2021
Түүний нэрээр адислах нь
2021 оны 5-р сар


“Түүний нэрээр адислах нь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 5-р сар.

Санваарын хуралдаан

Түүний нэрээр адислах нь

Хэсгүүд

Зураг
Залуу эрэгтэй ариун ёслолыг түгээж байгаа нь

Санваарыг бидэнд өгөх болсон зорилго бол Их Эзэний өмнөөс, Түүний нэрээр хүмүүсийг адислах боломж олгох явдал юм.

Энэ нь амьдрал дээр яг ямар утга учиртай болохыг би дикон болсноосоо хойш нэг жил өнгөрсний дараа ойлгож билээ. Дээд прист байхдаа би асрах төвийн ариун ёслолын цуглаанд оролцохоор томилогдов. Надаас ариун ёслол түгээхийг хүсэхэд, би ариун ёслолыг түгээх явц, няхуур нямбай байх тухай бодохын оронд ариун ёслол түгээж байхдаа ариун ёслолоос хүртэж буй ахмад настнуудын хүн нэг бүрийн царай руу харсан. Тэдний дунд олон хүн уйлж байхыг би харсан юм. Нэгэн эмэгтэй миний ханцуйнаас зуурч, дээш харан, чангаар “Баярлалаа, баярлалаа” гэж билээ.

Их Эзэн Өөрийнх нь нэрээр үйлчилсэн миний үйлчлэлийг адисалсан. Би тэр өдөр үүргээ хэрхэн сайн гүйцэтгэх талаар биш, харин ийм гайхамшгийн төлөө, хайраар дүүрэн үйлчлэлээр минь дамжуулан хүмүүс Их Эзэний хайрыг мэдрээсэй гэж залбирсан байлаа. Энэ бол Түүний нэрээр бусдад үйлчилж, бусдыг адислахын түлхүүр юм байна гэдгийг би сурсан юм. …

Бид амьдралынхаа туршид, магадгүй энэ амьдралын дараа ч гэсэн санваарын үйлчлэлээ эрхэмлэн биелүүлж чадна гэдэгт би итгэдэг. Энэ нь Их Эзэний тааллыг мэдэхийг хичээж, Түүний дуу хоолойг сонсохын тулд гаргах хичээл зүтгэлээс маань хамаарна. Ингэж чадах юм бол Их Эзэний төлөө үйлчилж байгаа хүмүүст маань Тэрээр юу хүсэж байгааг бид илүү сайн мэдэж болно. Үүргээ ийн эрхэмлэн биелүүлэх нь жижиг алхмуудаас эхэлнэ. Энэ нь алгуур боловч ирэх болно.