнхээ ангижралын төлөө баптисм хийлгэх ёстой

Өөрсдийн итгэлийг Есүс Христэд тавьж, наманчилж, баптисм хүртэхэд Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бидний нүгэл мартагддаг.

Бид судруудаас Иохан Баптист “нүглийн уучлалын төлөөх гэмшлийн баптисмыг тунхаглаж байв” гэдгийг суралцдаг (Maрк 1:4). Төлөөлөгч Петр “Гэмшигтүн, хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ” хэмээн заасан (Үйлс 2:38). Паулын хөрвөлтийн дараа Ананиа түүнд, “Бос, баптисм хүрт. Нүглээ угаа” гэдэг (Үйлс 22:16).

Бид Есүс Христийн Сүмийн гишүүд болохын тул баптисм хүртэх хэрэгтэй.

“Бурханы өмнө өөрсдийгөө даруусгах тэд бүгд, мөн баптисм хүртэхийг хүсэгчид . … мөн үнэхээр өөрсдийн бүх нүглүүдийг наманчилсан … тэд баптисмаар түүний сүмд хүлээн авагдах ёстой” (С ба Г 20:37).

Бид Ариун Сүнсний бэлгийг хүлээн авахын өмнө баптисм хүртэх ёстой

Их Эзэн “Хэрэв чи над руу эргэж, мөн өөрийн бүх бүх зөрчлөөс наманчлан, мөн бүр усан дотор Миний Төрсөн Ганц Хүү болох Есүс Христийн нэрээр баптисм хүртэх аваас, та нар Ариун Сүнсийг хүлээж авах болно” хэмээн хэлсэн (Moсе 6:52).

Бид дуулгавартай байдлаа харуулахын тул баптисм хүртэх ёстой

Есүс Христ ямар ч нүгэлгүй байсан. Гэсэн ч Тэр баптисм хүртсэн. Тэр “аливаа зөвт байдлыг гүйцэлдүүлэх” –ийн тул Түүний баптисм шаардлагатай байсан гэдгийг хэлсэн (Maтай 3:15). Бошиглогч Нифай “Намайг дага, мөн миний хийхийг харсан тэр зүйлүүдээ хий … бүх зүрх сэтгэлээрээ Бурханы өмнө хоёр нүүр гаргах мөн мэхлэхийг үл үйлдэн, харин үнэн санаатайгаар Хүүг даган, нүглүүдээ наманчлан, Эцэгт та нар баптисмаар Христийн нэрийг өөрийн дээр авахад бэлэн байгаагаа гэрчлэн…” хэмээн Их Эзэн түүнд хэлснийг тайлбарласан (2 Нифай 31:12–13).

Бид селестиал хаант улсад очихын тул баптисм хүртсэн байх ёстой

Есүс “Надад итгэсэн, мөн баптисм хүртсэн хэн боловч … Бурханы хаант улсыг өвлөх хүмүүс юм. Мөн надад итгэхгүй, мөн баптисм хүртэхгүй хэн боловч, яллагдах болно” (3 Нифай 11:33–34). Баптисм нь селестиал хаант улс руу орох зам дээр гарах босго билээ (2 Нифай 31:17–18).

Баптисмын зөв хэлбэр

  • Бид хэрхэн баптисм хүртэх ёстой вэ?

Зөвхөн нэг л зөв арга зам байдаг. Есүс Бошиглогч Иосеф Смитэд зохих санваарын эрх мэдэлтэй хэн нэгэн хэрхэн баптисм хүртээх талаар илчилсэн. Тэр “өөрийгөө баптисмд авчирсан тэр хүний хамт ус руу орно. … Тэгээд тэрээр түүнийг усанд умбуулж, мөн уснаас дахин гаргана” (С ба Г 20:73–74). Усанд умбуулах нь гарцаагүй шаардлагатай. Төлөөлөгч Паул усанд умбуулж, дахин гаргаж ирэх нь үхэл, оршуулга мөн дахин Амилалтын бэлгэ тэмдэг хэмээн заасан. Баптисм хүртсэний дараа бидний шинэ амьдрал эхэлдэг. Паул хэлэхдээ:

“Эсвэл Христ Есүс уруу баптисм хүртсэн бид цөмөөрөө Түүний үхэл уруу баптисм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү?

