Лиахона
Би “сэлэгч” үү, “шумбагч” уу?
2024 оны 1-р сар


“Би ‘сэлэгч’ үү, ‘шумбагч’ уу?” Лиахона, 2024 оны 1-р сар.

Ирээд, Намайг дага

1 Нифай 6–10

Би “сэлэгч” үү, “шумбагч” уу?

Зураг
Усны гүн рүү шумбаж буй хүн

Амьдралын модны тухай Лихайн зүүдэнд (1 Нифай 8-ыг үзнэ үү) хүмүүсийг жимснээс хүртэхийн тулд модны дэргэд зогсож байхад яагаад зарим нь модноос холдон явсан гэж та бодож байна вэ? Зарим хүн жимснээс хүртсэнийхээ дараа, агуу хийгээд нүсэр барилгад хурсан олон түмнээс ичээд модноос холдсон. Эдгээр бүлэг хүний хоорондын нэг гол ялгаа нь тэнд хүрэхээсээ өмнө хийсэн зүйлтэй нь буюу Бурханы үг болох төмөр бариулаас хэрхэн барьсантай холбоотой.

Барих эсвэл зууран барих

Лихай “урагшлан буй … төмөр бариулын үзүүрт хүрэн барь”-сан хүмүүсийг мөн “зүтгэн урагш урагшилж, төмөр бариулаас барьсаар” (1 Нифай 8:24, 30; тодотгол нэмсэн) байсан хүмүүсийг харав.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар гурван бүлэг хүн зам дээр гарсан ч хоёр нь л төмөр бариулаас барьсан гэдгийг ийн тайлбарласан.

“[Хоёр дахь бүлэг хүнд] бас төмөр бариулын давхар адислал ирснээс үүнээс барьсаар байжээ! … Төмөр бариулаас барих гэдэг нь Бурханы үгийг нягт няхуур байнга шимтэн судлахын оронд тогтмол биш, зөвхөн олдсон дээр нь “оволзтол” судлахын нэр шиг надад санагддаг.

Гурав дахь бүлгийнхэн бас итгэл бишрэл, үнэмшилтэйгээр урагшилж байсан ч тэднийг замаас гарч будилан, хориглосон замаар орж, төөрсөн талаар тэмдэглэгдсэн нь үгүй. … Гурав дахь бүлгийн хүмүүс судруудыг байнга уншиж, судалж эсвэл тунгаан боддог байсан бололтой. … Энэ бол та бидний нэгдэх ёстой тэрхүү бүлэг хүн юм.”1

Бурханы үгээс судлах тал дээр бид “сэлэгч” үү, “шумбагч” уу? Хэдийгээр сэлэгч, шумбагч хоёр хоёулаа усанд нордог ч шумбагч нь байнгын баяр хөөр авчирч чадах илүү гүн, илүү тогтвортой туршлагатай байдаг.