2021
Бишоп бол Их Эзэний сүргийг хариулдаг хоньчин
2021 оны 5-р сар


“Бишоп бол Их Эзэний сүргийг хариулдаг хоньчин,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 5-р сар.

Санваарын хуралдаан

Бишоп бол Их Эзэний сүргийн хоньчин

Хэсгүүд

Зураг
Би хэрхэн өөртөө тохирох ажил олох вэ?

Тэрээр ганц бие залуучууд гэх мэт өсөж буй үеийнхнийг Есүс Христ рүү удирдан чиглүүлэх хоньчноор үйлчлэх амин чухал үүрэгтэй. …

Та “Бишоп яагаад өсвөр үеийнхэнд маш их цаг зарцуулах заавартай байдаг юм бэ?” гэж асууж болох юм. Их Эзэн эн тэргүүнд тавих чухал зүйлсийг гүйцэлдүүлэхийн тулд Сүмээ байгуулсан. Үүний дагуу Түүний Сүмийн зохион байгуулалт нь бишоп давхар үүрэг хариуцлагатай байх бүтэцтэй. Тэрээр нийт тойргийнхоо төлөө сургаал номлолын үүрэг хариуцлага хүлээдэг ч пристүүдийн чуулгын өмнө сургаал номлолын онцгой үүрэг хүлээдэг. …

Эрхэм залуу хүмүүс та нараас олон нь хэн гэдгээ болон хэн болж чадах талаараа тодорхой ойлголтгүй байгаа байх. Гэсэн ч та нар амьдралдаа гаргах хамгийн чухал шийдвэрүүдийнхээ босгон дээр ирсэн байна. Эцэг эх, бишопынхоо аль алинтай өмнөө байгаа чухал сонголтуудын талаар зөвлөлдөөрэй. Бишопыг өөрийнхөө найз, зөвлөгч болохыг зөвшөөр.

Та нарын тал бүрээс сорилт бэрхшээл, уруу таталт ирж байгаа гэдгийг бид мэднэ. Ерөнхийлөгч Нэлсоны зааснаар бид бүгдээрээ өдөр бүр наманчлах хэрэгтэй. Ямар ч асуудлаар бишоптойгоо ярилцаж болно. Энэхүү сүүлчийн эрин үед Их Эзэний чамд зориулсан “агуу ажилд” бэлтгэж, амьдралаа Түүнтэй нийцүүлэхэд олон нийтийн шүүгч танд тус болно. Ерөнхийлөгч Нэлсоны та бүхнээс хүссэнээр Их Эзэний өсвөр үеийнхний армийн нэг хэсэг болоход өөрсдийгөө бэлд!