“Тиймд Эцэгийн алдраар Христ үхэгсдээс амилуулагдсаны адил, бид мөн шинэ амийн дотор явахын тулд үхэл уру баптисм хүртсэнээр Түүнтэй хамт оршуулагдсан юм.

“Учир нь, хэрэв бид Түүний үхэлтэй адил байдалд холбогдсон юм бол, мэдээж бас Түүний Амилуулалттай нь ч холбогдох болно” (Ром 6:3–5).

Усанд умбуулалтаар, зохих эрх мэдэлтэй хэн нэгнээс баптисм хүртэх нь баптисм хүртэх цорын ганц зөв зам.

  • Яагаад баптисм хүртэхэд зохистой эрх мэдэл чухал вэ?

  • Усанд умбалтаар баптисм хүртэх нь Аврагчийн оршуулга ба Амилуулалттай ямар замаар адилхан бэ?

Хариуцлага хүлээх болсон насандаа баптисм хүртдэг

  • Хэн баптисм хүртэх вэ?

Найман нас хүрсэн, өөрийн үйлдлүүдийн төлөө хариуцлага хүлээх чадвар бүхий хүн бүр баптисм хүртэх хэрэгтэй. Зарим сүм бяцхан хүүхэд ч баптисм хүртэх ёстой гэж заадаг. Энэ нь Аврагчийн сургаалтай зөрчилддөг. Есүс бяцхан хүүхдүүдийн талаар “тэнгэрийн хаанчлал бол эдний адил хүмүүсийнх” хэмээн Тэр хэлсэн (Maтай 19:14).

Бяцхан хүүхдүүдийг усаар батлах нь Бурханы өмнө элэг доог болох зүйл, учир нь тэд нүгэл хийх чадваргүй хэмээн Бошиглогч Мормон хэлсэн. Үүнтэй нэгэн адил зөв ба бурууг мэдэхгүй оюун санааны хомсдолтой хүмүүст баптисм хүртээдэггүй (Moронай 8:9–22).

Бусад бүх хүмүүс баптисм хүртэнэ. Бид баптисмын ёслолыг хүлээн авч, өөрсдийн хийсэн баптисмын гэрээндээ итгэлтэй үнэнч үлдэх ёстой.

  • Нярай хүүхдүүдэд баптисм хүртээх ёстой гэдэгт итгэдэг найздаа та нар юу гэж хэлэх вэ?

Бид баптисм хүртэхдээ гэрээ хийдэг

Олон судрууд баптисмын талаар заадаг. Энэ судруудын нэгэнд бошиглогч Алма итгэл ба наманчлал нь биднийг баптисмд бэлтгэх алхам хэмээн заасан. Баптисм хүртэхдээ бид Бурхантай гэрээ хийдэг гэж Тэр заасан. Бид тодорхой хэдэн зүйлсийг хийхээр амласан ба Бурхан үүний хариуд биднийг адислахаар амласан.

Бид Бурханы хүмүүс хэмээн нэрлэгдэхийг хүсэх ёстой гэдгийг Алма тайлбарласан. Бид бие биедээ тусалж, тайвшруулах хүсэлтэй байх ёстой. Бид бүх цаг мөч, бүх зүйлс, бүх газарт Бурханы гэрч болон зогсох ёстой. Эдгээр зүйлсийг хийснээр бид баптисм хүртэж, Бурхан бидний нүглүүдийг уучлах болно. Алмагийн сайн мэдээний талаар заасан сургаалд итгэсэн хүмүүст тэрээр хэлэхдээ:

