Лиахона
Колумбийн Богота
2024 оны 1-р сар


“Колумбийн Богота,” Лиахона, 2024 оны 1-р сар

Сүм энд бий

Колумбийн Богота

Зураг
Газрын зураг дээр Колумбийг дугуйлсан байгаа нь
Зураг
Колумбийн Боготагийн гудамжны зураг

Богота бол дэлхийн хамгийн өндөрлөг газарт оршдог нийслэлүүдийн нэг юм. Колумби дахь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны салбар 1966 онд зохион байгуулагдсан. Өдгөө Сүм Колумбид:

  • 214400 гишүүн (ойролцоогоор)

  • 30 гадас; 257 тойрог, салбар; 5 номлол

  • 2 ариун сүм (Богота ба Барранкияа), 1 зарлагдсан ариун сүм (Кали) бий.

Сүмийн дуулал Сүнсийг урьдаг

Боготагийн Дарио Крүз, Эснэда Крүз хоёр дуулал дуулж байхдаа Бурханд илүү ойр байгаагаа мэдэрдэг. “Дууллаар дамжуулан бид гэрчлэлээ хүчирхэгжүүлдэг. Дууллаас мэдэрдэг мэдрэмж ер бусын онцгой байдаг” гэж тэд тайлбарлав.

Зураг
Сүмийн гишүүд гэртээ дууллын номоос дуулж байгаа нь

Колумбийн Сүмийн талаарх дэлгэрэнгүй

Зураг
Колумбийн Барранкияа ариун сүм

Колумбийн Барранкияа ариун сүм

Зураг
Ариун сүмийн гадаа зургаа авхуулахаар зогсож буй гишүүд

2018 онд гишүүд Колумбийн Баранкияа ариун сүмийг онцгойлон адислахаас өмнө гадаа нь зургаа авхуулахаар зогсож байна.

Зураг
Ариун сүмийг онцгойлон адислах үеэр ерөнхийлөгч Даллин Х.Өүкс бусад хүний хамт

Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс 2018 онд Колумбийн Баранкияа ариун сүмийг онцгойлон адислав.

Зураг
Ариун сүмийг онцгойлон адислах үеэр найрал дуучид

Гишүүд ариун сүмийг онцгойлон адислах үеэр найрал дуу дуулахаар цуглараад байна.

Зураг
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс нэгэн залуутай гар барьж байна.

Ерөнхийлөгч Өүкс Баранкияад зочилж байхдаа Өсвөр үеийнхэнд зориулсан галын дэргэдэх цугларалтын үеэр нэгэн залуутай гар барьж буй нь.