Судрууд
Мормоны Ном


Нифайн Нэгдүгээр Ном

Бүлэг 4

Нифай Их Эзэний зарлигаар Лебенийг хөнөөж, гуулин ялтсуудыг арга мэхээр гартаа оруулав—Зорам аглаг буйд дахь Лихайн гэрийнхэнтэй нэгдэхээр шийдэв.Ойролцоогоор мэө 600–592 он.

1Мөнхүү улиран тохиох дор би ах нартаа хандаж, буцацгаая, мөн Их Эзэний зарлигуудыг сахихдаа итгэлтэй байцгаая; учир нь болгоогтун тэрээр бүхий л дэлхийнхээс илүү чадалтай атал яахан Лебен болон түүний тавь, тийм ээ, эсвэл бүр түүний хэдэн арван мянгаас илүү чадалтай биш байх билээ

2Тиймийн тул бүгдээрээ өгсөн явцгаая; Мосегийн адил хүчтэй байцгаая; учир нь тэрбээр үнэнээр Улаан тэнгисийн усанд хандан ярьсан бөгөөд тэр нь нааш цааш хуваагдан, ингээд бидний эцэг өвгөд дарангуйллаас ангижирч, хуурай газар дээгүүр хөндлөн гарч харин Фараоны их цэрэг дагаж орсон хэдий ч Улаан тэнгисийн усанд үйж үрэгдсэн буюу.

3Эдүгээ болгоогтун энэ нь үнэнийг та нар мэднэ; мөн түүнчлэн тэнгэр элч та нарт хандан ярьсаныг та нар мэднэ; иймийн тул та нар эргэлзэж яахан чадна? Бүгдээрээ явцгаая; Их Эзэн биднийг бүр эцэг өвгөдийг минь чөлөөлсний адилаар чөлөөлж, бүр египетчүүдийг устгасны нэгэн адил, Лебенийг устгах чадалтай бөлгөө.

4Эдүгээ намайг эдгээр үгсийг ярьсны дараа, тэд бас хилэгнэсээр, мөн үргэлжлэн бувтналдсаар байв; гэсэн хэдий ч Иерусалимын хэрмийн гадна иртэл тэд намайг дагасан буюу.

5Мөнхүү энэ нь шөнөөр тохиов; мөн би тэднийг хэрмийн гадна өөрсдийгөө далдлан нуух болгов. Мөн тэднийг нуугдсаны дараа, би, Нифай, хотод сэм гэтэж ороод, Лебений гэрийг чиглэн явав.

6Мөн би хийвэл зохих зүйлүүдийг урьдаас мэдэхгүй байсны учир бибээр Сүнсэнд хөтлөгдөн байлаа.

7Гэсэн хэдий ч би урагшлан явж, мөн бибээр Лебений гэрт дөхөж ирэх үедээ би нэгэн хүнийг ажиглав, мөн тэрээр дарсанд согтсоны учир миний өмнө газар унасан байв.

8Мөн би түүн рүү хүрч очоод энэ нь Лебен байсныг олж мэдсэн бөлгөө.

9Мөнхүү бибээр түүний илдийг ажин, би тэрнийг хуйнаас нь сугалав; мөн бариул нь шижир алт, бас ур хийц нь үлэмж сайн, бас ир нь хамгийн үнэт болд байхыг харсан буюу.

10Мөнхүү улиран тохиох дор бибээр Лебенийг албал зохино хэмээн Сүнсээр албадуулав; гэвч би зүрх сэтгэлдээ хэлрүүн: Хэзээ ч ямар ч цагт би хүний цус урсгасан нь үгүй. Бас би зайлсхийн мөн түүнийг устгахгүй байж болох биш үү хэмээв.

11Мөн Сүнс дахин надад хандаж: Болгоогтун, Их Эзэн түүнийг чиний гарт оруулсан болой хэмээв. Тийм ээ, мөн тэрээр миний амийг авахаар эрэлхийлснийг би мэдсэн билээ; тийм ээ, тэр Их Эзэний зарлигуудыг дуулахгүй байв; мөн тэр бидний эд хөрөнгийг салган авсан билээ.

12Мөнхүү улиран тохиох дор Сүнс надад дахин хандан: Их Эзэн түүнийг чиний гарт оруулсан учир түүнийг устга хэмээв.

13Их Эзэн зөв шударга зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд ёсон бус тэднийг хөнөөдгийг болгоогтун. Нэгэн үндэстэн бууран доройтож мөн итгэлгүйдээ мөхсөнөөс нэг хүн эрсэдсэн нь дээр буюу.

14Мөн эдүгээ, Нифай, би эдгээр үгсийг сонссоны дараа, Их Эзэн надад хандан: Чиний үр сад миний зарлигийг дагахын хэрээр тэд амлалтын нутагт дэгжих болно хэмээн аглаг буйдад ярьсан үгсийг саналаа.

15Тийм ээ, мөн түүнчлэн тэдэнд Мосегийн хууль байхгүйн улмаас уг хуулийн дагуу тэд Их Эзэний зарлигуудыг дагаж чадахгүйд хүрэх буюу хэмээн би сэтгэв.

16Мөн түүнчлэн би уг хууль гуулин ялтсууд дээр сийлэгдсэнийг мэдсэн бөлгөө.

17Мөн үүнчлэн түүний зарлигуудын дагуу би цэдгүүдийг олж авч болохын учир—энэ шалтгааны улмаас Их Эзэн, Лебенийг миний гарт өгснийг мэдсэн буюу.