“Болгоогтун, Мормоны ус энэ байна. Мөн эдүгээ, та нар Бурханы хороонд орж, мөн түүний хүмүүс гэж нэрлэгдэх хүсэлтэй байж, тэр өөрийн Сүнсийг та нар дээр илүү элбэгээр юүлж болохын тулд, та нар түүнд үйлчилж мөн түүний зарлигуудыг дагана хэмээн гэрээ байгуулснаа түүний өмнө гэрчилж, Их Эзэний нэрээр баптисм хүртэхэд юу нь та нарт болохгүй байх билээ?” (Moзая 18:8, 10). Хүмүүс баярлалдан алгаа ташиж, энэ бол тэдний хүслэн гэдгийг хэлсэн. Алма тэднийг Мормоны усанд баптисм хүртээв (Moзая 18:7–17).

Бид баптисм хүртэхдээ Их Эзэнтэй дараах зүйлсийг хийхээр гэрээнүүд хийснийг заасан. Үүнд:

  1. Бурханы хороонд ирэх нь.

  2. Нэг нэгнийхээ ачааг хөнгөн болгох нь.

  3. Ямар ч цагт, хаана ч байсан Бурханы гэрчлэгч болон зогсох.

  4. Бурхандаа үйлчилж, Түүний зарлигуудыг сахих.

Бид баптисм хүртэж, баптисмын гэрээнүүдээ сахих аваас Их Эзэн бидэнд дараах зүйлсийг амласан. Үүнд:

  1. Бидний нүглүүдийг уучлана (Үйлс 2:38; С ба Г 49:13).

  2. Бидний дээр Өөрийн Сүнсийг илүү элбэгээр юүлнэ (see Moзая 18:10).

  3. Өдөр бүр бидний дээр Ариун Сүнсний удирдамж, тусламжийг өгнө (Үйлс 2:38; С ба Г 20:77).

  4. Биднийг анхны Амилуулалтын дунд дахин амилуулна (Moзая 18:9).

  5. Бидэнд мөнхийн амьдралыг өгнө (Moзая 18:9).

  • Нэг нэгнийхээ ачааг үүрэлцэх гэдэг юу гэсэн үг вэ? Ямар ч цагт, хаана ч Бурханы гэрчлэгч болон зогсох гэдэг юу гэсэн үг вэ?

Баптисм бидэнд шинэ эхлэлийг өгдөг

Баптисмтай хамт бидний амьдралын шинэ зам эхэлдэг. Тийм учраас бид шинээр төрөх гэж нэрлэдэг юм. Есүс хэлэхдээ бид уснаас болон Сүнснээс төрөхгүй аваас Бурханы хаант улс уруу орж чадахгүй гэсэн (Иохан 3:3–5). Энэ зарчим Адамд яг тодорхой тайлбарлагдсан байдаг.

“Мөн та нар усаар мөн цусаар мөн миний хийсэн сүнсээр дэлхийд төрөхийн хэрээр мөн ийн тоосноос амьд бодгаль болон, бүр ийн та нар цэвэршигдэж тэнгэрийн хаань улсад усаар мөн сүнсээр дахин төрж мөн цусаар бүр миний Төрсөн Ганцын цусаар бүх нүглээс ариусгагдах ёстой” (Moсе 6:59).

Төлөөлөгч Паул бидний баптисмын дараа шинээрр амьдрах талаар хэлэхдээ: “мөн шинэ амийн дотор явахын тулд баптисм хүртсэнээр Түүнтэй хамт оршуулагдсан” гэсэн (Ром 6:4). Баптисмын агуу адислалуудын нэг нь биднийг мөнхийн зорилгынхоо зүг явах зам дээр гарч, бүхнийг шинээр эхлэх боломжийг олгодог.

  • Та нарын баптисм хэрхэн шинэ эхлэл болж чадсан бэ?

Нэмэлт судрууд