2020
Үгүй гэж хэлж, бас үгүй гэхийг сонсож сурах
2020 оны 10-р сар


Үгүй гэж хэлж, бас үгүй гэхийг сонсож сурах

Зураг
Saying No, Hearing No

Тэнгэрлэг Эцэг биднийг хайрладаг бөгөөд аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Хэрэгтэй үедээ үгүй гэж хэлэх, бас бидэнд үгүй гэж хэлэхэд нь бусдыг хүндлэх нь өөрсдийгөө бөгөөд бусдыг аюулгүй байлгах арга зам юм.

Заримдаа та эвтэйхэн үгүй гэж хэлэх хэрэгтэй.

“Үгүй ээ, баярлалаа. Би оронд нь ус авч болох уу?” гэх хэрэгтэй.

Одоо чиний ээлж. Эвтэйхэн үгүй гэж хэлэх хэрэгтэй гэж төсөөлөн бод. Та юу гэж хэлж болох вэ?

Заримдаа та хатуухан үгүй гэж хэлэх хэрэгтэй.

“Би үүнийг үзмээргүй байна. Бид ийм зүйл харах ёсгүй” гэх хэрэгтэй.

Одоо чиний ээлж. Хатуухан үгүй гэж хэлэх хэрэгтэй гэж төсөөлөн бод. Та юу гэж хэлж болох вэ?

Заримдаа хүмүүс биднийг аюулаас хол, эсэн мэнд байлгахын тулд үгүй гэж хэлдэг.

“Уучлаарай, гэхдээ чи явж болохгүй. Осолтой.”

Одоо чиний ээлж. Том хүн чамд үгүй гэж хэлэхэд өөрт чинь таалагдсангүй. Чи юу хийх ёстой вэ?

Заримдаа хүмүүст эвгүй санагдвал тэд үгүй гэж хэлдэг.

“Боль л доо!” Надад энэ тоглоом таалагдахгүй байна” гэдэг.

Одоо чиний ээлж. Хэн нэгэн танаас ямар нэгэн зүйлийг хийхээ болихыг хүссэн гэж төсөөлөн бод. Та яах ёстой вэ?

Үгүй гэсээр байхад хүмүүс таныг сонсохгүй байвал яах вэ? Таныг гомдоовол эсвэл ямар нэгэн муу зүйл хийвэл яах вэ?

  • Чадвал тэднээс холд.

  • Болсон зүйлийн тухай итгэл даасан насанд хүрэгчид хэл.

  • Энэ таны буруу биш гэдгийг санаарай.

  • Юу ч болсон байлаа гэсэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таныг үргэлж хайрладаг гэдгийг мэдэж ав!