Хэрэв та хүчирхийллийн хохирогч бол
Хүчирхийлэл гэж юу вэ?
Хүчирхийлэл гэдэг нь бусдыг (хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон өөр хэн нэгнийг) үл тоомсорлох, тэдэнтэй зүй бусаар харьцах, биеийн болон сэтгэл санааны хувьд мөн бэлгийн замаар гэмтээж, хохирол учруулахыг хэлнэ. Энэ нь Аврагчийн сургаалтай зөрчилддөг.
“Ямар ч төрлийн хүчирхийллийг үл тэвчих нь Сүмийн байр суурь юм” (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь [2020], 38.6.2). Хүчирхийлэл нь Бурханы хуулиудыг зөрчсөн хэрэг бөгөөд түүнчлэн нийгмийн хууль тогтоомжуудыг зөрчсөн хэрэг байж болзошгүй.
Хүчирхийллийн төрөл
Биеийн хүчирхийлэл: Нэг нь нөгөө рүүгээ санаатай дайран довтолж, хүч хэрэглэх замаар бие махбодод нь гэмтэл бэртэл учруулахыг хэлнэ.
Бэлгийн замын хүчирхийлэл: Хохирогчийг хүсээгүй байхад хүч хэрэглэн, айлган сүрдүүлж эсвэл өөрийгөө илэрхийлэх чадваргүй байдлыг нь ашиглан, бэлгийн замаар халдах, хүчирхийлэхийг хэлнэ. Насанд хүрсэн хүн, хүүхэд хоёрын хоорондын бэлгийн замын аливаа үйлдэл хүүхдийн хүслээр үйлдэгдсэн байсан ч хүчирхийлэлд тооцогдоно.
Үг хэлээр доромжлох ба сэтгэл санааны хүчирхийлэл: Хэн нэгэн нь хэргээр, санаатай нөгөөхөө биеэр биш, харин муу муухай, айлган сүрдүүлсэн, дарамталсан, доромжилсон үгээр дайран давшилдаг зан авир. Энэ нь хүний өөрийгөө үнэлэх, өөртөө итгэлтэй байх чадварыг бууруулдаг. Хэдийгээр энэ талын хүчирхийлэл бие махбодод хохирол үчруулдаггүй ч ерөнхийдөө сэтгэцийн болон сэтгэл санааны эрүүл мэндэд хохирол учруулдаг.
Хэрхэн тусламж авах вэ?
Их Эзэн биднээс хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хамгаалж, туслахын тулд чадах бүхнээ хийгээсэй хэмээн хүсдэг. Хэн ч хүчирхийллийг тэвчих шаардлагагүй. Хүчирхийлэл яг одоо үйлдэгдэж байна уу эсвэл олон жилийн өмнө үйлдэгдсэн үү гэдгээс үл хамааран та тус нэмэр болох эх сурвалжуудыг abuse.ChurchofJesusChrist.org-оос авч болно.