2021
Булшинд ялалт гэж үгүй
2021 оны 5-р сар


“Булшинд ялалт гэж үгүй,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 5-р сар.

Ням гаргийн өглөөний хуралдаан

Булшинд ялалт гэж үгүй

Хэсгүүд

Зураг
Есүс Христ

Бид амьдралынхаа аль нэг үед хайртай дотнын хүнээ алдаж, уй гашууд автах болно. Дэлхийг хамарсан энэ цар тахлаар бидний ихэнх маань гэр бүлийн гишүүн, найз нөхөд гээд хайртай хүмүүсээ алдаад байна. Бид ийм гарз хохирол амсаж, гашуудаж байгаа хүмүүсийн төлөө залбирдаг. …

Есүсийг дагаж, Түүнд үйлчилдэг байсан найз нөхдөд нь Түүний үхэхийг хараад ямархуу сэтгэгдэл төрж байсныг бид төсөөлж чадна. Бид тэднийг “гашуудан уйлж байсныг” [Марк 16:10] мэднэ. …

… Би 9 настай байхдаа аймшигт газар хөдлөлтийн үеэр ахыгаа алдсан. Энэ бүхэн гэнэт болсон тул энэ явдлын бодит байдлыг ойлгоход надад цаг хугацаа хэрэгтэй байлаа. Би уй гашууд автаж, “Ахад минь юу тохиолдов?” Тэр хаана байгаа вэ? Тэр хаашаа явсан бэ? Би түүнтэй дахин уулзах болов уу?” гэж өөрөөсөө асуудаг байсан. …

40-өөд жилийн дараа, Христийн амилсны баярын үеэр би Есүс Христийн Амилалтын талаар тунгаан бодож байхдаа ахынхаа тухай бодож эхлэв. …

Тэр өдөр би хүнд хэцүү үед Сүнс намайг тайтгаруулж байсныг ойлгосон. Ахын минь сүнс үхээгүй, тэр амьд гэсэн гэрчлэлийг би хүлээн авсан байсан. Тэр одоо ч гэсэн мөнх оршихуйдаа өсөж хөгжсөөр байгаа. Есүс Христийн Амилалтын ачаар бид бүгдийг амилуулах тэр гайхамшигт мөчид “ах [минь] амилна” [Иохан 11:23] гэдгийг би одоо мэднэ.