18Тиймийн тул би Сүнсний дуу хоолойг дагаж Лебений толгойн үснээс татан, өөрийнх нь илдээр би түүний толгойг тас цавчив.

19Мөнхүү би түүний толгойг өөрийнх нь илдээр цавчсаны дараа, би Лебений хувцсыг авч, өөрийн биед өмсөв; тийм ээ, бүр нэг бүрчлэн; мөн би түүний хуягийг авч биедээ агсав.

20Мөн би үүнийг хийсний дараа, би Лебений сан хөмрөгийг чиглэн явлаа.Тийнхүү би Лебений сангийн зүг явж байхдаа, болгоогтун, Лебений зарц, сангийн түлхүүрийг баригч түүнийг би харав. Мөн би түүнд Лебений дуугаар, түүнийг надтай хамт санд очвол зохино хэмээн тушаалаа.

21Мөн тэр миний хувцас болон түүнчлэн хэвлийн тус бүсэлсэн илдийг харсан учир тэрбээр намайг өөрийн эзэн Лебен хэмээн бодсон байв.

22Мөн тэрээр надад хандан иудейчүүдийн ахлагчдын тухай ярьж байв, тэрээр түүний эзэн, Лебен, шөнөөр тэдний дунд байсныг мэдэж байсны учир болой.

23Мөн би түүнд хандан Лебен байсан мэтээр ярьж байлаа.

24Мөнхүү түүнчлэн би түүнд хандан би гуулин ялтсууд дээр хийгдсэн тэр сийлбэрийг хэрмийн гадна буй ах нартаа аваачих ёстой хэмээн ярьсан болой.

25Мөн түүнчлэн намайг дагахыг би түүнд тушаасан буюу.

26Мөн тэрээр намайг сүм дэх ах нарынхаа тухай ярьж буй бөгөөд намайг үнэхээр миний алсан тэрхүү Лебен хэмээн бодсон буюу, иймийн тул тэрбээр намайг дагасан авай.

27Мөн тэрбээр надад хандан намайг хэрмийн гадна буй ах нартаа очихоор явах зуур иудейчүүдийн ахлагчдын талаар олон удаа ярьсан бөлгөө.

28Мөнхүү улиран тохиох дор Лемен намайг хараад машид айв, мөн Лемүел болон Сам ч бас адил. Мөн тэд миний бараанаар зугтаан одов; учир нь тэд энэ нь Лебен байж мөн тэр намайг алаад бас тэдний амийг авахаар эрэлхийлж буй хэмээн бодсон ажээ.

29Мөнхүү улиран тохиох дор би тэдний араас дуудав, мөн тэд намайг сонсов; иймийн тул тэд миний дэргэдээс зугтаахаа орхив.

30Мөнхүү улиран тохиох дор Лебений зарц ах нарыг минь хараад дагжиж эхлэв, мөн тэрээр миний хажуугаас зугтан бас Иерусалим хотод буцахыг завдав.

31Мөн эдүгээ би, Нифай, бие томтой, түүнчлэн Их Эзэнээс ихээхэн чадлыг авсан тул, тиймийн тул би Лебений зарцыг барин авч, түүнийг зугтаалгахгүйн тул хориглон байсан болой.

32Мөнхүү улиран тохиох дор би түүнд хэрэв тэрээр миний үгийг сонсвоос, Их Эзэн амьдын адил мөн би ч амьд буйн адилаар, тэрчлэн хэрэв тэрээр бидний үгсийг дуулбал, бид түүний амийг өршөөнө хэмээн өгүүлэв.

33Ингээд би түүнд хандан, түүнийг айх хэрэггүй хэмээн бүр ам алдав; хэрэв тэр бидэнтэй хамт аглаг буйд уруу явбал бидний адил чөлөөт хүн болно хэмээн хэлэв.

34Мөн түүнчлэн би түүнд хандаж хэлрүүн: Их Эзэн энэ зүйлийг хийлгэхээр бидэнд зарлигласан нь дамжиггүй; мөн бид Их Эзэний зарлигуудыг биелүүлэхээр чармайх ёсгүй гэж үү? Тиймийн тул, хэрэв та аглаг буйд тийш, эцэгт минь очвол бидний дунд орших байр танд байх болно.

35Мөн улиран тохиох дор Зорам миний ярьсан үгэнд зоригжив. Эдүгээ Зорам гэдэг нь уг зарцын нэр ажгуу; мөн тэрээр аглаг буйд тийш одож бидний эцэгт очно хэмээн амлав. Тийм ээ, мөн түүнчлэн тэр цагаас эхлэн бидэнтэй үлдэнэ хэмээн тэр бидэнд тангараг тавив.

36Эдүгээ бид түүнийг өөрсөдтэйгөө хамт үлдээхийг хүссэн нь иудейчүүд аглаг буйд тийш бидний дүрвэснийг мэдэхгүй байж магад, тэд биднийг мөшгөж мөн биднийг устгах болуузай хэмээсний учир бөлгөө.

37Мөнхүү улиран тохиох дор Зорамыг бидэнд тангараг тавихад, түүний талаарх бидний айдас замхрав.

38Мөнхүү улиран тохиох дор бид гуулин ялтсуудыг бас Лебений зарцыг авч, аглаг буйд тийш одож, эцгийн майхны зүг аяны мөр хөөв.