2021
Есүс Христ: Бодгалиудын маань Халамжлагч
2021 оны 5-р сар


“Есүс Христ: Бодгалиудын маань Халамжлагч,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 5-р сар.

Ням гаргийн өглөөний хуралдаан

Есүс Христ: Бодгалиудын маань Халамжлагч

Хэсгүүд

Зураг
Есүс Христ хүнийг эдгээсэн нь

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гайхамшигт, сүрлэг, хэмжээлшгүй том үйл хэрэг болох бидний Их Эзэн Есүс Христийн цагаатгах золиосыг дурсан санаж байгаадаа зүрх сэтгэл минь баяртай байна.

Христ Өөрийн хязгааргүй бөгөөд нигүүлсэнгүй золиосоор дамжуулан Эцэгийн хүслийг ач ивээлээр гүйцэлдүүлсэн. Тэрээр Уналтаар дамжуулан дэлхийд ирж, бие махбодын болон сүнслэг үхлийн хатгалтыг даван туулснаар мөнхийн авралын алдар суут боломжийг бидэнд санал болгосон билээ. …

Аврагч Өөрийн золиосоор дамжуулан бие махбодын үхлийн үр дагаврыг ямар ч болзолгүйгээр арилгасан ч үйлдсэн нүглээ наманчлах хувийн үүрэг хариуцлагыг маань аваагүй юм. …

Хайрт найзууд аа, бид нүглээ чин сэтгэлээсээ наманчилснаар, Христийн цагаатгах золиосыг өөрсдийн амьдралд бүрэн дүүрэн хэрэгжих боломжийг олгодог гэдгийг би та нарт гэрчилж байна.

Аврагч авралын гайхалтай бэлгээс гадна мөнх бус амьдралын зовлон зүдүүр, уруу таталт, сул талтай нүүр тулахад, тухайлбал одоогийн цар тахлаас болж бидэнд үүсээд байгаа нөхцөл байдлуудыг даван туулахад биднийг тайтгаруулж мөн тайвшруулдаг. …

Бид Түүний сүнслэг халамжид өөрсдийгөө даатгаж, Түүнд ойртох тусам Түүний амархан буулгыг болон Түүний хөнгөн ачааг өөрсөд дээрээ авч, амлагдсан тайтгарал, амралтыг олох болно. Цаашлаад бид Түүний тусламж, анагаах хүчгүйгээр тэвчихэд туйлын хэцүү байх байсан амьдралын бэрхшээл, сул тал, уй гашууг даван туулахын тулд өөрсдөдөө хэрэгтэй хүч чадлыг хүлээн авах болно.