2021
Яагаад гэрээний зам гэж?
2021 оны 5-р сар


“Яагаад гэрээний зам гэж?” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 5-р сар.

Хуралдаан

Яагаад гэрээний зам гэж?

Хэсгүүд

Зураг
зам

Гэрээний зам гэж юу вэ? Энэ бол биднийг байгаа газраас маань Бурханы селестиел хаант улс руу удирдан чиглүүлдэг зам юм. Бид баптисм хүртэхдээ уг зам дээр гардаг. …

Зарим нь “Баптисмтай, баптисмгүй би зөв сонголт хийнэ. Нэр хүндтэй, амжилттай хүн байхын тулд гэрээ байгуулах шаардлагагүй …” гэж хэлж болох юм. Тийм юм бол гэрээний замын ялгаа нь юунд оршдог вэ?

Үнэндээ, ялгаа нь маш өвөрмөц, мөнхийн ач холбогдолтой. …

Эхнийх нь Бурханд дуулгавартай байхын үндсэн шинж чанар юм. Зүгээр л нэг сайн хүсэл хандлагатай байхаас илүү бид Бурханы амнаас урагш гардаг үг бүрийн дагуу амьдрахаа амладаг. Ингэснээр бид Есүс Христийн үлгэр жишээг дагадаг.

Гэрээний замын бас нэгэн өвөрмөц хэсэг бол Бурхан, бидний хоорондын харилцаа юм. Бурханы хүүхдүүдтэйгээ байгуулдаг гэрээнүүд биднийг зөвхөн чиглүүлээд зогсдоггүй. Энэ нь биднийг Түүнтэй холбодог. …

Одоо гэрээний замын гурав дахь онцгой адислалыг авч үзье. Бурхан гэрээ байгуулагчийг гэрээ сахигч болгоход тусалдаг цаглашгүй нэгэн бэлэг болох Ариун Сүнсний бэлгийг өгдөг. …

Дөрөвдүгээрт, гэрээний замаар явахыг эрэлхийлж байгаа хүмүүс бурханлагаар товлогдсон олон цуглаанаас [ариун ёслолын цуглаан, ариун сүмийн шүтлэг бишрэл гэх мэт] маш онцгой адислалуудыг мөн адил олж авдаг. …

Эцэст нь, бид гэрээний замаар явснаар л зөвхөн Бурханы бидэнд өгч чадах аврал, өргөмжлөлийн буюу Абрахам, Исаак, Иаков нарын адислалуудыг өвлөх боломжтой. …

Гэрээний зам дээр үлдэхийн тулд бошиглогчийн уриаг хамтдаа чих тавин сонсоцгооё.