Судрууд
Мормоны Ном


Нифайн Нэгдүгээр Ном

Бүлэг 6

Бурханы зүйлүүдийн тухай Нифай бичиглэв—Нифайн зорилго нь Абрахамын Бурханд ирж мөн аврагдахыг хүмүүнд ятгах байв. Ойролцоогоор мэө 600–592 он.

1Мөн эдүгээ би, Нифай, цэдгийнхээ энэ хэсэгт эцэг өвгөдийнхөө угийн бичгийг хожим нэгэн цагт би өөрийн бичиглэн буй эдгээр ялтсууд дээр буулгах нь ч үгүй; энэ нь миний эцгийн хадгалж байсан тэрхүү цэдэгт буйн учир болой; иймийн тул би энэ дэвтэрт үүнийг бичиглэхгүй бөлгөө.

2Тухайлбал бид Иосефын удам гэдгийг хэлэх нь миний хувьд хангалттай.

3Мөн бибээр эцгийнхээ бүхий л зүйлийг бүрэн тодорхой тэмдэглэхийг чухалчилсангүй, учир нь, тэдгээр нь эдгээр ялтсууд дээр бичигдэж чадахгүй, учир нь, би Бурханы зүйлүүдийн тухай бичиж болох тийм зайг би хүсч байна.

4Учир нь, миний бүхий л зорилго бол Абрахамын Бурхан, мөн Исаакийн Бурхан, мөн Иаковын Бурханд ирж, аврагд хэмээн хүмүүнд ятгах нь болой.

5Иймийн тул, би дэлхийд таалагдах зүйлүүдийг бус, харин Бурханы таалалд мөн дэлхийд үл харьяалагдах тэдний таалалд нийцэх зүйлүүдийг бичиглэх болой.

6Иймийн тул, хүмүүний үрст эрхэм чухал бус зүйлүүдээр эдгээр ялтсуудыг дүүргэх ёсгүй хэмээн би үр удамдаа зарлиглах болно.