2021
КОВИД-19 ба ариун сүмүүд
2021 оны 5-р сар


“КОВИД-19 ба ариун сүмүүд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 5-р сар.

Ням гаргийн үдээс хойших хуралдаан

КОВИД-19 ба ариун сүмүүд

Хэсгүүд

Зураг
ариун сүм

КОВИД-19 цар тахлын улмаас мөн дэлхийн сайн иргэн байх өөрсдийн хүслээс үүдэн бүх ариун сүмийг түр хугацаанд хаах хүндхэн шийдвэрийг бид өнгөрсөн жилийн эхээр гаргасан. Дараагийн саруудад нь бид анхаарал болгоомжтойгоор мөн аажмаар ариун сүмүүдээ дахин нээх хэрэгтэй гэсэн сүнслэг удирдамж хүлээн авсан. Одоо ариун сүмүүд нээгдэж, дөрвөн шатлалаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд орон нутгийн засаг захиргааны дүрэм журам, аюулгүй байдлын шийдвэрүүдийг чанд мөрдөж байна. …

Энэхүү хувьсан өөрчлөгдөж буй, сорилтын цаг үе дэх та бүхний тэвчээр, чин сэтгэлийн үйлчлэлд бид талархаж байна. Би та бүхний ариун сүмд шүтэн бишрэх, үйлчлэх хүсэл эрмэлзэл урьд урьдынхаасаа илүү дүрэлзэн асах болтугай хэмээн залбирч байна.

Та бүхэн хэзээ ариун сүмд эргэн очих боломжтой болох вэ хэмээн бодож байгаа байх. Хариулт нь: Орон нутгийн засаг захиргааны шийдвэр, зохицуулалтын дагуу зөвшөөрсөн үед ариун сүм нээгдэнэ. …

Үүний зэрэгцээ оюун бодол, зүрх сэтгэлдээ ариун сүмийн гэрээ, адислалуудаа нэн тэргүүнд тавь. Байгуулсан гэрээнүүддээ үнэнч бай.

Бид ирээдүйнхээ төлөө одоо барьж байгуулж байна! …

Бид гишүүдээ өөрсдийн нөхцөл боломжид тулгуурлан, аль болох ойр ойрхон ариун сүмд очих нандин боломжтой байгаасай гэсэн үүднээс Их Эзэний өргөөг та бүхэнд илүү ойртуулахыг хүсдэг. …

Ариун сүм бол Есүс Христийн сайн мэдээний бүрэн Сэргээлтийн амин чухал хэсэг билээ. Ариун сүмийн ёслолууд бидний амьдралыг өөр ямар ч арга замаар авч чадахгүй хүч, чадлаар дүүргэдэг. Бид тэдгээр адислалын төлөө Бурхандаа талархаж байна.