2021
Та Израилыг цуглуулж чадна!
2021 оны 5-р сар


“Та Израилыг цуглуулж чадна!,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 5-р сар.

Санваарын хуралдаан

Та Израилыг цуглуулж чадна!

Хэсгүүд

Зураг
Толгод өөд авирч буй өсвөр үеийнхэн

Бараг гурван жилийн өмнө ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бүх өсвөр үеийнхнийг хөшигний хоёр талд “Израилыг цуглуулах Их Эзэний өсвөр үеийнхний батальонд” элсэхэд урьсан. “Тэрхүү цугларалт бол өнөөдөр дэлхий дээр болж байгаа хамгийн чухал зүйл юм” гэж тэр хэлсэн. “Израилын итгэл найдвар” (Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 8, HopeofIsrael.ChurchofJesusChrist.org]. Өсвөр үеийнхэн та нар (1) өөрсдийн мөн чанар, (2) өөрийнхөө доторх асар их хүчээр үүнийг хийж чадна, маш сайн хийж чадна гэдэгт би бүрэн итгэдэг. …

… Илчлэл номд өгүүлснээр, “тэнгэрт дайн болов”! [Илчлэл 12:7–8]. Сатан Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүдийн гуравны нэгийг Бурханы оронд өөрийг нь ялуулахаар мэхэлсэн. Харин та тэгээгүй! Таныг “[өөрийн] гэрчлэлийн үгээр” Сатаныг ялсан гэдгийг төлөөлөгч Иохан харсан.”… [Илчлэл 12:11].

… Өмнө нь Сатаныг гэрчлэлийнхээ үгээр ялсан гэдгээ мэдэх нь одоо болон үргэлжид “хайрлаж, хуваалцаж, урьж сурахад” тань туслах болно. Энэ нь Бурханы хүүхдүүдийн бодгалийн төлөөх өнөөх дайн ширүүссээр байх үед бусдыг ирээд харахад, ирээд туслахад мөн ирээд нэг хэсэг нь болоход урихыг хэлж байгаа юм. …

Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр нь өсвөр үеийнхэн та нарын агуу итгэлд хүч өгөхөд туслах бошиглолын хэрэгсэл юм. … Өсвөр үеийнхэн та нарыг сайн мэдээний дагуу амьдарч, бусдад халамж анхаарал тавьж, бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урьж, гэр бүлүүдийг үүрд мөнхөд нэгтгэн, хөгжилтэй үйл ажиллагаа зохион байгуулах үед мөнх бус байдлын өмнөх амьдралд байсан Христэд итгэх агуу итгэл тань сэргэж, энэ амьдралд Түүний ажлыг хийхэд таныг хүчирхэгжүүлэх болно.