2021
Дэн буудлын өрөө
2021 оны 5-р сар


“Дэн буудлын өрөө,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 5-р сар.

Бямба гаргийн өглөөний хуралдаан

Дэн буудлын өрөө

Хэсгүүд

Зураг
сайн самари хүн

Христийн амилсны баярын энэ цаг үеэр Есүс Христ биднийг Өөртэй нь адил сайн самари хүн болж, дэн буудлыг нь (Түүний Сүмийг) бүх хүнд амьдралын шарх, шуурганаас хоргодох газар болгоход уриалдаг. …

Бид сайн самари хүнтэй хамт дэн буудалд ирснээр, Есүс Христийн болон өөрсдийн талаар таван зүйлийг сурч мэддэг.

Нэгдүгээрт, бид алдаа дутагдал, төгс бус байдалтайгаа хамт дэн буудалд өөрсдийн үнэн дүр төрхөөр ирдэг. Гэвч бид бүгдэд хувь нэмэр оруулах зүйл байдаг. Бурхан руу хүрч очих аян замдаа бид ихэвчлэн хамтдаа гардаг. …

Хоёрдугаарт, Тэрээр дэн буудлыг нь ач ивээлээр бялхсан, бүгд хамтдаа цуглардаг, хүн бүрийг багтаах орон зайтай газар болгоосой хэмээн биднээс хүсдэг. Есүс Христийн шавь нарын хувьд бид тэгш эрхтэй бөгөөд хоёрдугаар зэрэглэлийн бүлэг гэж үгүй билээ. …

Гуравдугаарт, Түүний дэн буудалд бид төгс байдал бол дэлхийнхний тавьдаг өндөр шаардлагад бус, харин Есүс Христэд оршдог гэдгийг мэдэж авдаг. … … Тэр хүн нэг бүрийг сайн самари хүн байж, өөрийгөө болон бусдыг арай бага шүүмжилдэг, илүү их уучилдаг байгаасай хэмээн хүсдэг.

Дөрөвдүгээрт … Тэрээр биднийг Өөрийн дэн буудалд мөн Өөрийн өргөө болох ариун сүмд авчирдаг. Их Эзэний өргөө бол … сайн самари хүн бидний шархыг цэвэрлэж, хувцаслан, Бурханы оршихуйд эргэн очиход бэлдэж, Бурханы гэр бүлд мөнхөд нэгтгэдэг газар юм. …

Эцэст нь буюу тавдугаарт, Бурхан янз бүрийн үндэстэн, ястан, хэлтэн, өөр өөр гарал үүсэлтэй, өөр өөр нөхцөл байдалд амьдардаг хүүхдүүдээ хайрладаг бөгөөд Өөрийн дэн буудалд өрөө гаргадагт бид баясдаг. …

Бидний Сайн самари хүн эргэж ирэхээ амласан. Түүний адилаар бид нэг нэгнээ халамжлах үед гайхамшгууд тохиодог.